Сүүт гүүний унагыг шүтсү...


Дөрөвт хурдлав... Ийнхүү домогт Луу халтар Дорнодын уудам тал нутагт төрийн зарлигт наадмын 20 дахь айргаа хүртлээ. Бахдам сайхан, баярлам огшим биш гэж үү. Шүдлэн наснаас хурдалсан шандаст хурдан энэ хүлэг өнөө жил нас сүүдэр 16 хүрч буй бөгөөд монгол төрийн наадам, шигшмэл морьдын “Их хурд” уралдаан, улсын бүсийн наадам гээд төрийн зарлигт наадмаас гурван түрүү, 20 айраг хүртэн үнэмлэхүй амжилт тогтоожээ. Сэвстэй мал, сэнстэй техниктэй эгнэдэг болсон энэ цаг үед эвдэхэд бэрх амжилт.
Тэр тусмаа эдэлгээ даадаггүй, эмзэг турьхан гэгддэг сонгомол ангилалд 16 насандаа айрагдана гэдэг...
Бахтай сайхан санагдахын зэрэгцээ энэ адууны унаган эзэн Болдын Баясгаланд, эдүгэ хүртэл тойлж уясан Лувсанбалдан уяачид, “ийм л адуу бүтээнэ” хэмээн зориод санасандаа хүрсэн Билэгдэмбэрэл Тодод баяр хүргэмээр санагдлаа.
Луу халтар бол шинэ цагийн адууны шилмэл сор. Эцгээс хурд, шандас эхээс тэвчээр, хатуужлыг өвлөн эрс тэс уур амьсгалтай энэ монгол орны минь хаврын хавсарга салхи, хүйтэн хатуу хөрс, зуны аагим халуун, хүйтэн бороо, чулуу, шавартай замыг үл ажран хурдалсаар буй юм.
Монголын хурдан морины түүхэнд шинэ амжилт бүтээн дархлаад буй Луу халтар Төв аймгийн Баянцогт сумын уугуул 2015 оны Алтан унаганы эзэн Болдын Баясгалангийн унаган адуу.
Халтар морины эцэг нь 2019 онд Алтан азаргаар өргөмжлөгдсөн Резви дуудлагатай Англи Кабардин азарга. Б.Билэгдэмбэрэл Тод манлайн энэ халтар азарганы олон төл улс, бүсийн чанартай уралдаанд, түрүүлж айрагдсаныг мэдэх биз.
Харин халтар морины эх гүүний талаар хэр ихийг мэдэх вэ? Уяачид адуунд угшил, хүнд удам чухал гэлцдэг. Үнэхээр ч халтар морины эх гүүний угшил аргагүй аархам билээ.
Тодруулбал Төв аймгийн Баянцогт сумын харьяат МУ-ын Алдарт уяач Батын Төрбадрахын хүү Самдангийн улсын баяр наадамд нэг түрүүлж, гурав айрагдсан хүрэн халзан азарганд Баянцогт сумын Л. Цэнддоржийн улсад нэг түрүүлж, нэг айрагдсан хүрэн азарганы төл гүүг хураалгасан. Л.Цэнддоржийн хүрэн азарга нь
Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Залуугийн Даваанэрэнгийн Мөнх Тэнгэрийн Мөнгөн Магнай хүрэн азарганы төл бөгөөд төлийн төл хүрэн азарга нь
1989 онд улсад зургаалж, 1990 онд айргийн тавд хурдалсан юм. Энэ хүрэн азарганд
Сүхбаатар аймгийн унаган хул хээр гүүг хураалгаж Луугийн ээж халтар гүү мэндэлжээ.
Өөрөөр хэлбэл Луугийн эх халтар гүүний дээд удамд монгол төрийн наадамд түрүүлж, айрагдсан дөрвөн азарга байх агаад сайн хүний үр, сүүт гүүний унага хэмээдэг нь энэ буюу.
Хоёр талын сайн цус 2011 оны хэнз унаганд юүлэгдэж, энэ цагийн домогт хурдан их насны морь төрсөн нь энэ буюу.
Онцлон товойлгож, омойтуулан магтахаас аргагүй домог хурдан хүлэг Луу халтарын амжилтын товчооныг ахин нэг сийрүүлбэл:
2012 онд шүдлэндээ:
-Да Лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд түрүү
2013 онд хязааландаа:
-АХ-ын 92 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын сонгомол дунд насны ангилалд есөд
-Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насны ангилалд аман хүзүү
2014 онд соёолондоо:
-АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын сонгомол дээд насны ангилалд айргийн гуравт -“Мандалын хурд-3” төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөвт
2015 онд хавчиг:
-“Сэлэнгэ хурд” хангайн бүсийн хаврын уралдаанд айргийн дөрөвт
-АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гуравт
-Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөвт
-ММСУХ-ны 20 жилийн ойд зориулсан улсын бүсийн уралдаанд айргийн дөрөвт
2016 онд долоотой:
-“Дүнжингаравын хурд” хаврын төвийн бүсийн уралдаанд аман хүзүүнд
-“Арвагар хээрийн хурд” хаврын бүсийн уралдаанд айргийн гуравт
-АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөвт
-Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүү
-“Их хурд-7” шигшмэл хурдан морьдын уралдааны хамгийн хурдан ангилалд наймд
2017 онд наймтай:
-“Дүнжингаравын хурд” хаврын төвийн бүсийн уралдаанд зургаад
-“Дэлтэй цэнхэрийн хурд” хаврын хангайн бүсийн уралдаанд зургаад
-АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тавд
-Их номч Бандида Зава Дамдины мэлмий гийсний 150 жилийн ой говийн бүсийн уралдаанд аман хүзүүнд
-ММСУХ-ны 22 жилийн ойн хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаанд айргийн тавд
2018 онд естэй:
-“Дүнжингаравын хурд” хаврын төвийн бүсийн уралдаанд долоо
-АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөвт
-Булган аймгийн 80 жил хангайн бүсийн уралдаанд түрүү
2019 онд арван настай:
-“Их хурд-8” шигшмэл хурдан морьдын уралдаанд айргийн тав
-“Боржигон” төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөвт
2020 онд 11 настай:
-АХ-ын 99 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гуравт
2021 онд 12 настай:
-Дорнод аймгийн Хөлөнбуйр сумнаа болсон зүүн бүсийн уралдаанд түрүү
2022 онд 13 настай:
-АХ-ын 100, 101 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд 11-д
-“Их хурд-9” шигшмэл хурдан морьдын уралдаанд 10-т
-Налайх дүүрэгт болсон төвийн бүсийн уралдаанд аман хүзүүнд
2023 онд 14 настай:
-Төв аймгийн 100 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд зургаад
2024 онд 15 настай:
-Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдаанд зургаад
2025 онд 16 настай:
-Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд айргийн дөрөвт тус тус хурдалжээ.
Халтар морь 2012 оноос эхлэн завсаргүй уягдсан бөгөөд 2016 онд хамгийн олон буюу тав уралдаж, дөрөв айрагдан, нэг наймд хурдалж. 2015-2018 оныг хүртэл хаврын бүсийн уралдаанууд шандас шалгахдаа гурав айрагдан, хоёр зургаалж, нэг долоод хурдалсан байна.
Мөн түүнчлэн гурван удаагийн шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаанд оролцож, нэг айрагдан, хоёр удаа 10 дотор давхижээ.
Шүдлэн наснаас хурдалсан Луу халтар 14 жил завсаргүй уралдахдаа төрийн зарлигт наадамд гурав түрүүлж, таван удаа аман хүзүүнд, дөрвөн удаа айргийн гуравт, найман удаа айргийн дөрөвт, гурван удаа айргийн тавд, дөрвөн удаа зургаад, дөрвөн удаа 10 дотор, нэг удаа 11-т хурдалжээ.
Энэ бүхнийг сийрүүлэхийн учир гайхамшигт хурдан хүлгийг төрүүлсэн халтар гүүг мялаах ёстой мэт санагдаад. “Их хурд” айсуй...
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө Сүүт гүүний унагыг шүтсү...
-
22 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
22 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
1 цагийн өмнө Сүүт гүүний унагыг шүтсү...
Сэтгэгдэл бичигдээгүй байна