Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 10-т хурдалсан хүлгүүд

Сэтгүүлч
8 цагийн өмнө

1. Увс аймгийн Тэс сумын уяач Намдагийн Мөнхбаярын Аварга зээрд. Тод манлай уяач Бэчээрийн Далайн унаган. Аймгийнхаа бүсэд 2 түрүүлсэн. Сумынхаа ойд аман хүзүүдсэн. Улсын аварга С.Мөнхбатаар дамжиж ирсэн үрээ.

2. Завхан аймгийн Ургамал сумын уяач Дойлоохүүгийн Батбаатарын халтар. Дорнод аймгийн Дашбалбар сумын унаган. Төмөрбаатарын Хатанбаатар уясан. Энэ жил Завхан аймагт түрүүлснээс гадна сумдын ойд олон түрүүлж айрагдсан.

3. Увс аймгийн Өлгий сумын ААУ Лхагвын Даваанямын бор. Даагандаа Завханы 100 жилд зургаалж байсан. Өөрийн унаган. Эх нь Манлай уяач Д.Жаргалын адууны гүү. Лхагвын Отгонтулга уясан.

4. Төв аймгийн Баянцогт сумын уяач Эрдэнэхуягийн Түмэн-Өлзийн зээрд. Өөрийн унаган. Энэ жил Талын хурд болон Манзушир капд айрагдсан.

5. Увс аймгийн Улаангом сумын уяач Лувсаннямын Гантөмөрийн хээр. Ховд аймгийн Буянт сумын ААУ Нямдоржийн Одгэрэл уясан. Эрдэнэ-Очирын Тамирын унаган. Энэ жил Цэцээгүнд айрагдаад Эрдэнэмандалын 100 жилд мөн айрагдсан.

6. Увс аймгийн Зүүнговь сумын МУАУ Бадарчийн Норовсамбуугийн хээр. Улсын алдарт уяач Уртнасангийн Тамир уясан. Сүхбаатар аймгийн Онгон сумын МУСТА, дуучин Андбаатарын Мөнхбатын унаган.

7. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Чойжингийн Хүрэл-Олдохын зээрд. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын ААУ Даваапүрэвийн Энх-Амгалан уясан.

8. Увс аймгийн Өлгий сумын ААУ Лхагвын Даваанямын хүрэн.

9. Төв аймгийн Борнуур сумын ААУ Мөнхтөмөрийн Сайнзаяагийн бор. Энэ жил аймгийн бүсүүдээр олон айрагдсан.

10. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Очирын Буянтэгшийн хээр.

Б.Ганпүрэв, гэрэл зургийг А.Цэдэн-Иш


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна