Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг олон хүнээс хичээл зүтгэл шаарддаг нүсэр хөдөлмөр

А.Тэлмэн
18 цагийн өмнө

Төв аймгийн Бүрэн сумын уугуул Манлай уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөх хээр үрээгээ хоёр жил дарааллан айрагдуулаад буй. Тэрээр баярын сэтгэгдлэ ийн хуваалцлаа. 

-Төрийнхөө их баяр наадамд хурдан хээр үрээгээ хоёр жил дарааллан түрүү, айрагт хурдлууллаа. Баяр хүргэе. Сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Сайхан байлгүй яахав. Түрүү жилийн баяр наадамд хээр үрээ минь түрүү магнайд хурдалж байсан бол өнөө жил сайхан айрагдлаа. Баяртай байна. Хээр үрээ Хөвсгөл аймгийн Тариалан  сумын харьяат Дамдинсүрэнгийн Ариуннаран гээд дүүгийн маань унаган адуу. Уяа сойлгыг нь миний багын найз Монгол улсын Тод манлай уяач Сашкагийн Эрдэнэбат тааруулдаг. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Алтанчимэгийн Түвшинтөгс дүү маань унаж хурдлуулан айрагдууллаа. Морь айрагдуулна гэдэг ийм олон хүнээс хичээл зүтгэл  шаарддаг нүсэр хөдөлмөр . Ингээд унаган эзэн, уясан уяач, унасан хүүхэддээ бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. 

-Цэнхэр хашаанд олон уулзахын ерөөл өргөе. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье. 

-Баярлалаа. Нийт Монголчууддаа  болон Төв аймгийн Бүрэн сумынхандаа Самбуу гуайн мэндэлсэний 130, сум байгуулагдсаны 101 жилийн ойн баяр наадмын мэндийг дэвшүүлье.

-Баярлалаа. 

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна