Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ

Сэтгүүлч
21 цагийн өмнө

Их нас-153

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харъат,МУАУ Бүдийн Отгонсэлэнгийн хээр. МУАУ Ганбатын Даваадалай уясан. Уралдаанч Ганзоригийн Хаш-Эрдэнэ.

2. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул,ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн хүрэн. Халзан сумын уяач Ухнын Адъяагийн унаган. Аймаг бүсэд 11 айрагдсан.

3. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Гажаамын Болдбаатарын халтар. ААУ Цэрэндолгорын Нарангэрэлийн унаган адуу. Төв аймагт түрүүлсэн.

4. Дорноговь аймгийн Сайншанд сумын уяач Эрдэнэчогсомын Магсаржавын хул. ААУ Отгонбаярын Саруулбаяр уясан. Бүрнээбаатарын Даваасамбуугийн унаган адуу.

5.Завхан аймгийн Алдархаан сумын МУАУ Чинбатын Болд-Эрдэний хүрэн.Улсын бүсэд 2 айрагдсан. МУАУ Галсангийн Болдбаатар уясан.

6. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ААУ Рэгсүрэнгийн Цогтбаярын халтар. МУАУ Баасангийн Цэдэвийн унаган адуу. Улсад 10 т хурдалсан бүсэд айрагдсан.

7. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын МУАУ Төмөрхүрээгийн Төрмөнхийн бор. Энхбаярын Ганболд уясан.

8. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Сэлээдийбуугийн Өнөболдын бор.

9. Архангай аймгийн Чулуут сумын Пэрэнлэйн Жамсрангийн хар. 2024 онд Хутагтад айрагдсан.

10. Баянхонгор аймгийн Заг сумын Алтанхуягын хонгор халзан. Улаанбадрах сумын 100 жилд айрагдсан.

11. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ундрахболдын Мөнхсүхийн хээр. Говь шанхад соёолон айрагдсан.

12. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Одонбаатарын Болдсүхийн хонгор. Улсад соёолон айрагдсан.

13.Говь-Алтай аймгийн Шарга сумын МУТМУ Хадбаасангийн Бат-Эрдэний Түмэн эх халиун.

М.Оюунбаатар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна