Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ

А.Тэлмэн
11 цагийн өмнө

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдаанд 256 үрээ бүртгүүлснээс 195 нь гарааны зурхайгаас эргэн, 18 км зайд уралдан, түрүү айргийн үрээнүүд барианы зурхайд орж ирлээ.

Хязаалан морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Батсайханы Гантигийн сартай хүрэн түрүүлж, наадамчин олноо баясгав. Уяа сойлгыг нь  Монгол улсын тод манлай уяач Ононгийн Батбилэг тааруулжээ. Аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын “Алтан Аураг” ХХК-ийн Баатаржавын Лхагвацэрэнгийн халтар халзан, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Алдарт уяач Бэгзсүрэнгийн Гантулгын бор халзан, айргийн дөрөвт Архангай аймгийн Чулуут сумын уугуул Монгол улсын Алдарт уяач  Цэдэнсодномын Энхболдын халтар, , айргийн тавд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уяач Адъяагийн Наранбаатарын хар тус тус хурдаллаа.

А.Эрдэнэчимэг, гэрэл зургийг Б.Ванчигсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна