Д.Оргил: Эрлийзжүүлгийг буруу хийвэл дулаан байрнаас гарч чаддаггүй, овъёосны адуутай болчихно. Энэ чинь л генетикийн өөрчлөлт байгаа юм


“Тод магнай” сайт энэ сарыг адууны үржил селекци, эрлийзжүүлгийн сар болгон зарлаад байгаа билээ. Нэг сар, нэг хэлэлцүүлэг булангийн салхийг хагалж доктор Б.Биньеэ зочноор уригдсан бол Дэд профессор Т.Сайполда, Хэнтий аймгийн МСУХ-ын тэргүүн асан Н.Санжаадорж, ММСУХ-ны нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар оролцож нэг сэдвээр өөрийн санал бодлоо хуваалцаад байгаа бол баасан гарагийн зочин шинжлэх ухааны докто, профессорД.Оргил байлаа. Харин ирэх долоо хоногт МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэл, адуу судлаач түүхийн ухааны доктор А.Баярмагнай, Жаргалантын морин заводын ажилтан, доктор Бодьхорлоо нарт энэ сэдвээр ярилцах урилгаа илгээгээд байна. Эрхэм уншигч танд ч энэ булан нээлттэй бөгөөд өөрсдийн сонирхсон асуулт санал хүсэлтээ todmagnai@ymail.com хаягаар болон редакцийн 9509-2992, 9405-2992 дугаарт холбогдон илгээж болно.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцах болсон танд баярлалаа. Манай сайтын энэ сарын хэлэлцүүлэг бол “Адууны үржил селекци, эрлийзжүүлэг” сэдвээр явагдаж байгаа юм. Энэ тал дээр та өөрийн санал бодлоо хуваалцана уу?
-Юуны түрүүнд “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд талархлаа дэвшүүлье. Хамгийн гол нь би адууны үржил, селекцийн талаар мэргэжсэн хүн биш л дээ. Тэгэхээр танай сэтгүүлийн шаардлага хангаж чадахгүй байх гэж айж байна. Манай уяачид хурдан морь сонирхогчид аль болох богино хугацаанд хурдан морьтой болох гэж бодож байгаа нь тодорхой. Шинжлэх ухаан технологийн эрэн үед энэ ололтыг хэрхэн ашиглах вэ гэж эрэл хайгуул хийх нь зайлшгүй. Тийм эрэл нь хүссэн хүсээгүй гадаадын хурд хүчтэй адууг монгол адууны тэсвэрт чадвартай холбон шинэ угшил гаргаж авах гэж байгааг би хувьдаа дэмждэг. Гэхдээ үржүүлгийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгууулах хэрэгтэй.
1960 оны үед одоогийн ОХУ-ын Улс ардын аж ахуйн үзэсгэлэн манай улсад нээгдэхэд Оросын олон янзын үүлдрийн адуу үзэсгэлэнд ирсэн гурван азарганаас Даваахүү Тод манлайн хурдны угшил, Эрдэнэчулууны шарга гэх мэт гайхамшигтай хүлгүүд төрсөн гэдэг юм билээ. Ингэж бодоход адууны үржил, селекцийн асуудал чухал сэдэв мөнөөсөө мөн юм.
-Адууны эрлийзжүүлгийн ажлыг явуулахад юуг анхаарах ёстой вэ?
-Манай мал зүйчид энэ талаар их дэлгэрэнгүй, сайхан ярьж өгнө байхаа. Ийм азрагыг ямар гүүнтэй нийлүүлж дундаас нь ямар хэлбэр загвартай, ямар хурд хүчтэй адуу гаргах вэ гэдэг чинь яг шатар нүүж байгаа юм шиг бодож тохируулах ёстой зүйл. Жишээ нь нуруу султай, хотгор нуруутай гүү байвал манай малчид, уяачид бөгтөр нуруутай азаргаар гишгүүлж байгаа нь энэ хоёрын дундаас нуруу чангатай адуу гарна гэж тооцоо хийж байгаа хэрэг шүү дээ. Ийм учраас үржлийн ажил гэдэг бие даасан шинжлэх ухаан.
Монгол адуугаа гадаадын адуутай нийлүүлж эрлийзжүүлэхэд эмгэг согогтой адуу гарахвий гэж их анхаарах хэрэгтэй. Давхар шүд ургадаг, дээд доод эрүү нь урт богино учраас өвч тэжээлээ идэж чаддаггүй, нүд нь цэхэр, юм хардаггүй учраас үргэж бусгах нь их, өвдөг тахимаараа майга, үе султай эрлийз адуу гарах явдал бий. Ийм учраас үржлийн бүртгэлийн журнал хөтлөх явдал үүнээс сэргийлдэг юм.
-Эрлийзжүүлгийг явуулснаар монгол адуу генетикийн хувьд өөрчлөгдөх үү?
-Өөрчлөгдөнө. Би монголын бүх адуу эрлийзжүүлэгт орчих байх гэж боддоггүй л дээ. Тийм боломж ч байхгүй. Учир нь монгол адуу чинь энэ байгаль цаг ууртаа дасан зохицсон хахир хүйтнийг ч, аагим халууныг ч даадаг онцгой тэсвэртэй адуу. Энэ талаар олон ном хэвлэлд бичсэн байдаг. Дэлхий хоёрдугаар дайны үед манай улсаас ах нарт бэлэглэсэн адууг анх орос цэргүүд жижиг давжаа гэж үзээд эхэндээ хүнсэнд хэрэглэж байсан удаатай. Гэвч оросын өөрийнх нь адуу овъёос идэхгүй хоновол хол газар явж чадахгүй байхад монгол адуу уяж хоносон модныхоо хальсыг мэрж идчихээд маргааш нь унаж явахад ер ядардаггүй улам л чангараад, элэг бөөр доргитол хатирдаг байсан гэж Скрябины нэрэмжит Москвагийн мал эмнэлгийн академийн Физиологийн тэнхимийн эрхлэгч, эх орны дайны үед монгол морь унаж дайнд орж байсан, хурандаа, доктор. профессор надад ярьж байж билээ. Эндээс харахад л монгол адуу гэдэг ямар тэсвэртэй, ямар гайхамшигтэй адуу болох нь ойлгомжтой. Гэтэл эрлийзжүүлэх ажлыг буруу хийвэл дулаан байрнаас гарч чаддаггүй, овъёосны адуутай болчихно. Энэ чинь л генетикийн өөрчлөлт шүү дээ.
-Эрлийзжүүлэгийн сөрөг талууд гэж бий юу?
-За энэ асуудлыг сая бараг ярьчихлаа даа. Монгол адуу бол жижигхэн биетэй, хүзүү, сагаг богинохон учраас бэртэх гэмтэх нь бага, хавирганы матаас ихтэй хэвлий сайтай, өл хоол сайн даадаг, харцага богино учраас зоо нуруундаа хүч, тамир сайтай адуу. Гэтэл эрлүүзжүүлгийг бодож нягталж хийгээгүйгээс урт нарийхан хүзүүтэй амыг нь татахаар толгой нь ирж нүүр ам цохьчих гэсэн, толгой нь өлийж дээгүүр харж давхиад доорх газраа харж чаддаггүй таварцаглах нь их, галуун сагагтай учраас маахайлж гишгээд хөлөө амархан гэмтээдэг адуу гараад ирчихвэл сөрөг тал нь болно шүү дээ. Шатар нүүж байгаа юм шиг бодох хэрэгтэй гэдгийн учир энэ юм.
-Адуугаа сайжруулахын тулд үржлийн ажлаас гадна өөр юун дээр нь анхаарах ёстой вэ?
-Монголчууд хүч тамир, тэсвэр хатуужил гэдэг хоёр чанарыг аль, алиныг нь зэрэг анхаарч ирсэн уламжлалтай. Удам угшил, үржлийн ажлаас гадна уналга эдэлгээ, уяа сойлго, тарга хүч, бэлчээр, нутаг ус тохируулах зэрэг олон асуудал орно. Чингис хаанд Жамуха анд нь “адууны бэлчээрээ дагаж ууланд ойр бууя, хонины бэлчээрээ дагаж голд ойр бууя” гэж хэлдэг нь тухайн үед Жамуха салах, хөндийрөх тухайгаа хэлж байгаа боловч монголчууд малынхаа идэш, хоол тэжээл, тарга хүч, өвлийг өнтэй өнгөрүүлэхэд газар нутгийнхаа онцлог, өвс бэлчээрийг анхаарч ирсэн баримт л даа. Энэ болгон чанар чансааг сайн байлгах хүчин зүйл юм.
-Эрлийзжүүлэг гээд ярихаар явсаар Монгол наадмын хурдан морины уралдааны тухай яригдах юм?
-УИХ-ын гишүүн байсан Х.Бадамсүрэнгийн цэвэр цусны бор үрээ бүсийн наадамд хол түрүүлж ирээд, сурвалжлагчийн асуултанд “энэ бол шинжлэх ухаан технологийн ололт” гэж хариулж байсан. Энэ бол яах аргагүй үнэн үг. Тэгэхээр үүнийг харсан хүн болгон гадаадаас хурдан удмын азарга авчирч эрлийзжүүлэх юм бодно биз дээ. Иймд хурдан морьтой болох гэж цэврээр нь үржүүлэх, эрлийзжүүлэх, 1 ба 2-р үеийн эрлийзээр цус сэлбэж байгааг зогсоох аргагүй.
Бас нэг зүйл бол олон түмэн цэвэр цусны үрээ монгол адуунаас давуу ч гэх юм уу, эсвэл эрлийз болгон л түрүүлээд байх юм байна гэж ойлгосноос болоод наадамд уралдаж байгаа морьдыг монгол, эрлийзээр нь ялгадаг болчихлоо. Манжийн дарлалын үеэс монголчуудын дунд тогтсон нэг нарийн юм бий. Тэр нь манжийн морь, бөх түрүүлэхэд монголчууд дургүй, ихэд цээрлэж ирсэн уламжлалтай. Манай уран сайхны кинонд ч гардаг. Түүний улбаа ч гэх юм уу даа. Гадны гэхээр манайхан жаахан харшилтай. Цэвэр эрлийз адуунд хориг тавиад байгаа юм. Олимпийн гүйлтын аварга шалгаруулахад хар, цагаан, шар арьстан гэж ялгалгүй л уралддаг шүү дээ.
-Нөгөө хэсэг нь адууныхаа цусыг сайжруулахгүй бол улсын баяр наадмаар яваандаа доод нас уралдахаа болино гэнэ. Энэ талаар та юу гэж бодож байна вэ? Уралдааны морины стандартыг гаргах хэрэгтэй юу?
-Монгол адуу бол холын зайн уралдааны адуу. Цэвэр цусны адууг ойрын зайны адуу гэж хэлж болох юм. Ер нь хүн, мал амьтны булчингийн агших чадварыг хоёр хуваадаг юм. Маш богино хугацаанд эрч хүчтэй, хурдан агшаад цуцдаг. Ийм адууг гараа сайтай гэж манайхан нэрлэдэг. Гэтэл зарим нь аажимдаа зөөлөн агшиж суларч байснаа газар холдох тусам улам эрчимждэг булчин байдаг. Монгол адуу бол ийм л адуу. Тийм болохоор бага насны цэвэр цусны адуу ойрын зайнд түрүүлээд байгаа нь үнэн. Улсын баяр наадмаар эрлийз адуу байна гээд гараан дээрээс хасагдаж байгааг харахад уясан эзэнд ч, хажуунаас харсан бидэнд ч тийм аятайхан биш байдаг юм.
Харин монгол адууны галбир, хэв загвар бусад адуунаас өөр. Монгол хүн дэлхийн бөмбөрцөгийн хаана ч явсан монгол адуугаа таних байх. Тэгэхээр монгол адуу өөрийн гэсэн галбир, хийц, хэв загвартай. Гэхдээ монгол адууны стандарт гэж байх юм уу үгүй юу гэдгийг би мэдэхгүй. Уг нь стандарт гэдэг чинь яг нэг загварын юмыг л хэлдэг юм. Жишээ 380 архи байя гэхэд тэр 37,90 байж болохгүй, 38,10 байж болохгүй. Жаахан муу зүйлээр жишээ авчихав уу даа. Ийм хатуу тогтоосон зүйлийг стандарт гэж ойлгодог. Монгол адуу бие галбирын хувьд том, жижиг, нимгэн, зузаан, лагс, чамбай гээд яг стандартчилахад боломж бага л харагдаад байгаа юм. Харин монгол адууны ДНК-гийн амин хүчлийн дарааллыг тогтоовол тэр хатуу стандарт болж чадна. Энэ адууны төдөн хувь нь монгол, төдөн хувь гадаадын адууны ген байна гэж хэлж болох байх. Гэвч наадмаар хурдан хурц адууныхаа цусыг өгөөд зогсож байх хүн гарах болов уу. Тийм болохоор би монгол адууны стандарт гэж байх үгүйг мэдэхгүй байна.
-Ярилцсан танд баярлалаа.
А.Дөл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
-
2022 оны 1-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ш.Баасанбат:Төрийн наадамд торго…
-
2022 оны 1-р сарын 23 -нд Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэв: Тэжээж эхлэх…
-
2022 оны 1-р сарын 23 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-67: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ С.ЭРДЭНЭБ…
-
2022 оны 1-р сарын 17 -нд Сумын Алдарт уяач Р.Оюунаа: Хэлж байгаад түрүүлгэд…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАНЛАЙ УЯАЧ ТӨМӨРБААТАРЫН ГАЛБАДРАХ: Монгол хү…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-66: АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН Б.БАЯСГА…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Дархан түмэн эх зээрд халзан
-
2022 оны 1-р сарын 10 -нд Тод манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан: Их насны м…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Дамдинбазар: Хориод жил бөх …
-
2022 оны 1-р сарын 10 -нд Хөлний эмгэгийг хэрхэн оношилж, эмчлэх вэ?
-
2022 оны 1-р сарын 10 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-65: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.БАЯСГ…
-
2022 оны 1-р сарын 03 -нд Сумын Алдарт уяач, эмнэг сургалтын спортын мастер …
-
2022 оны 1-р сарын 03 -нд Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдан: Адуу, хүн хо…
-
2022 оны 1-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-64: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Р.ГА…
-
2022 оны 1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Б.Отгондорж: Морь эзнийхээ дурыг…
-
2021 оны 12-р сарын 30 -нд Тод манлай уяач Туваанжавын Гантөмөр: Хүн бүр мор…
-
2021 оны 12-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-63: МАНЛАЙ УЯАЧ Г.БАТЧУЛУУН
Сэтгэгдэл бичигдээгүй байна