ХОНИНЫ СҮҮЛНИЙ ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАНД ӨГӨХ АШИГ ТУС


Монголчууд эрт дээр үеэс хүүхэддээ хонины сүүл хөхүүлсээр ирсэн. Энэ нь зүгээр нэг хоол тэжээл төдий зүйл биш юм. Монгол хүн оюуны өндөр чадамжтай, хурдан сэтгэдэг нь сүүл хөхөж өссөнтэй холбоотой болохыг эрдэмтэд тогтоожээ.Өөрөөр хэлбэл хонины сүүлний уургийн агууламж нь өндөр, илчлэг нь 822,5 ккал байдгийн зэрэгцээ хайлах температур 38 градус. Ийн нам температурт хайлж байгаа нь ханаагүй тосны хүчил их хэмжээгээр агуулж буйгийн илрэл аж. Шинжлэх ухаанаар нотлогдсон энэхүү үнэт чанрыг нь мэдсэн гадны орнууд сүүлийн жилүүдэд хонины сүүл, өвчүүний хэрсэнгийн өөхийг хүнсэндээ ашиглах нь их болсон гэнэ.Түүнчлэн монгол хонины мах бусад улсынхаас хамгийн зөөлөн, амт чанартайгаараа алдартай. Тухайлбал, XVIII зууны эцсээр Францын Марсельд болсон яармагт Монголын тал нутгийн хонины мах тавигджээ. Тэр үед монгол хонины махтай дүйцэхүйц өрсөлдөгч гараагүй бөгөөд зоогийн газар хийсэн хоолны дотор монгол хонины махаар хийсэн зууш хамгийн амттай байсан аж. Бас нэгэн жишээ дурдахад, ОХУ-ын нэрт удирдагч Л.И.Брежнев долоо хоног бүр монгол хонины мах хүнсэндээ хэрэглэдэг байжээ. Энэ нь түүнийг ухаан санаа саруул, эрүүл чийрэг амьдруулж урт удаан наслуулсан хэмээн Л.И.Брежневийн итгэмжлэгдсэн эмчээр ажиллаж байсан монгол эмч, анагаах ухааны доктор, профессор, ОХУ-ын гавьяат эмч Г.Лувсан гуай нэгэнтээ дурссан байдаг юм билээ.
Хонь бусад малын иддэгээс илүү буюу 80 гаруй төрлийн ургамлаар хооллодгоос 30 гаруй зүйл нь зөвхөн эмийн ургамал байдаг аж. Амт чанар сайтай учир хонины махыг хүнсний болон сувиллын газруудад гол бүтээгдэхүүн болгон ашигласаар ирсэн. Ийм ч учраас амаржсан эхэд шинэ хонины шөл уулган, нярай хүүхдийг хонины ясны шөлөөр угааж, хонины уураг сүүлний өөх хөхүүлэх монгол уламжлал эрт дээр үеэс бидний үе хүртэл уламжлагдан ирсэн байна. “Хонины сүүл хөхөж өссөн хүүхэд өлчир чийрэг, өвчин эсэргүүцэх чадвартай болдог. Түүнд агуулагдах Д, С, А, К амин дэмүүд сульдаа, элдэв хордлого, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлж, цус багадалтаас сэргийлдэг юм. Мөн хоолны шингэц сайжруулж, хүүхдийг тураалд оруулахгүй, өөх тосыг сайн задалдаг, ходоод нь үүнд дасан зохицсон байдаг тул гэдсийг нь эвгүйтүүлэхгүй.
Сүүл хөхөх үед хүүхэд тайвширдаг учраас тархины даралт хэвийн байдаг юм” хэмээн эмээ маань үргэлж зөвлөдөг байв. Найзын маань хүүхэд түнхний мултралтай төрсөн. Хүүхдээ ГССҮТ-ийн эмчид үзүүлтэл “Чи хүүхэддээ хонины сүүл хөхүүлдэг үү. Сүүлэнд кальци ихээр агуулагддаг учир хүүхэд рахит, тархины даралттай болдоггүй. Өөрт хэрэгтэй кальциа сүүлээр дамжуулан авдаг болохоор түнхний мултрал нь ч яваандаа зүгээр болно” гэж зөвлөсөн байна лээ. Сүүлний тосоор үр хүүхдээ болон өөрсдийгөө тосолбол хий хуй дардаг хэмээн хөгшчүүл ярьдаг. Бас манай уулчин эмэгтэйчүүд өндөр ууланд авирахдаа сүүлний тосоор нүүрээ тослоход хагардаггүй гэдгийг баталсан. Ханиад хүрвэл хонины сүүлтэй “найзалбал” илүү үр дүнтэй гэнэ. Хонины сүүл идсэн хүүхэд ханиад хүрэхгүй байх боломжтой. Сүүлний ач тусыг дурдаад байвал энэ мэтчилэн олон байх юм. Монголчууд өөх тостой хоол их иддэг учраас мартах өвчинд өртдөггүй гэлцдэг.
Харин АНУ, Европын орнуудад өөхний хэрэглээ байхгүй болсноос зөнөх, мартах өвчин элбэг тохиолдох болсон байна. Монгол Улс хүн амынхаа тооноос хэд дахин илүү малтай. Түүнээс 15.5 сая нь хонь. Тийм учраас хонины сүүлэнд агуулагддаг давуу шинж чанарыг нь тодорхойлж төрөл бүрийн бүтээгдэхүүн хийн дотоод, гадаадын зах зээлд гаргах боломж бидэнд байна. Манайхан хагас боловсруулсан бууз, баншинд хонины сүүл хавтгай хэрчиж савласан байдаг. Харин дангаар нь боловсруулж бүтээгдэхүүн болгож байгаагүй юм байна. Бас энэ талаар дагнаж судалгаа хийсэн эрдэмтэн байхгүй бөгөөд судалгааны зарим ажилдаа ганц хоёр хүн жишээ татаж дурдсанаас хэтрээгүй байх юм. Монгол Улсад энэ чиглэлээр бүтээгдэхүүн боловсруулах түүхий эд хангалттай бий. Дэлхийд алдартай хонины мах, сүүлийг бид бүтээгдэхүүн болгож гаднынханд сурталчилж яагаад болохгүй гэж.
ХОНИНЫ СҮҮЛ ГОО САЙХАНД ЯМАР ТУСТАЙ ВЭ?
Ардын уламжлалт эмчилгээнд жирэмсэн эхийн хөхний толгой хагарах, гэдэс язрах зэрэгт хонины сүүлний тосыг хэрэглэсээр ирсэн. Сүүлийн үед Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хонины сүүлтэй биеийн тос, саван үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэдэг болсон. Энэхүү бүтээгдэхүүнүүдийн зарим нь олон улсад өндрөөр үнэлэгдэж, шилдэг органик гоо сайхны бүтээгдэхүүн гэх шагналын эзэн болсон байгаа.
Хонины сүүлний тостой саван үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний шошгон дээрээ “биенд тань хэрэгтэй тэжээлийг нь өгч, чийгшлийг нь хадгалж, тослог байдлыг нь хамгаална” хэмээн бичжээ.
Чухам яагаад хонины сүүлний тос арьсанд хэрэгтэй байдаг вэ.
Химийн хүрээлэнгийн доктор С.Шатар нэгэн ярилцлагадаа “Хонины сүүлний тосыг шаргаахад шингэн, ургамлын тос шиг харагддаг. Монголчууд эрт дээр үеэс хүүхэддээ сүүлний тос өгч байсан нь шинжлэх ухааны үндэслэлтэй. Савангийн найрлагын тодорхой хувь нь хонины сүүлнийх шиг шингэн тос агуулсан байх юм бол арьс зөөлөн, толигор болох ач холбогдолтой. Мөн хүний арьсанд шингэх чадвар төдий чинээ сайн байдаг” хэмээн хэлжээ.
Хонины сүүлний тосыг шууд дангаар нь хэрэглэхэд таагүй үнэртэй байдаг учраас зарим бүсгүйчүүд шууд хэрэглэж чаддаггүй. Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ямар ч үнэргүй, эрүүл ахуй, гоо зүйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болсон. Эфирийн тосыг хонины сүүлний тостой хольсноор нян мөөгөнцөр үржихээс хамгаалж, жинхэнэ гоо сайхны бүтээгдэхүүн болдог тухай доктор С.Шатар хэлжээ.
Гэхдээ үнэрийг нь асуудал биш гэж үзээд, гэрийн нөхцөлд гар аргаар хонины сүүлний тосыг язралтаас сэргийлэх зорилгоор хэрэглэх гэж байгаа бол шарах бус жигнэж, шаргаах аргаар сүүлний тосыг ялган авахыг эмч зөвлөж байна. Учир нь тосыг хэт халааж, өндөр температурт хайлуулах нь бүтцэд нь өөрчлөлт оруулж, хортой нэгдэл бий болоход нөлөөлдөг ажээ.
Хонины сүүлний тосыг түрхсэнээр зарим бүсгүйчүүд язралтаас ангижирч чадсан байдаг бол зарим нь төдийлөн үр дүнд хүрээгүй байдаг юм. Учир нь язралт нь арьсны доор байрлах холбогч эдүүдийн гэмтэл, тасралт бөгөөд хүн бүрийн арьсны онцлогоос хамаарч өөр өөр байдлаар явагддаг. Хонины сүүлний тосыг хэрэв түрхэхээр бол маш сайн иллэг хийж, бүрэн шингээх нь үр дүнтэй байдаг ажээ. Ингэх нь холбогч эдүүдэд шаардлагатай амин дэмийг гаднаас нь өгч байгаа хэлбэр юм.
Мөн жирэмсэн болохоосоо өмнө, эсвэл жирэмсэн болохоор төлөвлөж буй бүсгүйчүүд хэрэглэж байх нь үр дүнд илүү сайнаар нөлөөлнө. Учир нь хэт хуурай, хатуу арьстай бүсгүйчүүдийн гэдэс гэнэт томорч эхлэхэд язралтыг хурдан хугацаанд зогсоох боломжгүй байдаг.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 98
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
-
2022 оны 1-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ш.Баасанбат:Төрийн наадамд торго…
-
2022 оны 1-р сарын 23 -нд Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэв: Тэжээж эхлэх…
-
2022 оны 1-р сарын 23 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-67: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ С.ЭРДЭНЭБ…
-
2022 оны 1-р сарын 17 -нд Сумын Алдарт уяач Р.Оюунаа: Хэлж байгаад түрүүлгэд…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАНЛАЙ УЯАЧ ТӨМӨРБААТАРЫН ГАЛБАДРАХ: Монгол хү…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-66: АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН Б.БАЯСГА…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Дархан түмэн эх зээрд халзан
-
2022 оны 1-р сарын 10 -нд Тод манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан: Их насны м…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Дамдинбазар: Хориод жил бөх …
-
2022 оны 1-р сарын 10 -нд Хөлний эмгэгийг хэрхэн оношилж, эмчлэх вэ?
-
2022 оны 1-р сарын 10 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-65: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.БАЯСГ…
-
2022 оны 1-р сарын 03 -нд Сумын Алдарт уяач, эмнэг сургалтын спортын мастер …
-
2022 оны 1-р сарын 03 -нд Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдан: Адуу, хүн хо…
-
2022 оны 1-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-64: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Р.ГА…
-
2022 оны 1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Б.Отгондорж: Морь эзнийхээ дурыг…
-
2021 оны 12-р сарын 30 -нд Тод манлай уяач Туваанжавын Гантөмөр: Хүн бүр мор…
-
2021 оны 12-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-63: МАНЛАЙ УЯАЧ Г.БАТЧУЛУУН
66.181.161.33
Сайн байна уу
Reply