"Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааганууд

Сэтгүүлч
4 цагийн өмнө

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой, "Их хурд-10" Монголын шигшмэл хурдан морины уралдааны шүдлэн насанд 162 хурдан хүлэг бүртгүүлснээс 76 нь гарааны зурхайгаас эргэжээ. 

1.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Баасанцэрэнгийн Энхзоригийн хээр халзан. Уяа сойлгыг Цэрэндолгорын Нарангэрэл. Уралдаанч найман настай Ганбатын Ганхөлөг.

2.Улаанбаатар хотын Хан-Уулын Зулхүүгийн Очирпүрэвийн сартай зээрд. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Баярсайханы Пүрэвсүрэн. Уралдаанч 11 настай Содномдаржаагийн Мөнхбаяр.

3.Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн хүрэн халзан. Уяа сойлгыг Б.Ганбаяр. Уралдаанч 15 настай Батхүүгийн Бадар-Ууган.

4.Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын уугуул аймгийн Алдарт уяач Балжхүүгийн Үүрцайхын хул хээр. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Ганболдын Гантулга. Уралдаанч 10 настай Бат-Эрдэнийн Баттөр. 

5.Төв аймгийн Заамар сумын уугуул аймгийн Алдарт уяач Эрдэнэцэцэгийн Бямбасүхийн Шувуухай хүрэн. Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач М.Цэрэнжав. Уралдаанч найман настай Б.Ерөөлт.

6.Төв аймгийн Заамар сумын уугуул аймгийн Алдарт уяач Эрдэнэцэцэгийн Бямбасүхийн хээр. Уяа сойлгыг Должинсүрэнгийн Тэгшзургаанжав. Уралдаанч есөн настай Наранбаатарын Боорчи.

7.Булган аймгийн Хангал сумын уугуул Лхагвасүрэнгийн Энхээгийн хүрэн. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Гантуяагийн Гантөмөр.Уралдаанч 10 настай Батмөнхийн Мөнх-Од.

8.Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул МУ-ын Алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын хээр. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Д.Алтанхуяг. Уралдаанч 11 настай Т.Баяртүвшин.

9. Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул Доржжигжидийн Заяабадрахын хул. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Ганбатын Даваадалай. Уралдаанч 10 настай Ганзоргийн Хаш-Эрдэнэ.

10.Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул аймгийн Алдарт уяач Өөдөсийн Мөнхтайваны зээрд. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Нанзадын Болд-Өрнөх. Уралдаанч 11 настай Тунгалагийн Наранхүү. 

Баян ходоод: Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул аймгийн Алдарт уяач Түмэнбаярын Ганжаргалын хул. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Нанзадын Болд-Өрнөх. Уралдаанч есөн настай Батцэнгэлийн Итгэл.

Б.Хастөр, гэрэл зургийг Б.Ванчигсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна