Адууны нийлүүлгийн өвчин
А.Тэлмэн
2016 оны 1-р сарын 12 -нд
Сайн байна уу? Эрхэм хүндэт уяачдаа. Сайхан өвөлжиж байна уу? “Монгол адуу” судалгааны шинжилгээний төвөөс хүргэдэг “Эмч зөвлөж байна” булан энэ удаа адууны нийлүүлгийн өвчний талаар мэдээлэхээр шийдлээ.
Нийлүүлгийн өвчний талаар мэдээлэх болсон шалтгаан нь манай уяачид, малчид адууныхаа удам угшлыг сайжруулах үүднээс шинэ цагийн адуу үржүүлэх сонирхол той болж, сонголтоо зөв, зохих журмын дагуу хийгээгүйгээс болоод нэгэн төрлийн өвчний тархалт ихсээд байаа юм. Өөрөөр хэлбэл үржлийн зориулалтаар оруулж ирж байгаа азаргандаа лаборторын шинжилгээ хийлгэлгүй шууд үржилд оруулснаар олон гүү халдвар авч, цаашид өөр азарганд сольж тавих замаар энэ өвчний тархалт эрс нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтоогдоод байна. Иймээс уяач та үржлийн зориулалтаар азарга /гүү/ авч байгаа бол нэн түрүүнд цусны шинжилгээ өгч эрүүл байгаа эсэхийг баталгаажуулах нь зүйтэй бөгөөд нэгэнт авчихсан бол доорх шинж тэмдгүүд таны адуунд гарч байгаа эсэхэд хяналт тавиарай.
Адууны нийлүүлгийн өвчин нь: T.equiperdum- зүйл эгэл биетнээр үүсгэгддэг, цочмог буюу хурц хэлбэрээр илэрдэг, ихэвчлэн ужиг явцтай, нийлүүлгийн замаар халдварладаг паразит өвчин юм. Өвчтэй эхээс унаганд эхийн сүүгээр дамжин халдварлах, зохиомол хээлтүүлгийн явцад хээлтүүлгийн багаж, бохирдсон тоног хэрэгслээр дамжин халдварлах тохиолдлууд байдаг. Харин энэ өвчин шавьжаар дамжин халдварласан тухай баталгаа, нотолгоо байхгүй учир шавьжаар дамжин халдварладаггүй гэж ойлгож болно. Монгол орны хувьд 2000 оноос өмнө су-ару, адууны нийлүүлгийн өвчнөөр тайван гэж үзэж байсан бөгөөд 2000 оноос хойш ОХУ-тай хил залгаа Дорнод, Сэлэнгэ аймгийн адуун сүрэгт уг өвчний шинж тэмдэг илэрдэг болсон. Харин сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд адуучид, хурдан морь сонирхогчид хурдан гэх тодотголтой морьдын уралдаан зохион байгуулах, адуун сүргийг худалдан авах, дамлан арилжих, гадаад орноос ипортлон оруулах замаар адууны шилжилт хөдөлгөөн хяналтгүй болохын хэрээр зарим бүс нутагт адууны нийлүүлгийн өвчний шинэ голомт бий болсон гэж үздэг. 2003 онд Монгол улсаас Герман улсад гаргасан 15 адууны гурав нь уг өвчний халдвартай болох нь лабораторийн шинжилгээгээр оношлогдож Монгол улс уг өвчнөөр тайван бус байгаа нь нотлогдсон. Өвчин үүсгэгч нь: T.equiperdum- зүйл эгэл биетнээр үүсгэгддэг, адуу болон битүү туурайтан эр амьтны бэлэг эрхтэн азарганы төмсөг, эм амьтан, гүүний үтрээний салст бүрхүүлийн хялгасан судсанд шимэгчлэн амьдарна.
Өвчний шинж тэмдэг: Өвчний нууц үе 2-3 сар үргэлжлэх бөгөөд зарим үед шинж тэмдэг илрэхгүйгээр өвчин үүсгэгчийг тээвэрлэн, удаан хугацаагаар халдааж явах тохиолдол ч байдаг. Илэрч буй шинж тэмдгээр нь гурван үе шатанд хуваадаг.
• Хавдалтын үе: Азарга, гүүний бэлэг эрхтэн хавагнах бөгөөд эмзэглэлгүй, янз бүрийн хэмжээтэй хүйтэн хавдар азарганы хэвлий хэсгээр хөвчирч, гүүний дэлэн, цавь хэсгээр хавдана. Гүүний үтрээ бага зэрэг улайж үрэвсэн, цайвар шаргал салст шингэн ялгарна. Энэ үе сар орчим үргэлжилж биеийн ерөнхий байдал хэвийн байх бөгөөд үе үе биеийн халуун нэмэгдэх шинж илэрнэ.
• 2-р шат буюу арьс үрэвсэх үе: Адууны арьсны гадаргуу дээр 4-20 см орчим дугуй хэлбэрийн хавдар, гүвдрүү үүсч, удалгүй алга болж арьсны зарим хэсэг их эмзэглэлтэй болж, ойр ойрхон шээж, богино хугацаанд огцом турах шинж тэмдэг үзүүлнэ. Арьсан дээр гарах хавдар, гүвдрүү нь монгол адуунд сул, эрлийз, цэвэр цусны адуунд тод илэрнэ. Халдвар авсан адуу тарга хүчээ богино хугацаанд алдаж гүү хээл хаяна. Хавдар арилсны дараа арьсан дээ цагаан толбо үүсч азарганы сэлдээ пигмент арилж хэсэгчлэн цайх, гүүний бэлэг эрхтний арьс цайх шинж тэмдгүүд тод илэрнэ.
• Саажилтын үе: Өвчин үүсгэгчийн ялгаруулдаг трипаносмоген гэдэг мэдрэлийг дарангуйлагч хор их хэмжээгээр ялгарсанаас адууны нэг талын үе мөч, нүүрний мэдрэл хэсэгчлэн саажиж түүнээс үүдэлтэйгээр уруул унжих, муруйх, саажсан талын чих хөдөлгөөнгүй болж унжих, тэр талын хараа муудах, хойд мөчний дотор тал, хондлойн булчингууд шуугдан хатингарших, хөтөлж явахад бөгсөөрөө хойш суух, доголох, бөгсөө мушгиж унах, чирэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Өвчилсөн адууны тэжээлийн дуршил хэвээр байх боловч саажиж, ихээр турсан учир 50-70% нь хорогдож магадлалтай.
Оношлогоо: Өвчнийг оношлохдоо эмнэл зүйн шинж тэмдэг, азарганы бэлэг эрхтэн, сүв, гүүний үтрээний гоождос, хавганасан дэлэнгийн сүү, бэлэг эрхтэн дээр гарсан гүвдрүүнээс түрхэц авч, будаж микроскопоор дурандаж, хөдөлж буй үүсгэгч илэрүүлэх шинжилгээ хийнэ. Мөн лабораторт ийлдэс судлалын арга болох ХХУ, тархан туяаруулалтын аргаар тус тус шинжилж оношлоно. Энэ өвчний үед зөвхөн шинж тэмдэг илэрсэн адууг түүж шинжлэх нь учир дутагдалтай тул өвчилсөн суурийн бүх адууг толгой дараалан шинжилгээнд хамруулах нь давуу талтай. Шинжилгээний дараа хамрагдсан адууг дөрвөн бүлэг болгон хуваана. Үүнд: өвчтэй адуу, өвчний сэжигтэй адуу, халдвар авсан байж болзошгүй адуу, эрүүл адуу гэж бүлэглэн бүлэг болгонд тохирох эмчилгээ, урьдчилан сэргийлэх, сувилах арга хэмжээг тодорхой хугацаанд малын эмчийн зааврын дагуу авч хэрэгжүүлнэ. Өвчтэй адуу гэдэг нь бичил харуурын болон ийлдэс судлын шинжилгээгээр хоёроос дээш чагт бүхий урвал үзүүлсэн, ХХУ-аар хоёр удаа эргэлзээтэй гэж гарсан. Уг урвалаар сөрөг гарсан боловч өвчний шинж тэмдэг тодорхой илэрсэн бол өвчтэйд тооцно. Өвчний сэжигтэй адуу нь түрхэцийн шинжилгээгээр үүсгэгч илэрээгүй боловч ХХУ-аар гурван удаа шинжлэхэд хоёр удаа эргэлзээтэй дүн үзүүлсэн. Эмнэл зүйн шинж тэмдэг тод бус илэрсэн, өвчтэй сүрэгт нийлүүлэгт орсон, тарга хүч муутай адууг тооцно. Халдвар авсан байж болзошгүй адуу нь өвчтэй адуу бүхий суурьт байсан боловч гурван удаагийн шинжилгээгээр сөрөг урвал үзүүлж эрүүл гарсан боловч халдвар авсан байж болох адууг тооцно. Эрүүл адуу нь өвчин гарсан адуутай нэг нутагт байсан ч гурван удаагийн шинжилгээгээр сөрөг эрүүл гарсан адууг тооцно.
Эмчилгээ: Өвчилсөн адууг эмчилсэнээр тухайн суурийн адуун сүрэг бүрэн эрүүлжиж чадахгүй бөгөөд суурийн бүх гүү, азаргыг эмчилгээнд хамруулан эмнэл зүйн шинж тэмдгээр гурав дахь шатандаа орж хүндэрсэн адуунд зөвхөн үүсгэгчийг устгах эмчилгээ нэг удаа хийх нь хангалтгүй бөгөөд хорыг саармагжуулах, хордлого тайлах эмчилгээг үндсэн эмчигээтэй хавсран хийснээр үр дүнд хүрдэг. Орчин үед нийлүүлгийн өвчнийг эмчлэх арга зүй бүрэн боловсрогдсон төдийгүй эмчилгээг малын эмчийн хяналтын дор төгс хийлгэх шаардлагатайг зөвлөж байна. Мэргэжлийн бус хүн, хэн нэгний зөвлөснөөр дур мэдэн эмчлэхийг хориглоно. Дур мэдэн эмчилсэнээр уг өвчнийг тараах, ужигруулан халдварын эх үүсвэр болгох аюултайг анхаарна уу. Заавал мэргэжлийн хүний хяналтын дор эмчилгээг тодорхой хугацаанд үе шаттайгаар хийнэ. Өвчилсөн адууны хоол, тэжээлийн нөхцлийг сайжруулан шинж тэмдгийн эмчилгээ хийхэд өвчилсөн адуу тодорхой хугацаанд хэвийн байдалд орж өвчин бүрэн эдгэрэлгүй ужиг байдалд ордог. Энэ нь уг өвчнөөс эрүүлжсэн биш өвчин ужигран халдвар тээгч болж бусад адууг өвчлүүлэх эх үүсвэр болж үлддэг. Эрт оношлогдож, төгс эмчилгээ хийгдсэн азрага, гүү тарга тэвээргээ хэвийн авч, үр тогтоох, тогтох чадвар хуучнаар үлдэх сайн талтай.
Анхааруулга: Хурдан адууг уяж хурдлуулах, өсгөж үржүүлэх, арилжаалах зорилгоор гоц халдварт шүлхий, цэцэг өвчний голомттой зүүн бүс нутгаас төв, говь, баруун бүс нутагт болон бусад бүс нутагт мал, хүний шилжилт хөдөлгөөн хараа хяналгүй болж улмаар гадаадаас амьд мал, амьтан, хөлдөөсөн үр хөврөл оруулж ирэх нь ямар ч өвчин үүсгэгч тээж ирж байгаа нь тодорхойгүй бөгөөд маш их эрсдэлийг дагуулах боллоо. Иймд мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг орон нутгийн засаг захиргаа, хүн, малын эрүүл мэнд, хяналтын байгууллага, мэргэжилтэн байнгын хараа хяналтандаа авч, мал, амьтныг хариулга, малалгаанд байлгаж, сар бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж байхыг анхаарч ажллахыг зөвлөж байна.
“Монгол адуу” судалгааны шинжилгээний төвийн малын их эмч М.Мөнхбаатар

3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 22 цагийн өмнө Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
202.126.90.95
Тийм
Reply66.181.161.58
.
Reply202.55.188.46
Х Нэг азраганд байсан 2гүүний нэгнээс өвчин илэрч нөгөө нь сөрөг гарах юм ямар учираас
Reply