Шөвгөр зээрд

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 04 -нд

Азарганы даллагатай “Ажнай” гал. Энэ зүгээр нэг мөр толгой холбосон хэлц биш. Адуун сүргийн манлай азаргаар аатай наадагч эрсийн нэгдлийн оновчтой тодорхойлолт юм. АХ-ын 95-н жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд тус галын гурван азарга дараагаараа орсон нь дээр хэлснийг дахин батална. “Ажнай“ галын гишүүн МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор түрүүлэн алдаад аман хүзүүдсэн бол, айргийн гурав, дөрөвт Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн Шөвгөр зээрд, Яруу хээр азарганууд хурдалж хүлэг эрдэнэ шүтээнтэй хөх монгол түмнээ баясгалаа. Ийнхүү нэг хүний хоёр азарга дараагаараа орсон нь 95 жилийн түүхэнд анх удаа тохиож буйг дуулгахад таатай байна. Ингээд айргийн гуравт хурдалсан Шөвгөн зээрд азаргыг товч танилцуулъя.
Удам, угшил:
Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дугарын Цогбаярын унаган адуу. Д.Дагвадоржид соёолондоо иржээ.
Эцэг: Д.Цогбаярын хурдан хүрэн азарга. Энэ хүрэн азарга 2014 оны “Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалж байсан. Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд 20 гаргаж давхисан.
Эх: Д.Цогбаярын унаган хээр гүү.
Амжилтын товчоон:
2014 онд хязаалан:
“Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдаанд айргийн гурав
2015 онд соёолон:
“Говь шанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд түрүү
ММСУХ-ны 20 жилийн ойн бүсийн уралдаанд аман хүзүү
2016 онд хавчиг:
“Дүнжингаравын хурд-2016” хаврын бүсийн уралдаанд 20 гаргаж давхисан
АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр наадамд айргийн гурав
Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд айргийн тав
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна