Баруун бүсийн нэгдсэн цуваа


Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралдаан өнгөрсөн сарын 26-28-ны өдрүүдэд Алдархаан сумнаа амжилттай зохион байгуулагдсан. Энэхүү уралдааны нэгдсэн цувааг эрхэм уншигч танд хүргэе.
Азарга-105:
1.Увс аймгийн Зүүнговь сумын уугуул МУ-ын Алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн Гоё хээр. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Уртнасангийн Тамир. Уралдаанч Ганбатын Энх-Эрдэнэ. Хээр азарга хэдхэн хоногийн өмнө төрийнхөө их баяр цэнгэл наадамд түрүү магнайд хурдалсан.
2.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Дорждалайн Даяндэмидийн Цоглог халтар. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.
3.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын бор. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын унаган.
4.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Равжирын Мягмдоржийн хамар цагаан зээрд. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Нямжавын Норовжамц.
5. Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан хүрэн. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.
6.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Дорждалайн Даяндэмидийн Нарт хонгор.Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир. Хэдхэн хоногийн өмнө төрийнхөө их баяр цэнгэл наадамд аман хүзүүнд хурдалсан.
7. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын Уулс хүрэн. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Хэдхэн хоногийн өмнө төрийнхөө их баяр цэнгэлд айргийн гуравт хурдалсан.
8.Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн хүрэн. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.Хэдхэн хоногийн өмнө төрийнхөө их баяр цэнгэлд есөд хурдалсан.
9.Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Ишваанжилын Амарсанаагийн хүрэн. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Гүнширийн Мөнгөнхуягийн унаган. Улсын бүсийн уралдаанд хоёр айрагдсан.
10.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Мишигийн Батсүхийн халзан. Улсын бүсийн уралдаанд гурав айрагдсан энэ хүлгийн уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Оюунбилэгийн Баасанцэрэн уяач тааруулдаг юм.
Их нас-205:
1.Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Жигмэдийн Дэмбэрэлсайханы буурал. Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Даваасүрэнгийн унаган адуу. Уяа сойлгыг Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Жадамбын Болд.
2.Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн хээр. Улсад арав гаргаж давхисан. Таван цагаан араб азарганы төл. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.
3.Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан хээр.Таван цагаан араб азарганы төл. Хоёр хээр морь эцэг нэгтэй. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.Тод манлай уяач Д.Дагвадорж одоогийн байдлаар нэг түрүү, долоон айраг хүртээд байна.
4.Ховд аймгийн Буянт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батсуурийн Эрдэнэбаярын саарал. Улсын бүсийн уралдаанаас зургаа дахь хишгээ хүртлээ. Уяа сойлгыг Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Жадамбын Болд.
5. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Биндэръяагийн Батсанаагийн хээр. Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган. Соёолондоо Сэлэнгэ аймагт болсон бүсийн уралдаанд дөрвөлж, өнгөрсөн жил хавчиг морь Баянхонгор аймагт болсон бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Галсангийн Болдбаатар.
6.Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Чинбатын Болд-Эрдэнийн хүрэн. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Галсангийн Болдбаатар.
7.Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Жаргалсайханы Энхболдын буурал халзан.
8.Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул аймгийн Алдарт уяач Гэзгээгийн Батбаатарын зээрд. Өнгөрсөн жил Завхан аймгийн Алдархаан сумын 100 жилд айрагдаад, Хан хөхий хайрханы тахилгад түрүүлсэн. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач М.Алтан-Очир.
9.Завхан аймгийн харьяат П.Төрбаяжихын хонгор. Уяа сойлгыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул аймгийн Алдарт уяач Багаабазарын Нохойцагаан.
10.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Тод манлай уяач Т.Галбадрахын Цагаан ташаат. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач М.Алтан-Очир.
Соёолон:
1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Нямжавын Норовжамц. Уралдаанч Цэнгэлийн Болд-Эрдэнэ. Хэдхэн хоногийн өмнө төрийнхөө наадамд аман хүзүүнд хурдалсан.
2. Завхан аймгийн Улиастай сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Батсайханы Гантулгын хээр. МУ-ын Алдарт уяач Х.Баярсайхан унаган адуу. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Даваажавын Энхбаатар. Хэдхэн хоногийн өмнө Хотонт сумын 100 жилийн ойд түрүүлсэн. Өнгөрсөн жил Өгийнуур сумын 70 жилийн ойд түрүүлсэн.
3.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын хээр. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын унаган.
4.Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Далайн Батбаярын хул. Алтан азарга өргөмжлөлт Гримийн төл. Шүдлэндээ Сэлэнгийн бүсэд түрүүлж, хязаалан говийн бүсэд айрагдсан энэ хурдан хүлгийн уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач М.Алтан-Очир тааруулжээ.
5.Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул Наянтайн Батхуягийн хээр. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Уртнасангийн Тамир. Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу.
6.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Дорждалайн Даяндэмидийн хээр. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.
7.
8. Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн Алдарт уяач Лунхааны Өлзийбүрэнгийн зээрд халзан.
9.Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат Ойдовцогзолын Батчулууны Аз цоохор. Аймгийн наадамд нэг түрүүлж, аймгийн бүсийн уралдаанд хоёр айрагдсан Завхан нутгийн зартай хурдан хүлгүүдийн нэг юм.
10.Увс аймгийн Түргэн сумын уугуул Сайнжаргалын Анхбаярын хонгор.
Хязаалан:140
1.Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат аймгийн Алдарт уяач Уртнасангийн Тамирын уясан Завхан аймгийн Завханмандал сумын уяач Шонхорын Доржрагчаагийн халтар. Өнгөрсөн жил зүүн бүсэд айрагдсан. Энэ жил Жаргалтхаан сумын 100 жилийн ойд түрүүлсэн.
2. Улаанбаатар хотын ХУД-ийн харьяат МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын уясан Увс аймгийн Зүүнговь сумын уяач Далайн Батбаярын бор. Гримийн төл улс, бүсэд гурав түрүүлсэн хурдан хээр азарганых нь төл.
3. Уралдаанч галын уяач МУ-ын Алдарт уяач Галсангийн Болдбаатарын уясан Завхан аймгийн Алдархаан сумын уяач Чинбатын Болд-Эрдэнийн хүрэн.
4. Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул аймгийн Алдарт уяач Дайвийнямын Батсайхан бор.Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даньхүрэлийн Гандэлгэрийн унаган адуу. Тосонцэнгэл сумын 100 жилийн ойд түрүүлсэн.
5. Завхан аймгийн Нөмрөг сумын уяач Зиймаагийн Товуухоролын бор. Цагдаагийн Нүүдлийн унаган адуу. Төв аймгийн Мөнгөнморьт сумын 100 жилийн ойд түрүүлсэн.
Шүдлэн-120:
1.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Ганпүрэвийн Шижирбаатарын шарга.Уяа сойлгыг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Түвдэннямын Батжаргал. Хэдхэн хоногийн улсын наадамд 11-д хурдалсан. Хавар Сэлэнгэ аймгийн бүсэд түрүүлсэн.
2.Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн загал. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир. Тод манлайн унаган.
3.Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул Маналжавын Гантулгын хээр.Уяа сойлгыг Төв аймгийн Заамар сумын харьяат аймгийн Алдарт уяач Чинбатын Очирбат. Хэдхэн хоногийн өмнө Нөмрөг сумын 100 жилийн ойд айргийн дөрөвт хурдалсан.
4.Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Шагдарын Ганболдын бор. Бор үрээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын унаган хүлэг. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир.
5.Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул аймгийн Алдарт уяач Гэзгээгийн Батбаатарын загал. Алдартын унаган адуу. Загал үрээ өнгөрсөн жил Алдархаан сумын 100жилд, харин өнөө жил Нөмрөг сумын 100 жилийн ойд тус тус түрүү магнайд хурдалжээ.
6.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор.Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Даагандаа улсын наадамд долоод хурдалсан.
7.Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Наранцэнгэлийн бор. Даагандаа баруун бүсийн уралдаанд айрагдаж байсан бор үрээг Батмөнхийн Булгадай уяжээ.
8.Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Цогбаярын Хүрэлтулгын хүрэн. Улсын наадамд зургаад хурдалсан.
9.Увс аймгийн Улаангом сумын харьяат, аймгийн Алдарт уяач Энхболдын Зоригийн цавьдар. Уяа сойлгыг Мөнхжаргалын Содтүрүү тааруулсан.
10. Увс аймгийн Улаангом сумын харьяат, аймгийн Алдарт уяач Энхболдын Зоригийн хээр халзан. Уяа сойлгыг Мөнхжаргалын Содтүрүү тааруулсан.
Даага:
1.Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд. Уяа сойлгыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.
2.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Дорждалайн Даяндэмидийн хонгор. Уяа сойлгыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.
3.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын халтар. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын унаган.
4. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Бямбажавын Баярмагнайн сартай хүрэн. Хүрэн даага улсад наймлаад, Тосонцэнгэл сумын 100 жилийн ойд аман хүзүүнд хурдалсан. Уяа сойлгыг Батмөнхийн Булгадай.
Сонгомол дээд:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул МУ-ын Алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор. Улс бүсийн уралдааны дөрвөн түрүү, нэг айргийн эзэн боллоо. Уулсын Галаа тодын америк бор азарганд Сүхбаатарын Түвшинширээгийн Ш.Доржнамжимын унаган гүүг хураалгаж гарсан.
2. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул МУ-ын Манлай уяач Дугаржавын Ганзоригийн хээр. Өөрийн унаган. Тод манлай уяач Ононгийн Батбилэг уясан.
3.Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн Алдарт уяач Элбэгийн Доржрагчаагийн бор. Тод манлай уяач Т.Батзоригийн унаган. Аймгийн Алдарт уяач Цоодолын Эрдэнэцогт уясан.
4. Ховд аймгийн Булган сумын уугуул, Дархан-Уул аймгийн Орхон сумын уяач Баадаагийн Гантулгын хүрэн.
5. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул аймгийн Алдарт уяач Чулуунбатын Батжаргалын Элбэг хээр. Аймгийн Алдарт уяач Нямжавын Норовжамц уясан. Энэ жил улсад тавд хурдалсан.
Сонгомол дунд:
1.Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Гомооройн Баярхүүгийн хүрэн. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Уртнасангийн Тамир. Халзан сумын Өлзий эмчийн хүрэн азарганы угшилтай.
2.Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн ухаа хонгор. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.
3. Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат Даваасүрэнгийн Жамсрангийн халзан. Тод манлай уяач Т.Галбадрахын унаган.
4. Хөвсгөл аймгийн Жаргалан сумын уяач Сэдваанчигийн Цэрэндашийн хар саарал. Баттулгын Наранбатын унаган. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач М.Алтан-Очир.
5. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Дорждалайн Даяндэмидийн хээр. Уяачийн унаган хээр үрээний уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир тааруулдаг.
Сонгомол бага:
1.Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн хээр. “Ирээдүйн түмэн эх” уралдаанд түрүүлсэн. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.
2.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Лантуугийн Алтанхуягийн хээр.
3.Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Бямбажавын Баярмагнайн хүрэн халзан. Уяа сойлгыг Батмөнхийн Булгадай.
4.Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Цэндээхүүгийн Болдын хээр .Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир.
5.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Эрдэнэбилэгийн Батбилэгийн халзан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Наранцэцэгийн Алдаржаргал.
Б.Хастөр
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
-
2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
-
2023 оны 10-р сарын 17 -нд Өнөө жил яах бол...
-
2023 оны 10-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач О.ДАШЗАВ: Сумынхаа наадмын айрги…
-
2023 оны 10-р сарын 08 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 10-р сарын 06 -нд Сумын Алдарт уяач Б.Пүрэвбат: Гурван азаргаар одто…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
2023 оны 9-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
2023 оны 9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
2023 оны 9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
2023 оны 9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
2023 оны 9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
2023 оны 8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
2023 оны 8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
2023 оны 8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
103.26.194.181
Их насанд 9д ирсэн Морины эзэн Эдэнэхайрханых дээр Даш- өлзин унаган халзан азарганы төлөөриынх нь унаган адуу гэдэг огт алгаа хө
Reply