Морин хуурч, СТА Н.Жигжиддорж: Морин хууранд Монгол хүний сэтгэлийг татах увдис бий

2014 оны 11-р сарын 19 -нд

...Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгvй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай
Жонон хараа амилуулсан
Жороо хоёр чавхдас нь
Бөмбөлзvvлэн тэшээд гарахаараа
Дөрвөн цагийн гишигдэлтэй
Хорвоо гэдэг өргөн
Хотол гэдэг олон
Холбож яаж дуулахаараа
Хоёрхон чавхдасанд багтаана вэ... хэмээн нэгэнтээ нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндорж морин хуурын гайхамшгийг магтан дуулсан нь бий. Найрагчийн хэлсэнчлэн хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдсанд багтаасан морин хуур хөгжмийн гайхамшгийг дэлхий дахинаа мэдрүүлж буй залуу уран бүтээлчтэй уулзаж ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. Энэ бол "Морин хуур"чуулгын гоцлол хөгжимчин, СТА Н.Жигжиддорж юм.
-“Морин хуур” чуулгын гоцлол хөгжимчин, эрч хүчтэй залуу уран бүтээлчийн урлагт хөл тависан замналаас яриагаа эхэлье. Юу таныг морин хуурч болгосон юм бэ? Анхны багш тань хэн байв?
-Морин хуур хөгжимд монгол хүний сэтгэлийг татах увидас сүнс бий. Тэр нь надад ихээр нөлөөлсөн байх. Анх телевиз радиогоор хуурын аялгуу сонсчихоод яагаад ч юм сэтгэл татагдаж бага сургуулийнхаа дуу хөгжмийн багшид хадаг барин шавь орж байлаа. Тэгж анх удаа морин хуурыг барьж үзсэн. Түүний дараа өөрийн гэсэн хууртай болчихоод сэтгэл их догдолж, шөнө дунд гэнэт сэрээд хуураа байна уу үгүй юу хэмээн шалгаж байсан удаатай. Тэгээд байхаар нь сэтгэл амраад буцаад унтчихсан. Тэр өдөр одоо хэр нь миний санаанаас гардаггүй.
-Хамгийн анх тайзан дээр гарсан үеэ дурсаач?
-Цэцэрлэгт байхдаа хүүхдийн урлагийн наадамд гоцлол дуу, магтаал уншиж тайзан дээр анх гарч байлаа. Бас хүрэл медаль авч байсан санагдаж байна.
-Тэгвэл хэдий үеэс тайзан дээр гарч, тэмцээн уралдаануудад оролцож эхэлсэн бэ?
-Анхны улсын уралдаан гэвэл 2008 онд 10-р ангид байхдаа Ардын Жүжигчин, Төрийн Хошой Шагналт Л.Мөрдoржийн нэрэмжит мэргэжлийн үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдаанд оролцож 3-р байрын байрт шалгарсан. Дөрвөн жилд нэг удаа болдог маш том уралдаан л даа. 2012 онд хоёр дахь удаагийн уралдаанд дахин оролцож тэргүүн байр эзэлж байсан.
-Хилийн дээс алхаж, харийн тайзан дээр анх гарах мөчид юу мэдэрдэг вэ? Гадныхан аль ая, аялгууг илүүтэй таашаадаг вэ?
-Гадны улс орнуудад хөгжмийг маш сайн хүлээж авдаг. Тэр тусмаа Япончууд морин хуурт их дуртай. Морин хуурын чуулгын бүхий л бүтээлүүдийг гадныхан анхааралтай мэдэрч сонсдог.Түрүү жилийн дөрвөн сард Японы төгөлдөр хуурч Камата Шинобутай хамтарч Токиод тоглолт хийсэн. Концертонд зориулж барьсан танхим энгийн танхимаас маш их ялгаатай. Дуугаралтын нарийн тохиргоог хийсэн байдаг. Тийм танхимд тоглох урамтай байдаг юм.Үзэгчидтэйгээ хөгжмөөрөө холбогдож чаддаг. Монголд тийм танхим нэг ч байхгүй нь харамсалтай.
-Хэдэн орны ямар ямар алдартай тайзан дээр монгол хуурын гайхамшгийг мэдрүүлэв? Ялангуяа дэлхийн сонгодогуудыг эгшиглүүлэхэд гадныхан хэрхэн хүлээн авдаг вэ?
-Сонгодог бүтээл тоглоход сайн хүлээж авдаг. ОХУ-ын “Их театр”, БНСУ-ын “Үндэсний их театр”, БНХАУ-ын “Их театр”, Францын ЮНЕСКО-ийн танхим, АНУ-ын НҮБ-ийн танхим, Япон, Герман, Швейцари зэрэг олон орны томоохон тайзнаа хөгжимдөж байсан. Монгол улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд АНУ, Франц улсуудад зохион байгуулсан концертонд сонгодог бүтээл гоцлон тоглосон, үүнийг минь МУ-ын Засгийн газар үнэлж МУСТА цол хүртээсэн.
-Хилийн чанадад тоглож байхдаа хамгийн ихээр үнэлэгдсэн нь хэзээ хаана вэ?
Ер нь хилийн чанадад үндэсний хөгжимөө сурталчилна гэдэг маш их хариуцлага байдаг. Гадныхан аливаа улс орныг соёл урлагаар нь сэтгэлгээний чадамжийг нь хардаг байх. Тиймээс бүх л тоглолтын ард Монгол улсын нэр гарна. ЮНЕСКО, НҮБ-ын хурлын танхимд тоглох гэдэг бол асар том хариуцлага байсан. Тиймээс ч бидний бахархаж явах ёстой томоохон тоглолтуудын нэг яахын аргагүй тэр концерт юм даа.
-Хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын II уралдаанд тэргүүн байр, Төрийн шагналт Б.Шаравын нэрэмжит үндэсний хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдааны II байр тус тус эзэлж байсан.Бидний мэдэхгүй өөр ямар уралдаан тэмцээн оролцож байв? Ялангуяа ОУ-ын хэмжээний?
-Ер нь Монголд болдог томоохон уралдаан гэвэл энэ хоёр юм.Л.Мөрдоржийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн хөгжимчин дахиж ордоггүй дүрэмтэй. Гадаадад бол тоглолтууд хийж байсан боловч уралдаанд орж байгагүй. Сүүлийн үед манай үндэсний хөгжмийн хамтлагууд дэлхийн язгуур урлагийн наадамд эхний байруудыг эзэлж байна. Энэ бол бас нэгэн бахархал юм.
-Үндэсний нэрийн хуудас болсон “Морин хуур” чуулгын гоцлол хөгжимчнөөр хэзээнээс ажиллах болсон юм бэ?
-Морин хуурын чуулгад 2008 онд орсон.Тэр жилдээ Бээжингийн Их Театрын тайзан дээр анх гоцлон хөгжимдөж байлаа. Түүнээс хойш олон уран бүтээлүүд дээр гоцлол бүтээлүүдийг тоглосоор ирсэн.
-Өнгөрсөн хавар анхны бие даасан тоглолтоо хийсэн. Тоглолт бодож байсан хэмжээнд хүрсэн үү?
-Энэхүү тоглолт маш амжилттай болсон. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан гурван ангит том хэмжээний концерт бичиж энэхүү концертыг анхны удаа тоглох нээлтийн тоглолт болсон. Мөн энэ тоглолтонд Итали улсаас урилгаар морин хийлч, Д.Амармэнд, Төгөлдөр хуурч Ц.Шаравцэрэн, Улсын Филармонийн симфони оркестр, Удирдаач АЖ Ц.Батчулуун, Концертын зөвлөх УГЗ Ч.Чинбат нар оролцсон. Энэ дашрамд тоглотыг ивээн тэтгэсэн соёл урлагийг дэмжих "Төгөлдөр" сангийн хамт олондоо баярласнаа илэрхийлье.
-Тайлан тоглолт гэдэг уран бүтээлчдийн хувьд нэг талаараа “улсын шалгалт”, нөгөө талаараа өөрийгөө мэдрэх томоохон боломж байдаг байх. Тоглолтын дараа юу мэдэрсэн бэ?
-Тоглолтын гол санаа нь морин хуур хөгжмийн зэмсгийн өнгө, цар хүрээ (диапазон), техникийн боломж зэрэгт шинэ ахиц дэвшил гаргах, мэргэжлийн тоглоочийн уран чадварыг нэмэгдүүлэхүйц, яг сонгодог хөгжмийн бүрэн хэмжээний концертын жишигт нийцсэн бүтээлтэй болоё гэсэн зорилготой уран бүтээл эхэлсэн. Тэр ч утгаараа амжилттай болсон гэж бодож байгаа. Сэтгэл хангалуун байгаа.
-“Portrait of Morinkhuur” цомгийг тань морин хуурын түүхэнд шинэ хуудас нээсэн уран бүтээл болж чадсан хэмээн үнэлдэг. Та хувьдаа хэрхэн дүгнэдэг вэ?
-Яахав анхны цомог гэхэд хүмүүст их таалагдаж байгаад баяртай байна.Анхных гэдэг утгаараа өнөө цагт морин хуурт тоглогдож буй Монголын болон дэлхийн хөгжмийн зохиолчдын сонгомол бүтээлүүдийг шилж оруулсан. Дараагийн цомгууд джазз, монголын сонгодог бүтээлүүд, романс гэх мэт урсгалуудаар дагнасан байх болно.
-Морин хуур төгс хөгжим мөн үү?
-Морин хуур бол хийл, морин хийл гэх мэт өрнийн сонгодог хөгжим шиг мундаг хөгжсөн чадалтай хөгжим биш. Гагцхүү хялгасыг хялгасаар хөрөөдөж буй дэлхий дээрх цорын ганц хөгжим юм. Тэр ч утгаараа эгшиглэгээний хувьд хорвоод хосгүй юм.
-Монголын хамгийн шилдэг хуурч гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Ардын жүжигчин, Төрийн шагнал Г.Жамъяан гуайг нэрлэнэ дээ.
-Та өөр ямар ямар хөгжим тоглодог вэ?
-Хөгжим бүжигт бүх хөгжмийн ангид төгөлдөр хуур давхар заадаг.Сүүлийн үед морин хийл оролдож байна.
-Цаашдын зорилго?
-Ойрын хугацаанд төлөвлөсөн ажлууд, уран бүтээлийн санаанууд их байна.Мөн хамтлагаараа эхлүүлсэн төслүүд бий. Хүрэх цэг гэж тодорхойлсон газар бол байхгүй.
-Энэ мэргэжлийн эзэмшсэндээ хамгийн ихээр бахархсан сайхан дурсамжаар бичил ярилцлагаа өндөрлөе?
-Хөгжимчин болсон, тэр тусмаа морин хуурч болсондоо монгол эр хүний хувьд байнга л бахархаж явдаг даа. Намайг урьсанд их баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
Б.Долзодмаа

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
6-р сарын 27 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
6-р сарын 13 -нд Хүүхэд инээж байхдаа хамгийн хөөрхөн
-
6-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Б.Дашбаатар: Унаган хүлгээрээ на…
-
6-р сарын 12 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
6-р сарын 12 -нд "Сэцэн ханы хурд-2022" аймгийн аварга хүлэг шалгар…
-
6-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №81: МУ-ЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Т.Ц…
-
6-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач А.Батдэлгэр: Сумын наадмын зурга…
-
6-р сарын 11 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
6-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-80: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ Б.БАТХҮҮ
-
2022 оны 6-р сарын 03 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 25-д…
-
2022 оны 6-р сарын 03 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ Л.БАТЖАРГАЛ: СОЁОЛОН ТҮРҮҮЛГЭСЭН…
-
2022 оны 6-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-79: АДУУ ҮРЖҮҮЛЭГЧ Г.ХАДБААТАР
-
2022 оны 5-р сарын 27 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
2022 оны 5-р сарын 25 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
2022 оны 5-р сарын 24 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Аав маань эмнэг сурга…
-
2022 оны 5-р сарын 24 -нд Жаахан шаргын нутгаас, Жавхлант шаргын хурдаас...
-
2022 оны 5-р сарын 24 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-78: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ П.АЛТАНСҮ…
-
2022 оны 5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
2022 оны 5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
2022 оны 5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
2022 оны 4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
2022 оны 4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
2022 оны 4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
2022 оны 4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
2022 оны 4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
192.82.68.104
ankh ene niiltlliig unshij morin huuraar hivheelleh blsn bilee
Reply