Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ

Сэтгүүлч
7 цагийн өмнө

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд 225 хурдан үрээ бүртгүүлж, 14 цаг 30 минутад гарааны зурхайгаас эргэн 14 км зам туулан дөнгөж сая барианд орж ирлээ.

Шүдлэнгийн уралдааныг Төв аймгийн Заамар сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийгийн 

бор өнгөлж,  Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн Төгс зээрд 

удаалжээ. Харин айргийн гуравт Төв аймгийн Заамар сумын уугуул Миеэсүрэнгийн Энхтайваны  хөх бор

, айргийн дөрөвт Төв аймгийн Бүрэн сумын уугуул Манлай уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр

 , айргийн тавд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Монгол Алсын Алдарт уяач Хаянхярваагийн Гарьдмагнайн хээр 

үрээ тус тус хурдаллаа.

А.Эрдэнэчимэг, гэрэл зургийг Б.Ванчигсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна