"Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаалангууд

Сэтгүүлч
3 цагийн өмнө

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой, "Их хурд-10" Монголын шигшмэл хурдан морины уралдааны соёолон насанд 179 хурдан хүлэг бүртгүүлснээс 115 нь гарааны зурхайгаас эргэжээ. 

1.Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Батсайханы Гантигийн сартай хүрэн. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат аймгийн Алдарт уяач  Б.Соёлбатын унаган адуу. АХ-ын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлсэн. Уяа сойлгыг Тод манлай уяач О. Батбилэг.  Уралдаанч 10 настай  Цэндсүрэнгийн Түвшинсайхан.

2. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Баатаржавын Лхагвацэрэнгийн халтар халзан. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн Алдарт уяач  Элдэв-Очирын Ариунболдын унаган адуу. Улсын наадамд аман хүзүүнд хурдалсан. Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Ононгийн Батболд.  Уралдаанч 11 настай Азжаргалын Буянтогтох.

3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн Алдарт уяач Чойжилын Батжаргалын хонгор халзан. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Сэлэнгэсайханы Галтын унаган адуу.Улсад шүдлэн айрагдаж, хязаалан долоод хурдалсан.  Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Цовоогийн Мөнхманлай. Уралдаанч 10 настай Отгонбаярын Оргил.

4. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Цогтгэрэлийн Мөнхбатын хээр. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Дамдинсүрэнгийн Ариуннаран. Хэдхэн хоногийн өмнө говийн бүсийн уралдаанд түрүүлсэн.  Уралдаанч 12 настай Цэрэнбаярын Ивээлт.

5. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Дашбазарын Эрдэнэболдын хул халзан. Тод манлай уяач Батмөнхийн Батхүүгийн унаган адуу. 2024 онд Архангай аймгийн баяр наадамд түрүүлж байсан. Уралдаанч 11 настай Анхзаяагийн Хангал.

6. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул, "Морьтон" адууны үндэсний эмнэлгийн их эмч  Адъяагийн Наранбаатарын хар. Х-ын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн тавд хурдалсан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач У.Тамир уясан. Уралдаанч 9 настай Б.Пүрэвдагва.

7. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул МУ-ын Алдарт уяач  Далайн Батбаярын зээрд халзан. Аймгийн Алдарт уяач Чогномын Зоригтмөнхийн унаган адуу. Уяа сойлгыг Тод манлай уяач Г.Буянтогтох. Уралдаанч 10 настай Мөнх-Эрдэнийн Энх-Эрдэнэ. 

8.Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын  уугуул Жигмэдийн Дэмбэрэлсайханы сартай хүрэн. Уяа сойлгыг Сэдэдийн Дамдинпүрэв. Уралдаанч Дамдинпүрэвийн Мөнхзориг.

9. Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул Доржжигжидийн Заяабадрахын хээр. Уяа сойлгыгМУ-ын Алдарт уяач Г.Даваадалай. Уралдаанч 10 настай Ганзоригийн Хаш-Эрдэнэ. 

10. Хөвсгөл аймгийн Их -Уул сумын уугуул Эрдэнэчимэгийн Чинзоригийн хүрэн. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Ганхуягийн Алтансүх.Уралдаанч есөн настай Буяннэмэхийн Даваабаатар.

Б.Хастөр, гэрэл зургийг Б.Ванчигсүрэн 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна