"Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанаагийн халтар хязаалан хол түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 26 -нд

"Говьшанхын хурд-7" уралдааны хязаалан насанд бүртгүүлсэн 82 үрээнээс 62 нь гарааны зурхайгаас эргэснээс:

Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Амарсанаагийн халтар. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Адуучийн Нямбаатар. Уралдаанч Түвшинжаргалын Баянмөнх.

Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Галбаатарын Батнямын шарга. Уяа  сойлгыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Нямжавын Батбаяр.

Айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат  "Шанхын унаган буян" галын уяач Чойжилын Батжаргалын зээрд. Уяа сойлгыг Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Цовоогийн Мөнхманлай. 

Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Галбаатарын Батнямын хээр. Уяа  сойлгыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Нямжавын Батбаяр.

Айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн хул. Уяа сойлгыг Тод манлай уяач Н.Хүрлээ. 

Д.Саранзаяа


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна