Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордлоо

Сэтгүүлч
5 цагийн өмнө

“Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Уяачдын наадамд зориулсан сонгомол ангиллын гурван насны морьд өнөөдөр Хүй долоон худагт уралдаж, хурдан дааганы уралдаанаар шувтарч байна. 

Сонгомол бага насны ангилалд 105 хурдан даага бүртгүүлж, 76 даага гарааны зурхай руу мордлоо.  

Эдгээрийн дунд Төв аймгийн Баянцогт сумын уугуул МУ-ын алдарт уяач Ч.Отгонбаярын сартай хонгор, Баянхонгор аймгийн Баянлиг сумын  Ганбатын Гантулгын хонгор, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын хонгор, Ховд аймгийн Буян сумын уяач Төмөр-Очирын Буяндоржийн халтар тэргүүтэй бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан хурдан дааганууд морджээ.

А.Эрдэнэчимэг, Гэрэл зургийг Б.Ванчигсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна