Д.Ононгийн “Аварга хээр”

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Агваан багшийн унаган адуу Аварга хээр морь нь бэлэг, наймаа зэргээр хэд хэдэн эзэн дамжсан бөгөөд анх овооны наадамд уралдаж байхад нь Д.Сугар уяач таньж худалдан аваад Д.Онон манлайд авчирч өгсөн хэмээдэг. Долоон настай ирсэн хээр морио Д.Онон уяач хатгаж засал хийн уралдуулалгүй өнжөөж, найман настайд нь улсын наадамд анх уралдуулан аман хүзүүнд хурдлуулснаар их амжилтынх нь эхлэлийг тавьсан юм. Хээр морь дараа жил нь буюу есөн настайдаа Боржигоны бүсийн наадамд түрүүлж, Говь Шанхын хурд бүсийн наадамд аман хүзүүнд хурдалж хурдан морь сонирхогчдын хараа сунган, чих тавин хүлээх хурдан хүлгийн нэг болжээ. Алдарт хээр морины хамгийн хурдан байсан, өндөр амжилт үзүүлсэн жил нь 2001 он байлаа. Тэр жил Ардын хувьсгалын 80 жилийн ойн улсын их наадам, Монголын шигшмэл хурдан хүлгийн Их хурд-2 наадамд дараалан түрүүлсэн юм. Дараа жил нь буюу 2002 онд улсын наадамд аман хүзүүдэж, 2004 онд 14 настайдаа Их хурд-3 наадамд айргийн дөрөвт хурдалсан байна. Аварга хээр морь нь том, жижиг наадамд 20 гаруй түрүүлж, олон айрагдсан ба уралдсан хугацаандаа 4 удаа л айрагдаагүй гэдэг.
Аварга хээр морь Монголын хурдан морины уралдааны түүхэнд хамгийн өндөр бай шагнал хүртсэн адуу хэмээгддэг.
“Манлай түмэн эх” хээр морь нь уяаны эрэмбээр давхидаг жинхэнэ аварга морь байсан төдийгүй төрсөн нутагтаа очиж шингэсэн цагийг эзэлсэн агуу хүлэг байлаа.
Амжилтын цуваа:
1998 он буюу АХ-ын 77 жилийн ойн баяр наадмын аман хүзүү
1999 оны Ононмөр хавангийн нэрэмжит "Боржигон" төвийн бүсийн уралдааны түрүү
1999 оны Говь шанхын хурд бүсийн уралдааны аман хүзүү
2001 оны шигшмэл морьдын Их хурд-2 уралдааны түрүү
2001 он буюу АХ-ын 80 жилийн ойн баяр наадмын түрүү
2002 он буюу АХ-ын 81 жилийн ойн баяр наадмын аман хүзүү
2004 оны шигшмэл морьдын Их хурд-3 уралдааны айргийн дөрөв
Амжилт
| Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
| 1998 | 1998 оны Үндэсний их баяр наадам | 2 | Д.Ононгийн “Аварга хээр” | Их нас | Д.ОНОН | |
| 2001 | Их хурд-2 | 1 | Д.Ононгийн “Аварга хээр” | Их нас | Д.ОНОН | |
| 2001 | 2001 оны үндэсний их баяр наадам | 1 | Д.Ононгийн “Аварга хээр” | Их нас | Д.ОНОН | |
| 2002 | 2002 оны үндэсний их баяр наадам | 2 | Д.Ононгийн “Аварга хээр” | Их нас | Д.ОНОН | |
| 2004 | Их хурд-3 | 4 | Д.Ононгийн “Аварга хээр” | Их нас | Д.ОНОН |
-
Ням, 15:49 минут Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
Ням, 14:04 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Ням, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Ням, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Ням, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Бямба, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Бямба, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Бямба, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
