Аймгийн алдарт

Сарай ДАГВАСАМБАР

Аймгийн алдарт ДАГВАСАМБАР

Аймгийн Алдарт уяач С.Дагвасамбар

Товч намтар: 1956 оны 11 дүгээр сард Ужигийн гол хэмээх газар айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн. Өвөг эцэг Даажамба уяач байсан бөгөөд түүнийг залган хүү Сарай 1960-аад оноос хурдан морь уясан аж. Хул, хоёр шарга, хээр алаг морь нь сумандаа хэд хэдэн удаа түрүүлж, айрагдсан бол хээр азарга нь нэг удаа айрагдаж, борлог үрээ дааган цагаасаа соёолон хүртлээ түрүүлжээ. С.Дагвасамбар Алдартын хувьд 1978 оноос хурдан хүлгийн сойсон ба сумын чанартай наадмаас 24 түрүү, 40-өөд айраг, овоо тахилга, багийн баяраас 20-иод айраг хүртээд байна. Өдгөө хоёр хүү нь дөрөв дэх үеийн уяачид.

 Гавьяа шагнал: Хөдөлтөрийн хүндэт медаль, VI, VII таван жилийн гавшгайч, сумын Сайн малчин, Энх сүрэгтэн, Мэнд төлчин.

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:

Хул морь

Удам угшил: Эрхэл таван хээрийн удамтай

Амжилт: Шүдлэн анх уягдаж сумынхаа наадамд аман хүзүүдсэн. Хязалан мөн аман хүзүүдсэн. Соёолондоо түрүүлсэн. Нас нийлээд хоёр аман хүзүүдэн, нэг айрагдсан.

Хамар цагаан хээр морь

Удам угшил:

Амжилт: Дааганаасаа эхлээд соёолон хүртлээ түрүүлсэн.

Хүрэн морь

Удам угшил: Төв Алтай угшилтай

Амжилт: Даага, шүдлэндээ суманд тавлаад, хязалан, соёолондоо түрүүлэн, нас нийлснээс хойш хоёр айрагдсан.

Хээр алаг морь

Удам угшил: Нутгийн унаган адуу.

Амжилт: Даага, шүдлэн, хязалан айрагдсан. Соёолон түрүүлж, түүнээс хойш хоёр түрүүлсэн.

Халиун азарга

Удам угшил: Алаг-Эрдэнэ угшилтай. Рагчаа гэж хүнээс авч уяад таван жил дараалууллан түрүүлгэж, 5-6 айрагдуулсан. Халиуны төлүүд сайн давхидаг байж.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна