Хурдан морь цоллооч А.Ганзориг: Морь цоллоход аятайхан эмээл хазаартай, сайхан морь бэлдсэн байгаасай гэж хүсдэг


Хурдан морь цоллооч, ерөөлч магтаалч Адъяагийн Ганзориг Зуунмод сумын Ланс 2-р багт аж төрдөг. 1953 оны хавар Цант хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлсэн тэрээр 1985 оноос хурдан хүлгүүдийн хийморь лундааг өргөн тэтгэж буй. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Алтангадас одон, АХ-ын 70, 80, 90 жилийн ойн медаль, МХЗЭТХ-ны Тэргүүний залуу малчин алтан медалиар тус тус шагнаж байжээ.
-Ямар ажил мэргэжилтэй хүн хурдан морь цоллооч болсон юм бэ?
-Би 1965 оноос нэгдэлд үхэр, адуу маллаж, 1971 онд Тэргүүний малчин залуу алтан медалиар шагнагдаж, улсын зардлаар Улс Хувьсгалын 50 жилийн баяр наадам үзэж гуравдугаар тойрон аялал чуулга уулзалтанд оролцож байсан. Тэгээд 1978 оноос хойш 20 жил трактор барьж аймгийн Аварга тариаланч, сумын хошой Аварга тариаланч болсон юм. Сүүлд ардчилсан хувьсгал гараад анхны багийн даргаар ажиллаж байлаа.
-Морь цоллооч болоод хэр удаж байгаа вэ?
-1985 оноос Сэргэлэн сумандаа морь цоллож эхэлснээс хойш 30 хэдэн жил, аймаг, бүсийн наадамд морь цоллоод 10-аад жил өнгөрсөн байна. Сэргэлэн сумын шилдэг хурдан морь цоллооч, Батсүмбэр сумын ерөөлч магтаалч гэгдэж явна. Улсад хөдөлмөрлөхийн хажуугаар урлаг соёлын арга хэмжээнд чадлын хэрээр оролцдог, Монгол Улсын Тэргүүний авьяастан цол тэмдэгтэй хүн байгаа юм.
-Хурдан морь цоллоход хэн нөлөөлсөн бэ?
-Манай Сэргэлэн сум Санжаасүрэн, Тод манлай уяач Хэнмэдэх гэж хоёр улсын цоллоочтой сум. Энэ хоёр хүнд татагдаж цоллооч болох юмсан гэж хүсч, бүр залуу байхдаа эднийг дуурайж морь уяж ч явлаа. Би Санжаасүрэн гэдэг хүний шавь. Багш минь “Гаргуун сайхан цол гэж тусдаа байдаггүй, морин дээр гарангуут л морины чинь нүд, чих, дэл, сүүл цоллох үгийг чинь хэлээд өгнө. Бөхийн цол удаан уянгалуулж тайван хэлдэг бол морины цолыг давхил явдлынх нь ритмээр хурдан цоглог дуудах ёстой” хэлдэг байсан юм. Бэлэн цэцэн үгтэй, улсын наадмын морьдыг олон жил цоллосон мундаг хүн байлаа.
-Багшийнхаа цоллох морио хараад л шууд зохиож дууддаг чадварыг хэр эзэмшсэн бэ?
-Дуурайх гэж оролдоно, гэхдээ багшийгаа яаж гүйцэх вэ дээ. Улсын цоллоочийн хэмжээнд арай хүрээгүй. Үндсэн цолон дээр тулгуурлаад тухайн газар нутаг, уул усны нэр оруулж өөрийнхөөрөө нэмж хасаад цоллоно. Аймагтаа зургаан насны морьдыг баян ходоодтой нь ганцаараа цоллодог.

-Таны дууддаг цол бусдаас юугаараа ялгаатай вэ?
-Газар нутгийн нэрийг гаргахыг л боддог доо. Жишээлбэл Бор үзүүрээ тойроод ирдэг, Богд уулаа чиглээд ирдэг гээд л цолоо дуудаж эхэлдэг. Мөн Баян ходоодны цолыг “...Авто олон машин дундаас үргэж босгосоор, Арынхаа дааганд гүйцэгдээд...” гэж машинаас үргээд хоцорчихлоо гэсэн утга оруулж цоллодог. Морины цоллогоо, бөхийн цоллогоо дуу дуулахтай адилгүй, нэлээн хэцүү л дээ. Дуу шиг нэг өндөр, нэг нам дуулна гэж байхгүй дээгүүр эхэлсэн бол тэр чигээрээ л явна. Баян ходоодны цолыг дуудахаар улсууд өхөөрдөөд сонсох дуртай, дуусахад нь концерт үзсэн юм шиг алга ташиж байдаг.
-Ямар хурдан хүлгийн алтан жолооноос нь олон удаа өргөж алдар цолыг нь дуудаж байв?
-Ононгийн Аварга хээр морийг гурван удаа, Хэнмэдэх гуайн харыг хоёр удаа цоллосон юм байна. Мөн аймгийн тэгш ойд ирж уралдсан Хадбаасангийн Бат-Эрдэнийн жижиг хээр морь, Дамбын Хишгээгийн шарга морь, Даваахүү гуайн Магнай хишиг хонгор, хээр, хүрэн азаргыг нь цоллож л байлаа.
-Багшаас уламжилсан энэ эрдмээ хичнээн хүнд хуваалцаж зааж сургасан бэ?
-Ирэх жилээс олон шавь нар залуучуудыг нэмэх санаатай байгаа. Одоохондоо би ганцаараа л цоллож байна. Миний хоёр хүү цоллооч болсон. Төв аймагт холбооны ажил хийдэг Гантөгс гэж хүүгээ дагуулж цоллосоор байгаад улсын цоллооч болсон. Ганбаатар гэж хүү маань сумандаа морь цоллож байгаа.
-Ерөөл магтаал хэлүүлэхээр найр наадамд их уригддаг уу?
-Намар болохоор айл амьтны гэр орны найр, хуримд уригдаж ерөөл магтаалаа хэлнэ. Энэ Авдар уул, Ээж хад гээд уул хангайг магтаж магтаал бичсэн. Тэрийгээ сумынхаа 90 жилийн ойн баяр наадмын нээлтэн дээр уншсан.
-Танайхан дунд ийм бэлэн цэцэн үгтэй, мөр толгой холбодог цэцэн цэлмэг улс олон байв уу?
-Манай өвөө их сайхан дуулдаг, айлын найр эхлүүлдэг уртын дууч хүн байсан юм билээ. Би бол уртын дууг чадан ядан дуулна аа. Сэргэлэнд 2012 онд тайлан тоглолтоо гэр бүлийнхэнтэйгээ хийж, Монгол Улсын Тэргүүний ардын авьяастан гэдэг цол тэмдгээр шагнуулсан юм. Манай соёлын төв ахмад уран сайханчдаа жил болгон ээлжээр тайлан тоглолтыг нь хийлгүүлдэг.
-Таны аав Адъяа гэж хүн ямар ямар хурдан хурц морьдтой байсан юм бэ?
-Манай аав Дамдингийн Адъяа гэж Авдарбаянгийн тулгын чулууг тавилцаж, нэгдэлд нь олон жил адуу малласан адуучин хүн байв. Морь уяж Баянцагаандаа айрагтай сайхан наадчихдаг, Яармагт наадам хийж байхад улсад морьд нь сайхан бариатай, арван хэд хорин хэдэд л ирдэг. Галын Магалжий гэдэг хүний адууны Магалжий алаг гэж адууг соёолонд нь аймгийн наадамд айрагдуулж байсан юм. Сумандаа бол нэлээн айрагтай. Би ч гэсэн сүүлд 2-3 жил морь уясан боловч төвийн хүн болоод үргэлжлүүлж уяж чадаагүй.

-Та ямар морь уяж байсан бэ?
-Ааваас ирсэн Магалжий алаг адууны удамтай адуунаасаа зургаан насны морьд уядаг л байлаа. Хараахан айраг түрүүгээр давхиулж чадаагүй. Манай улсын цоллооч болсон хүү маань морь уяж, соёолон азаргаа аймагт нэг тавлуулж, нэг аман хүзүүдүүлж байсан. Тэгээд албаны ажил хийгээд мориноос хөндийрчих шиг боллоо.
-Морь цоллосон хаанахын ямар наадам хамгийн сайхан дурсамж болж сэтгэлд тань үлдсэн бэ?
-Хүйн долоон худаг гэдэгт улсын цолчидтой цуг морь цоллох их сайхан байсан даа. Долоон жилийн өмнө Цэрэнчимэд Да ламын 140 жилийн ой, Зуунмод сумын 70 жилийн ойг хамтатган хийхэд тэнд улсын цоллооч Цэрэндаваа гэдэг хүнтэй зургаан насыг хувааж цоллосон. Бараг л улсад цоллочихлоо гэж бодоод баярлаж харьж байлаа. Хэнтий аймагт “Ирээдүйн түмэн эх” гэж хавар болгон болдог 1000 долларын бооцоотой уралдаанд жил болгон уригдан очиж морь цоллодог. Тийм хурдтай газар намайг уриад, хүндэтгэлтэйгээр угтан авч морио цоллуулаад буцаагаад гаргаж өгч байсан нь их сайхан. Тэгээд гайгүй цоллочих юм сан гэж их хичээсэн.
-Морь цоллож өглөө гээд танд хүндэтгэлтэй хандаж, бэлэг сэлт өгч байсан тохиолдол бий юү?
-Тийм юм байхгүй ээ. Дээр үед л морь мал өгдөг байсан гэдэг юм билээ. Бэлэг сэлт гэхээсээ илүү наадмын өнгө үзэмжээ бодсон ч морь цоллоход аятайхан эмээл хазаартай, сайхан морь бэлдсэн байгаасай гэж хүсдэг. Машин унаатай давхиж очоод тааралдсан морио унаж цоллох болдог. Хэдэн жилийн өмнө Онон эд нар “Ах миний морь унаж цоллоорой, дараа жил танаар морио цоллуулна” гэж бэлгэшээгээд морио өгдөг байлаа. Одоо тийм юм байхгүй болжээ.
-Бидний урилгыг хүлээж авч ярилцсан танд баярлалаа. Хурдан морины босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай гэсэн бэлгэтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-За баярлалаа. Монгол хүн гэдэг чинь ерөөлөөр учирч ерөөлөөр амьдардаг. Амны бэлгэтэй үгээр бие биенээ урамшуулан баярлаж баясаж явдаг даа. Баярлалаа та нарт.
-"Тод магнай" сэтгүүлийн тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9-р сарын 19 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
9-р сарын 19 -нд Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
9-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
2023 оны 8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төвийн бүсэд С.Бямбасүрэнгийн хүрэн соёолон түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Х.Гарьдмагнайн халиун соёолон түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Г.Шижирбаатарын шарга шүдлэн түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төв аймгийн Баяндэлгэр сумын 100 жилийн ойд түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Асгат сумын баяр наадамд түрүүлж, айрагдсан хүлгүү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Дөрвөн бүсийн уралдаануудад түрүүлж, айрагдсан аза…
Сэтгэгдэл бичигдээгүй байна