АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд Я.Содбаатарын халтар түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 13 -нд


Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын сонгомол дунд насны хурдан хүлгүүд зурхайд орж ирлээ.  

Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Янгүгийн Содбаатарын халтар

Аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Ганзоригийн Ганбаярын хээр

Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Баттулгын Наранбатын хүрэн  

Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Цэрэндаваагийн Мөнхбаатарын хүрэн

Айргийн тавд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, "Баян өндөг" ХХК-ийн захирал Ц.Мөнхбаатарын халиун үрээ тус тус хурдаллаа.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна