Адууны нас, нэршил
Монголчууд эртнээс адууны нас бүрт тохирсон оноосон нэрээр нэрлэж ирсэн байдаг бөгөөд энэ нь насыг улам нарийвчлан тодорхойлоход тус дөхөм болдог. Монголчууд адууны насыг тооцож үзэхдээ хий нас буюу эхийн насыг оруулан тооцох нь байдаг. Энэ нь төлийг эхээс гарсан цаг хугацаан дээр эхийн хэвлийд бүрэлдэн бий болсон хугацааг нэмж тоолдогоороо онцлогтой юм. Унага эхээс төрсөн цагаасаа даага нас хүртлээ бойжилтын хугацаанаасаа хамаарч нялх унага, хөрвө унага, унага, сарваа, даага гэсэн нэршилээр нэрлэгддэг. Энгээд цаашид төрсөн жилээр нь тооцож 1 настай адууг даага, 2 настай адууг шүдлэн, 3 настай адууг хязаалан, 4 настай адууг соёлон гэхчилэн нэрлэдэг ба эдгээр бага өсвөр насны адууны насыг шүдэлж насыг тодорхойлон нас, насанд нь уралдуулдаг байна. Мөн түүнчлэн насны энэхүү байдалтай уялдуулан эдэлгээ уналганд ч гэсэн нарийн заагтай ханддаг байсан байна. Монголчууд өсвөр насны адууны уналга эдэлгээг нас тус бүрд нь тохируулан эдлэж ирсэн байдаг бөгөөд эдэлгээнд нь сайтар дасгаж цагаашруулахын тулд дааганд нь дагь, шүдлэнд нь шүтэж, хязааланд хяна хэмээн сургаж ирсэн байдаг нь цаанаа учиртай эд. Тухайлбал шүдлэн насанд сүүн шүд байнгын ясан шүдээр солигдохтой зэрэгцэн голын үүдэн хоёр шүд унаж эмсийж хотойсноос өвс бүрэн тасдаж идэж чаддагүй учраас шүдлэн адуу бэлчээрээс идэш тэжээлээ бүрэн авч чадахгүй нөхцөл байдал үүсдэг тул энэ насанд нь төдийлөн хатуу уналга эдэлгээнд хэрэглээд байдгүй байна.
Өсвөр насны адуу, адууны насны нэршил
Насны нэршил | Нас хоног, сараар | Нас жилээр | Монгол малчны тооцдогоор |
Нялх унага | 14 хоног |
|
|
Хөрвө унага | Хоёр сар |
|
|
Унага | Зургаан сар |
|
|
Сарваа | 4-12 сар |
|
|
Даага | 13-24 | 1-2 | 2 |
Шүдлэн | 25-36 | 2-3 | 3 |
Хязаалан | 37-48 | 3-4 | 4 |
Соёолон | 49-60 | 4-5 | 5 |
Хавчиг соёолон | 61-72 | 5-6 | 6 |
Залуу | - | 6-11 | 7-12 |
Идэр | - | 12-17 | 13 |
Хөгшин | - | 18- | 19- |
Таваас зургаан насанд нас гүйцсэн адуу гэж үзэж бүх адууг нэгтгэн нэг насанд гэхдээ азарга, их нас гэж ялган уралдуулдаг. Монгол адууны хувьд таван насандаа (хавчиг соёлон) нас гүйцдэг хэдий ч энэ насанд нь уралдуулахгүй, уналга эдэлгээнээс чөлөөлдөг уламжлалтай байжээ. Үүнийг морь буйлуулах гэж нэрлэдэг байна. Энэ насанд их насны буюу нас гүйцсэн морьтой уралдуулах нь зүрх нь үхэж шантрамтгай, хадуурамтгай болдог гэж үздэг байсантай холбоотой.
Хавчиг соёлон наснаас дээш нас гүйцсэн адууг зарим орон нутагт дүнсэр, их дүнсэр гэхчилэн нэрлэдэг бөгөөд цаашид насных нь байдлаас хамааруулан залуу, идэр хөгшин гэж ангилж үздэг байна.
МУ-ын зөвлөх мал зүйч, ХААУ-ны доктор Д.Зоригтбаатар
19 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
59.153.114.227
I
Reply202.55.188.82
Zalu ider hugshin gj bdimu
Reply139.5.219.121
Даалгавраа хийхэд тус боллоо
Reply59.153.114.227
Tand talarhlaa daalgavar hiihed tus dolloo?
202.5.199.185
dsddeeeegyh .m
202.5.199.185
nfjbjh
59.153.115.145
yaj tseejilne ydaj bhd bur margaash shlagaltaar avna
Reply202.21.107.3
Blla daalgavraa hiihed tus bollo
Reply202.9.40.2
7настай адуу
Reply103.212.116.159
Bohiin meh bolon tsoluudiig hiigeerei
Reply103.212.116.159
Daalgavraa hiihed tus bolloo bayrlalaa
Reply103.212.116.159
Yoo neg nas ahiultsan bna shd
Reply103.229.123.162
Hicheel hiihed tusallaa bayrlalaa
Reply66.181.160.19
гоё байна
Reply202.21.109.50
goy bichej
Reply202.21.109.50
saihan bn
Reply202.126.90.90
гоё
Reply202.9.40.47
Муу байнй
Reply202.21.107.108
Сайн гоё байна
Reply