ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд: Улсынхаа баяр наадамд өөрийн нэртэй ганц нэг морийг заавал мордуулдаг


-Дүнжингарав энэ жил бууриа сэлгэж наадлаа. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Сайхан байна. Энд түүх сөхөхөд энүүхэн бидний зогсож байгаагийн зүүхэн талд Богд гэгээн сууж, хурдан мориныхоо уралдааныг үздэг байсан толгой бий. 1923 он хүртэл энэ хөндийд хүрээнийхэн наадмаа хийдэг байсныг Яармагийн дэнжид хийх шийдвэр гарснаар буурь сэлгэсэн гэдэг. Энэ шийдвэрийг зарим түүхчид 1923 онд жанжин Сүхбаатарын 30-р тушаал гарч, Яармагийн дэнжид наадах болсон ч гэж ярьдаг юм билээ. Тэр цагаас 79 жилийн дараа буюу 2002 оны улсын баяр наадмын 12-ны орой үзүүр түрүүний бөхчүүдэд Монгол улсын төрийн тэргүүн Н.Багабанди баяр хүргэхдээ, “Яармагийн дэнжийг шороог эс тооцвол наадам сайхан боллоо” гэж наадмын комиссын даргаар ажиллаж байсан надад хандаж хэлсэн юм. Энэ үг комиссын дарга надад Яармагийн дэнжийнхээ шороог янзлаж цэгцэл гэсэн үүрэг байлаа. Ингээд хөрс судлалын багийг ажиллуулахад энэ шороог багасах боломжгүйг мэргэжлийнхэн тогтоосон учраас жилийн дараа наадмын комиссын дарга, Улаанбаатар хотын захирагч байхдаа Хүй долоон худагтаа наадаж байхаар шийдсэн юм. Түүх талаас нь аваад үзсэн ч өвөг дээдэс маань эртнээсээ наадаж ирсэн хөндий учраас сонгосон хэрэг байлаа. Харин өнөөдөр Дүнжингарав уралдааны анх удаа Цагаан хөтөлдөө хийлээ.
-Энэ удаагийн наадам өмнөх “Дүнжингарав”-уудаас юугаараа онцлогтой вэ?
-Дүнжингарав бол их онцлогтой уралдаан. Өнгөрсөн жил уяачдын бэлтгэл ямар байсан гэдгийг шалгадаг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн луу жил уяачид маань адуугаа хэр тэнхээтэй, чансаатай, тамиртай оруулсан бэ гэдгийг сорьдог наадам байгаа юм. Нөгөө талаасаа шинэ гарсан жилийн хурдан морины уралдаан, морь унаач хүүхдүүд, уяачдын өнгийг тодорхойлдог. Харж байхнээ уралдаан будилаангүй, хүүхдүүд цог золбоотой, морьд хүчтэй хурдан байгааг хараад баяртай байна. Морьд гарааны зурхайгаас гарсан тэр эрчээрээ барианд орж байна. Тийм болохоор энэ могой жил сайхан наадах нь ээ. Манай хотынхон ч эх орныхоо түүх соёлын нэгээхэн хэсэг болсон хурдан морины уралдааныг их сонирхдог болсон байна. Харж байгаа биз дээ, энэ хөндийд цугласан хүмүүсийг. Аргагүй л хурдан мориныхоо тоосонд хийморио сэргээдэг ард түмэн дээ, бид. Наадамд ирсэн бүх хүмүүстээ, уяачдадаа эрүүл энх сайн сайхныг хүсье. Хурдан морь унаач хүүхдүүдэдээ могой жилд цог золбоотой байж, унасан хүлэг болгоноо хурдлуулж байхын ерөөлийг энэ өдөр дэвшүүлмээр байна.
-Та сая ярилаа, өнгөрсөн жилийн бэлтгэлийг шалгадаг гэж. Улсын наадамд айрагдсан таны халзан морь айрагдчихлаа. Та шалгалтаа сайн өглөө тийм үү?
-Тийм ээ. Энэ удаад Дүнжингаравтаа соёолон, их насны хоёр морьтой ирсэн. Дүнжингараваас өмнө Хэнтий аймагт болсон 214 их насны морьд мордсон уралдаанд миний халзан морь түрүүлсэн юм. Харин энэ удаад могой жилийн анхны наадамд айрагдлаа. Ямар ч байсан ч луу жилдээ бэлтгэл сайн хангасан байна гэж өөрөө өөрийгөө дүгнэж байгаа. Миний халзан морийг олон хүн аргагүй хурдан монгол хүлэг гэж ярьцгаадаг. Халзан морь бид хоёр дараа дараагийн уралдаануудад айраг түрүү олныг хүртэнэ дээ. Миний халзан морь Хэнтий аймгийн Галшар сумын гаралтай адуу. Надад ирээд нэлээн хэдэн жил болж байна. Анх авсан жилээ Архангайн Тоглохын талд болсон хангайн бүсийн уралдаанд мордуулсан ч айхтар яваагүй, гучин хэдээр давхисан юм. Анхны жил гэдэг утгаараа алдсан юм байсан болов уу. Харин сүүлийн хоёр, гурван жил сайхан уралдаж байна. Өнгөрсөн жил орон нутгийн наадамд хоёр ч удаа түрүү авчихлаа. Улс бүсийн наадамд гурван ч удаа айрагдчихлаа. Халзан мориныхоо энэ сайхан амжилтыг бэлгэшээж, нутгийнхаа олон түмэнтэй Төв аймгийн зүүн урд талын зургаа, долоон сумын уяачдаа цуглуулаад бяцхан наадмыг өнгөрсөн жилийн 8 сард зохион байгуулсан. Ер нь монгол хүн бүрийн сэтгэлд хурдан морь их ойрхон байдаг шүү дээ. Би улс төрийн янз бүрийн түвшинд хүнд хэцүү албыг хашиж явсан хүн. Гэхдээ ямар ч хэцүү ажилтай байсан улсынхаа баяр наадамд өөрийнхөө нэртэй ганц нэг морийг заавал мордуулдаг. Айрагдаж түрүүлэх нь гол биш. Улсын баяр наадамд хийморь, цог золбоогоо сорьж Миеэгомбын Энхболд гэдэг хүн морио бүртгүүлнээ гэдэг сайхан юм.
-Хэчнээн айраг түрүүтэй болоод байгаа вэ?
-Улс бүсийн наадмаас арав дөхөж байна.
-Улсын алдар цолонд хүрчихсэн юм байна шүү дээ?
-Тийм ээ хүрчихсэн. Гэхдээ өөрөө өөрийгөө тодорхойлох ямар байдаг юм бол доо.
-Та ММСУХ-ны Ерөнхийлөгчийн албыг хашдаг. Холбооны хамт олны амжилт бүтээлээс сонирхуулаач?
-Би сүүлийн 4,5 жил ММУСХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Манай холбооны ажил сайн байгаа. Холбооны удирдлагаар 56 тэргүүлэгч гишүүн сонгогдон ажиллаж байна. Бид хоёр жилийн өмнө Ази номхон далайн бүс нутгийн орнуудын хурдан морины уралдааны төрийн бус байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болсон. Өөрөөр хэлбэл Ази номхон далайн бүс нутагт болж байгаа хурдан морины уралдааны холбогдолтой бүх арга хэмжээнд ММСУХ-ноос удирдлагын түвшинд оролцох болж байгаа юм. Тэгвэл 2012 онд олон улсын хурдан морины уралдааны холбоонд элслээ. Ингэснээр монголын үндэсний их өв соёлын нэгээхэн хэсэг болсон хурдан морины уралдаан, нийт уяачид, унаач хүүхдүүд, хурдан морь маань дэлхийн данстай болж байна гэсэн үг юм. Бид 6 сая орчим адуутай, 60 гаруй мянган гишүүнтэй гээд ярихаар холбооны гишүүн орны удирдлагууд толгой сэгсрэн гайхаж байна лээ. Аргагүй шүү дээ. Монгол хүн бүрийн сэтгэлд хурдан морь уях эрдэм ухаан уяатай байдаг болохоор энэ бизээ. Луу жил гарсаар энэ олон мянган уяачдын маань хөдөлмөрийг ард түмэн, монголын төр өндрөөр үнэлсэн сайхан явдал боллоо. Монгол улсын төрийн тэргүүн Монгол улсын Тод манлай уяач Д.Даваахүүд Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолыг олгосон билээ. Энэ бол 60 мянган уяачдын дундаас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар боллоо. Энэ нь бидэнд цаашид илүү их ажиллах урам зоригийг нэмж байгаа.
Бид унаач хүүхдүүдийн зөвлөл байгуулсан нь олны сэтгэлд хүрсэн ажлуудын нэг болсон болов уу. Энэ зөвлөлийг хүүхдүүд өөрсдөө удирддаг юм. Бид чинь энэ олон жил морь уралдуулсан мөртлөө хурдан морь унаач хүүхдүүдийнхээ хувцас хэрэглэлийн стандартыг тогтоогоогүй байсан улс юм байна лээ. Тийм учраас 2011 онд улсын стандартыг боловсруулж, стандарт хэмжил зүйн байгууллага, Засгийн газрын тогтоолоор 2012 онд хүүхдийн хамгаалах хэрэгслэлийн улсын стандарттай болсон. Энэ стандартаар унаач нэгбүрчлэн хамгаалалтын хэрэгсэл хувцсаар хангаж байх ёстой гэж шийдвэр гарч хэрэгжээд явж байна.
-Морьдыг ялгаж уралдуулдаг болоод хоёр жил болчихлоо. Ажлын үр дүн ямар байна вэ?
-Тийм ээ шинэ цагийн монгол адууг тусад нь уралдуулдаг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Ингэж ялгаж уралдуулах болсноор орон нутгийн уяачдын морь уях хүсэл сонирхол эрс нэмэгдсэн. 2011 онд улсын баяр наадмын зургаан насны 30 морины айраг түрүүний эздийн 26 нь улсын баяр наадамд анх уралдаж байгаа уяачид байснаас төвөггүй харж болох болов уу. Гэхдээ үргэлж ингээд яваад байж болохгүй гэж би боддог. Тодорхой хугацааны дараа ялгалгүй уралдуулах хэрэгтэй. Ингэж байж монгол адууны чанар чансаа, цус дээшилж сайжрах учиртай. Тэгэхгүй үргэлж тусад нь уралдуулаад байх юм бол хэзээ ч монгол адууныхаа чанарыг сайжруулъя, хурд, хүчийг нь нэмэгдүүлье гэж бодохгүй шүү дээ. Энэ дэлхий дээр хаана сайн адууны, ямар цус үүлдэр байна тэрийг монгол адуундаа шингээж, олон зуун жилийн түүхтэй монгол адуугаа сайжруулах ажлыг бид хийх ёстой. Үүнийг хийхийн тулд тодорхой хугацаанд ялгаж уралдуулах нь зөв юм.
-Энэ он ММСУХ –ны хувьд ажил ундарсан жил байх болов уу. Холбооны их хурал, адууны яамны 750 жилийн ой гээд л?
-ММСУХ нь Монголын 21 аймаг, 330 суманд салбар нэгжтэй өнөр өтгөн хамт олон байгаа юм. Бид бүх аймгийн уяачдын улсын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энд орон нутгийн уяачид их идэвхитэй, сайхан оролцож байгаа. Энэ он жилүүдэд хийсэн ажлууд цаашдаа уламжлагдан үлдэх учиртай юм. Бид 2012 оныг уяачдынхаа ёс зүйг дээдлэх жил болгон зарласнаар олон ахицтай үр дүн гарч байгаа. Манай бөхчүүд бол их эрэмбэтэй улсууд шүү дээ. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гадаад, дотоодод чиглэсэн олон арга хэмжээ зохион байгууллаа. 2012 онд миний дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа өндөрлөсөн байгаа. Энэ 2013 онд манай холбооны их хурал болно, бид тайлангаа тавина. Дараа дараагийн шинэ зохион байгуулалтад орох ажлууд хийгдэнэ.
За мөн адууны яамны 750 жилийн ой тохиож байгаа. Энэ ойг Монгол орондоо олон улсын байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулахаар шийдсэн. Өнөөдөр Монгол адууны олон улсын стандарт гэж байхгүй байна. Бид монгол адуугаа дэлхийд данстай болгон бүртгүүлэх, монгол адууны стандартыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх ажлыг адууны яам байгуулагдсан 750 жилийн ой тохиож буй энэ жил хийхээр зэхсэн.
-2013 онд уламжлалт “Их хурд 6” уралдаан болно. Бас таны төрсөн нутаг Төв аймгийн 90 жилийн ой тохиож байгаа шүү дээ?
-Тийм ээ, ажил их байна. Би сая үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны дарга, Монгол улсын Шадар сайд Тэрбишдагватай энэ тухай ярьж суулаа. Баяр наадмыг зохион байгуулах ажил амаргүй шүү. Миний хувьд энэ олон ажлуудаас ачаа хөнгөрсөн жил болох нь. Гэхдээ ажил ундраад л байх бололтой. Өмнө нь нас насанд хоёр гурван морь баяр наадамдаа мордуулдаг байсан бол одоо тав, зургаагаас наашгүй болох нь. Аймгийнхаа 90 жилд зургаан насанд нэрээ бүртгүүлэх ёстой гэж бодож байна. Хурдан мориныхоо өнгө тоосыг нутгийн дэвжээнээ үзнэ дээ. Мэдээж уламжлалт “Их хурд” хоёр дахь удаагаа Хүй долоон худагт болно. Зохион байгуулалтын ажил эхлээд, уралдаан зохион байгуулах комисс томилчихсон байгаа.Энэ бол бас их онцлогтой сайхан наадам. “Их хурд” бол их авсан морьд уралддаг. Гурав дөрвөн жилийн дотор, улсын наадам, ЗГ-ын тогтоолтой бүсийн наадмуудад айрагдаж, түрүүлсэн морьдод эрх олгодог утгаараа чансаа өндөр уралдаан байгаа юм. Уяачид маань Их хурдын эрхийн төлөөх уралдаануудадаа өргөн дэлгэр оролцож байна.
А.Тэлмэн



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
-
2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
-
2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
-
2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
-
2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
-
2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
-
2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна