​ Уралдаанч Б.Батсүлд: Наадам эхлээд гурав дахь насаа унаж айрагдууллаа

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 09 -нд

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд /2019.07.11/ уралдаанч Буянтогтохын Батсүлд унасан хүлгээ аман хүзүүгээр давхиулж, төрийн наадмаас анхны айргаа хүртсэн баяраа ийнхүү хуваалцсан юм.

-Сайхан наадаж байна уу? Баяр наадмынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцаач?

-Сайхан наадаж байна. Төрийн наадмаас анхны айргаа авлаа. Сэтгэл их өндөр байна.

-Энэ наадмаар хэдэн нас унаж байгаа билээ?

-Гурав дахь насаа уналаа. Өчигдөр шүдлэн унаагүй. Хязаалан 20-иодоор ирээд, өнөөдөр азарга 80 гаргаж давхисан. Харин их нас аман хүзүүдлээ. Урд нь явсаар байгаад л эргэлээ.


-Уяач нь юу гэж захисан?

-“Морио сайн хурдлуулаарай.Замдаа болгоомжтой давхидаг юм шүү” гэж захисан.

-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг юм бэ?

-Багахангай цогцолбор сургуулийн хоёрдугаар ангид сурдаг.

-Ямар хичээлдээ дуртай вэ? Хэд сурч байна даа?

-Бүх хичээлдээ дуртай. Дажгүй сурч байгаа. Уяач ах дуудаж байна.

Хүйн долоон худгийн цэнхэр хашаанд өрнүүлсэн бидний яриа нэг иймэрхүү. Бяцхан уралдаанчид дараа дараагийн уралдаанд нь амжилт хүсье.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна