Удам

Баатар Батсайхан

Удам Батсайхан

Товч намтар: 1984 оны зургаадугаар сард Алаг-Эрдэнэ суманд айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн. Эдний удамд олон уяач бий. Өвөө Л.Чулуун олон сайхан хурдан буянг уяж хурдлуулан амжилт үзүүлж явсан ахмад буурал байсан аж. Амжилтаас нь дурдвал, хул морио сумын наадамд нэг түрүүлгэж, хоёр айрагдуулжээ. Мөн аав Ч.Баатар нь адууны төлөө сэтгэлээ зориулж, олон сайхан адуу цуглуулсан ахмад уяач юм. Түүний ах Ч.Биндэрьяа ч олон жил морь уяж, сайн давхиулснаас гадна сумын наадмын шөвгийн таван морийг тааж хургатай хониор шагнуулж явсан удаатай. Хурдан хээр морь нь сумын наадмын хоёр түрүү, гурван айрагтай. Ээжийн дүү Ч.Төрмөнх өвөг дээдсээс өвлөж ирсэн нутгийн цөм сүрэг улаан хул адуутай бөгөөд тэднээсээ уяж хурдлуулдаг байжээ.

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:

Хар морь:
Удам угшил:
Унаган адуу 
Амжилт: 2004 онд даагандаа сумынхаа наадамд аман хүзүүдэж, 2005 онд айргийн дөрөвт хурдалсан. 
Хүрэн азарга
Удам угшил
: Сумын Алдарт уяач Хас-Очирын Баярхүүгийн унаган адуу
Амжилт: 2010 онд сумын наадамд зургаалж, 2010 онд Даахийн хаврын уралдаанд аман хүзүүдсэн.Мөн бага наадмын дөрвөн айрагтай.
Халиун азарга:
Удам угшил:
Сумын Алдарт уяач Шаравийн Ичинхорлоогийн унаган адуу 
Амжилт: 2005 онд хязаалан Хатгалд айргийн дөрөв, 2007 онд Хатгалын сумын наадамд аман хүзүү, 2011 онд Алаг-Эрдэнэ суманд зургаалж, дараа нь болсон Хатгалын баяраар айргийн тавд хурдалсан. 2014 онд Б.Батсайханд ирж Алаг-Эрдэнэ сумын наадамд долоолоод, Хатгалд есөд хурдалсан. Дараа жил нь I багт болсон хаврын уралдаанд аман хүзүүдэж, Улаан уул сумын хаврын бооцоонд айргийн тавд хурдалсан. 2016 онд II багийн Тэмээн давааны баярт айргийн тав, 2015 онд Арбулаг сумын Алт толгойн баярт аман хүзүүдсэн. 
Цагаан хул
Удам угшил
: Нагац ахын унаган адуу 
Амжилт: 2016 онд Арбулаг сумын Алт толгойн баярт айргийн тавд хурдалж, I багийн хаврын баярт аман хүзүүдсэн. 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна