Морин эрдэнийн эс тохирсоныг шинжлэхүй


Хөлс эс тохирвол үсний өнгө муухай бөгөөд давхиж ирмэгц чичрэх, аяндаа цочих.
Гэдэс эс тохирвол давхихдаа амьсгал давхцах, эсвэл гэдэс умдаг шахах, эсвэл цээжнээ тулалцах.
Уяандаа уйдвал хотойх, суниах, эвшээх
Ус эс тохирвол унтах, гэнэт гэнэт цочих, газар дэвсэх цавчлах
Халуун хүйтэн нь эс тохирвол биеэ маажлах
Газар эс тохирвол шээс нь хар хүрэн болох, нүд нуухтах, тавихад үл хөрвөөх,
Алив морины хөлс, гэдэс цөм тэнцэж, уяа тохирвол давхиж ирээд сэрвэлзэн харах, ангалзан сайхан аалиар загнаж байх ба үзвэл нүдэнд зохистой бөгөөд уяандаа байхад тэмүүлэн сайхан зангаар цээжээ өндөрлөн алс харж, түүнээс хоёр завжаар шүлс гарган туурай юугаа нийлүүлэх болно. Давхихад бие нь чанга, урьд хөл нь эрүү доор зэрэгцэн, хойд хоёр хөл нь сүүлээ өнгөрөн гуядахад сүүл юугаа салтаа гэдэс цохих, ирээд өвс унхиалан дөрвөн хөл зогсоогоор шулуухан байна. Гишгэлэхэд бие нь сулхан мэт салгалан явах, тавимагц хоёр хөлөө өвчүү тийш ойрхон хөрвөөнө. Услахад амаа үл зайлан шударга залгиж, гурван үе алс харж уух бөгөөд үсний өнгө хурц сайхан, гэдэс нарийн тэгш, нүд сэргэлэн бол уяа тэнцэн тохирч, сайхан санаатай чухам зул мэт, уялга тэнцсэн ажнай мандал хэмээх хүлэг үрээ болно. Үүнд засал нь гүйцсэн тул эрт барьж, эрт тавь. Насан гүйдэл хураахыг хүсвэл шөнө дунд барьж, өчүүхэн сул архи нэг оочихын төдий өгөөд тавь. Үдээс хойш тавихдаа шар тос нэг чимхийн төдий өчүүхэн хужир холиод идүүл.
Хөлс эс зохицсоныг дахин нэг сайн хөлөргө. Хужиртай бүлээн усаар сайтар угаа. Цангааж байгаад усалсаар бүтээж хөлөргө.
Гэдэс эс зохицсоныг ус сольж уулга. Эс болбол хужиртай уснаа хим өвс хольж буцалгаад өг. Халуун усны уураар гэдэс өөд ут. Түүний дараа хүйтэн усанд оруул. Эсвэл хар чийгийн цагаар, даруй шөнө дунд барьж үүрээр тавь. Ингээд уг ёсоор уятугай. Дахин уяхад чөдрөөр уявал хожим уяа олох буй. Уяанд уйдсан моринд үргэлж, үнэртэн тавь. Бойгараар ут. Хөгжим дууг сонсго. Өндөр сэргэлэн газар аваачиж холын бараа үзүүл. Муу морьтой ойрхон уралдуулж түрүүлгэ. Эс зохицвол нэг өдөр султга. Үүнд эрхгүй зохино.
Ус эс зохицсон моринд сайтар цангааж хазаартай бяцхан бяцхан уулга. Эсвэл халгайн зутан өг. Тэгвэл зохицно. Бас эс зохицвол ганцааранг барьж уя. Нүдэнд тос түрх. Бас элэг гэмтсэн байдаг тул давхиулж амьсгалыг үз. Хамраар өчүүхэн шүүс мэт гарвал задийн үнс, жонш чулуу өг. Аманд арүрийн махыг зуузайнд нааж өгвөл зохих болно.
Өвс эс зохицвол тачир өвсөнд эрт тавьж, аль тачир амттан өвс идүүл. Эсвэл нэг шөнө өчүүхэн агь идүүлэн цангааж усална. Шүдлэн даага бол өвсний гэм үл болно.
Халуун эс зохицвол морины хөлсийг сайн ав. Үдэш тавихдаа хуурай газар тавь. Өдөр тутам өчүүхэн ус хая. Өдөрт гурав дахиж хазаартай усал. Биеийг угаа. Занданаар ут. Алимын шүүс өг. Эрхбиш зохицоно.
Алив морь гарахад цагаан чимэг зохистой бөгөөд үзэсгэлэнтэй хөгжим сонсго. Сайн үнэртэн үнэртүүл. Эх сүргийг сайн үзүүлнэ. Их дуу аялгуугаар хүржигнүүлэн гаргавал ирэхийн цагт зориг орох хэмээжээ. Удаан гишгүүлбэл уйдах, ойр гишгүүлбэл бахардах гэсэн гурван үеэс илүү дутуу аваас болохгүй.
Түрүүлэх морины буйл дээд дундад хөх хүрэн мэнгэ ургана. Дэд морины зүүн гол, гуравдугаар морины баруун гол, дөрөвдүгээр морины голын зах, тавдугаар морины баруун захад цөм мэнгэ ургана.
Гарахдаа баас хүрсэн морь сүүлээ шарвах, түүнийг олны захад ганцааранга нь гаргаж нойтон хомоол үзүүл. Нэг олом чангатга. Гэдсийг илбэ.
Шээс хүрсэн морь бол гишгэл алцгар, бөгсөн бие дарах мэт сул тул сүүлний угт дарлана. Дөрөө хөдөлгө, яваад зогсохоор алгуурла.Эсвэл хатираад татаж гишгүүл. Гэдрэгээ харж гарвал давхих.
Эдгээрийн үес дүүрсний хойно засан цээрлээд мөн хуучин ёсоор тавь. Маргааш орой барьж нэг гишгүүл. Тавдугаар хоногт өчүүхэн давхи. Хожимдоо гүйдэл орох сайн.
Наадам дээр хамгийн урьд тов олж бууж байх. Тарахад морьд хамгийн урьд нүүж байхыг эрмэлз.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 11:11 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
6-р сарын 13 -нд Хүүхэд инээж байхдаа хамгийн хөөрхөн
-
6-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Б.Дашбаатар: Унаган хүлгээрээ на…
-
6-р сарын 12 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
6-р сарын 12 -нд "Сэцэн ханы хурд-2022" аймгийн аварга хүлэг шалгар…
-
6-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №81: МУ-ЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Т.Ц…
-
6-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач А.Батдэлгэр: Сумын наадмын зурга…
-
6-р сарын 11 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
6-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-80: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ Б.БАТХҮҮ
-
6-р сарын 03 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 25-д…
-
6-р сарын 03 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ Л.БАТЖАРГАЛ: СОЁОЛОН ТҮРҮҮЛГЭСЭН…
-
6-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-79: АДУУ ҮРЖҮҮЛЭГЧ Г.ХАДБААТАР
-
2022 оны 5-р сарын 27 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
2022 оны 5-р сарын 25 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
2022 оны 5-р сарын 24 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Аав маань эмнэг сурга…
-
2022 оны 5-р сарын 24 -нд Жаахан шаргын нутгаас, Жавхлант шаргын хурдаас...
-
2022 оны 5-р сарын 24 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-78: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ П.АЛТАНСҮ…
-
2022 оны 5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
2022 оны 5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
2022 оны 5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
2022 оны 4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
2022 оны 4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
2022 оны 4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
2022 оны 4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
2022 оны 4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
Сэтгэгдэл бичигдээгүй байна