THOROUGHBRED төгс хүлэг


Өрнө дахинд цэвэр цусны адуу гэж нэрлэгддэг цэвэр англи үүлдрийн адууг гурван зууны турш уйгагүй хийгдсэн шилэлт сонголтын үр дүн, зоотехникийн шинжлэх ухааны охь гэж үздэг. Уралдаанд (бартаат эсвэл цулгуй) үзүүлсэн амжилтад тулгуурлан төлөвлөгөөтэйгөөр шилэлт хийх явцад уралдаанд төгс зохицсон “тамирчин” морины хамгийн зохистой хэв маягийг бий болгожээ. Орчин цагийн цэвэр цусны адуу нь бие томтой гэдгээрээ онцлог. Үүнтэй зэрэгцээд цэвэр цусны адуу нь тэмцэх, уралдах, ялалт байгуулахад асар хүчтэй тэмүүлдгээрээ алдартай.
Өдгөө дэлхийн 70 гаруй оронд цэвэр цусны адууг үржүүлж, цэвэр цусны гүүний тоо толгой 140 мянгыг давж гараад байна. Цэвэр цусны адууны тоо толгой ба чанараар өнгөрсөн зууны хагас хүртэлх үед Их Британи, Ирланд хоёр толгой цохиж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Америкийн адууны үржүүлэгчид Европын хамгийн шилдэг жүчээнүүдээс хамгийн шилдэг адуунуудыг худалдан авч эхэлснээр байдал өөрчлөгдсөн. Тэд цэвэр цусны адуу үржүүлэх салбараа морин тойруулгын дэргэдэх бооцооны машинаас олсон орлогоороо санхүүжүүлж байв. Ингэснээр АНУ нь цэвэр цусны адууны тоо толгойгоор дэлхийд нэгдүгээрт орж чадсан юм.

Мөн энэ үеэр Япон, Австрали, Шинэ Зеландад цэвэр цусны адууг эрчимтэй үржүүлж эхэлсэн байдаг. Европынхоос ялгаатай нөхцөл, нэртэй морин тойруулга, уралдааны ачаар АНУ-д Европынхоос ялгаатай сүрэг бий болж бүрэлдсэн. Ингэх хэд хэдэн шалтгаан байсан. Тэдгээрээс хамгийн гол нь дунд ба ойрын зайн уралдаанд америкчууд туйлын дуртай байсан явдал юм. Дийлэнх уралдаан нь 1600-1800 м зайд явагддаг байсан. Тиймээс дунд зайнд хамгийн өндөр амжилт үзүүлж, энэ чанараа удамдаа тогтвортой уламжлуулан дамжуулж байсан азаргуудыг үржүүлэгт хамгийн өргөнөөр ашиглагдах болсон. Түүнчлэн Хойд Америкт элсэн зам дээрх уралдаан давамгайлдаг. Харин зүлгэн гадаргатай зам дээр өндөр үзүүлэлт гаргаж байсан адуунууд элсэн зам дээр мөн адил амжилт гаргах нь ховор гэдгийг бүгд мэднэ. Иймд АНУ-ын хувьд “өвсөн” үржүүлэгчдийн тоо нь “элсэн” үржүүлэгчдээсээ хавьгүй цөөн. Энэхүү тус тусын чиглэлд шилдэг амжилт гаргадаг адуу нь гадаад байдлаараа ч хоорондоо ялгаатай болж бүрэлддэгийг ажиглалт харуулсан.
Дэлхийн хандлага
Үүлдэр тус бүр дор дороо олон жижиг бүтцээс бүрдсэн маш нарийн систем хэлбэртэй байдаг. Тухайн нэг үүлдрийн бүтцийн үндсэн нэгжийг шугам гэж нэрлэж болно. Орчин үеийн зоотехникийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл шугам гэдэг нь нэг шилдэг үржүүлэгчээс үүссэн бүлэг амьтдыг хэлж байгаа хэрэг. Орчин үеийн бүх цэвэр цусны адуунууд эцэг талын шугамаараа Мэтчем, Херод, Эклипс гэсэн гурван гайхалтай азарганаас үүсэлтэй. Гэхдээ цусан дахь энэ гурвын эзлэх харьцаа нь ялгаатай.
Мэтчем, Херод хоёр нь одоогийн удамшил зүйн шугамаар явсаар Мэн О’Уор ба Турбильон гэсэн хоёр шугамтай холбоотой.
Харин Эклипс нь өөрийн Тачстоун (1831 онд төрсөн.), Бёрдкэтчер (Айриш Бёрдкэтчер) (1833 онд төрсөн.), Сент Саймон (1881 онд төрсөн.) гэсэн гурван төлөөр дамжуулан хамгийн олон тоо толгойтой удамтай (дэлхийн цэвэр цусны адууны 90 хувь орчим) болсон байдаг.
Тачстоуны салаа нь Химиар (1875 онд төрсөн), Дарк Рональд (1905 онд төрсөн), Гиперион (1930 онд төрсөн) гэсэн гурван төлөөрөө гурав салаалан энэ үед хүрсэн.
Химиар, Гиперионы шугамууд нь одоогоор тоо толгой цөөхөн ч дунд нь ажиллах чадвар өндөртэй адуу өндөр бас тааралддаг хэвээр.
Дарк Рональдын шугамын хувьд гэвэл Европын орнуудад нэлээд өргөн тархсан. Дээр нь Дарк Рональд ба түүний удам нь гайхалтай үсрэлттэй байсан тул спортын үүлдрүүдийг сайжруулах шилэлт сонголтын ажилд идэвхтэй ашиглаж байсан.
Сент Саймон ба түүний удам нь стайерийн чадвар (холын зай) сайтай гэдгээрээ онцлог. Түүний шугам нь гэвэл Принц Роза (1928 онд төрсөн), Рибо (1958 онд төрсөн), Мэссина (1920 онд төрсөн) шугамууд ба Оросын Дугласын шугам (1944 онд төрсөн) орно.

Цэвэр цусны адууны хамгийн олон тоо толгойтой шугам нь Эклипс, түүний төл Айриш Бёрдкэтчерээр дамжуулан Дарлей Арабианы шугам. Энэ бүлэгт тоо толгойгоор цөөтэй Тедди (1913 онд төрсөн), Блэндфорд (1919 онд төрсөн) гэсэн шугам ба орчин үеийн тоо толгойн 80 хувийг бүрдүүлсэн олон шугам ч мөн адил багтаж байдаг. Эдгээр шугам нь Норсерн Дансера (1961 онд төрсөн), Мистера Проспектор (1970 онд төрсөн), Эй Пи Инди (1989 онд төрсөн), Назрулла (1940 онд төрсөн), Болд Рулер (1954 онд төрсөн), Тёрн-Ту (1951 онд төрсөн), Неарко (1935 онд төрсөн), Нэйтив Дансер (1950 онд төрсөн), Том Фул (1949 онд төрсөн) зэрэг болно.

Үржүүлгийн азаргыг сонгоход тухайн шугамын нэр хүнд эсвэл алдартай байдал ихээхэн нөлөө үзүүлэх нь бий. Ийм сонголт хийж байгаа жүчээний эзнийг ойлгож болно. Тэр унагануудаа зарах ёстой. Харин шугамаа ингэж сонговол эцэг, эхийнх нь нэр олонд алдартай болсноор худалдан авагчийг олоход хялбар. Гэвч селекц буюу шилдгийг сонгох үүднээс авч үзвэл цэвэр зах зээлийн гэж болох ийм хандлага учир дутагдалтай. Гол дутагдал нь гэвэл генетикийн олон хэлбэр зүйл хумигдаж, багасдаг явдал. Японд Сандей Сайленсын цусыг тээгээгүй гүү гэж бараг олдохгүй болсон тул тэндхийн жүчээний эзэд АНУ эсвэл Европоос азарга худалдаж эсвэл түрээсэлж авахаас өөр аргагүй яг ийм байдалд орж байлаа. Сандей Сайленс нь цагтаа Японы цэвэр цусны адууны үржүүлэгт жинхэнэ хувьсгал хийж, Тёрн-Тугийн шугамд шинэ амьсгал оруулж байсан. АНУ-д ч олон шугам хумигдсаар Норсерн Дансер ба Мистера Проспекторын үр удмын шугам ноёлох тийшээ хандах явдал ажиглагддаг. Гэсэн хэдий ч АНУ-ын цэвэр цусны аж ахуйнуудад 21 удмын шугамын азаргуудыг ашиглаж байдаг.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
-
2022 оны 1-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ш.Баасанбат:Төрийн наадамд торго…
-
2022 оны 1-р сарын 23 -нд Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэв: Тэжээж эхлэх…
-
2022 оны 1-р сарын 23 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-67: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ С.ЭРДЭНЭБ…
-
2022 оны 1-р сарын 17 -нд Сумын Алдарт уяач Р.Оюунаа: Хэлж байгаад түрүүлгэд…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАНЛАЙ УЯАЧ ТӨМӨРБААТАРЫН ГАЛБАДРАХ: Монгол хү…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-66: АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН Б.БАЯСГА…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Дархан түмэн эх зээрд халзан
-
2022 оны 1-р сарын 10 -нд Тод манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан: Их насны м…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Дамдинбазар: Хориод жил бөх …
-
2022 оны 1-р сарын 10 -нд Хөлний эмгэгийг хэрхэн оношилж, эмчлэх вэ?
-
2022 оны 1-р сарын 10 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-65: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.БАЯСГ…
-
2022 оны 1-р сарын 03 -нд Сумын Алдарт уяач, эмнэг сургалтын спортын мастер …
-
2022 оны 1-р сарын 03 -нд Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдан: Адуу, хүн хо…
-
2022 оны 1-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-64: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Р.ГА…
-
2022 оны 1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Б.Отгондорж: Морь эзнийхээ дурыг…
-
2021 оны 12-р сарын 30 -нд Тод манлай уяач Туваанжавын Гантөмөр: Хүн бүр мор…
-
2021 оны 12-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-63: МАНЛАЙ УЯАЧ Г.БАТЧУЛУУН
Сэтгэгдэл бичигдээгүй байна