Морины зүтгэлтэн

Хүчитбаатар Эрдэнэ

Морины зүтгэлтэн Эрдэнэ

Товч намтар: 1980 оны 10 дугаар сарын 11 өдөр Зүүн Хужирт хэмээх газар айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн. “Багадаа дундаж унаач байлаа” хэмээн өөрийгөө дүгнэсэн Х.Эрдэнэ гурван жил сумын Алдарт уяач Баттогтохын хээр морь, халтар соёолон, халиун даагыг, сүүлийн нэг жил Арбулаг сумын Батчулуун ахын хонгор халзан морь, бор азарга, хээр шүдлэнг хурдлуулж явжээ. Улмаар 1996 оноос хурдан хүлгийн уяа сойлго тааруулж хээр морио Алаг-Эрдэнийн IV багийн өдөрлөгт 15-аар давхиулсан байна. Өдгөө аймгийн чанартай наадмаас нэг, сумын чанартай наадмаас 16, овоо тахилга, багийн баяр зэргээс 40 гаруй айраг, түрүү хүртжээ.

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:

Улаан хээр
Удам угшил:
Унаган адуу. Эцэг нь хүрэн азарга байсан. Эх нь унаган хүрэн халзан гүү. 
Амжилт: Дааганаасаа соёолон хүртэл Алаг-Эрдэнэ сумын АХ-ын ойд /2005-2008 онд/айрагдсан. Бага наадмын таван медаль бий.
Шар хээр 
Удам угшил:
Унаган адуу. Дээр дурдсан хүрэн азарганы төл. Эх нь бор хээр гүү.
Амжилт: 2005-2008 онд Алаг-Эрдэнэ сумандаа айрагдсан. Түүнээс хойш уягдаагүй.
Хул азарга
Удам угшил
: Ар голын Б.Шар гэдэг хүний унаган адуу. Дааганд нь худалдаж авсан. 
Амжилт: Даагандаа Алаг-Эрдэнэ, Хатгалын АХ-ын ойд айргийн тавд болон аман хүзүүдсэн. Бага наадмаас таван медальтай. 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна