МУ-ын Алдарт уяач П.Гүрцоо: Би сумаасаа төрсөн хоёр дахь улсын цолтон
Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Пүрэвийн Гүрцоо гуайн яриаг уншигч танаа хүргэж байна.
-Увс аймгийн Зүүнговь сумаас төрсөн таван улсын цолтны нэг тантай уулзаж байгаадаа баяртай байна. Алдартын хурдан морьтой холбогдох болсон түүх хэзээнээс эхэлдэг вэ?
-“Тод магнай” сэтгүүлийн уншигчдадаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Хүүхэд байхаасаа хурдан тууртын хийморьт сүслэн яваа хүн дээ, би. Өөрийн болон өрөөлийн хурдан морийг унаж хурдлуулдаг байлаа. Аймгийн наадамд Хасаа уяачийн их насны морийг гуравлуулж, өөрийнхөө халиун морийг дааган цагаас нь уяж, сайн довтолгож байсан. Миний хоёр халиун морь энэ хавийн сумдын наадмаас олон ч удаа түрүү, айраг авсан. Миний аавын унаган адуу байгаа юм. Эцэг халиун азарга нь уягдаж байгаагүй ч сайхан амьтан байлаа.
-Таны дээдчүүл уяа сойлго тааруулж байв уу?
-Аав маань хоёр охин, нэг хүүтэй. Их олон адуутай ч морь уяж байгаагүй хүн дээ. 200-гаад адуунд нь хурдан хурц нь ч олон байлаа. Эндээс хүрэн морь нь их сайн давхиж байсан удаатай. Сүүлд дайны үед адуунаасаа фронтод бэлэглэж байсан гэдэг юм. Аав маань сайн адуутай байсан болохоор цус сэлбэх зорилгоор наймаа хийж байсангүй.
-Таны уяаны эрдмийн шанг татсан хүн хэн бэ?
-Миний уяаны багш чинь Хасаа уяач байгаа юм. Нутаг орондоо нэртэй сайн уяач л даа. Одоо хүүхдүүд нь удам залган хурд ирлэж явна. Анх өвгөнөөр заалгаж, халиун даагаа уяснаас хойш шүдлэн, хязаалан, соёолонд нь тасралтгүй түрүүлгэсэн. Нас нийлсэн хойноо ч гурав, дөрвөн удаа түрүүлгэж билээ. Ингээд 1959 онд цэрэгт яваад Улаанбаатарт Улаанхуарангийн бага даргын сургуульд алба хааж, 1962 онд халагдаж ирсэн юм. Тэгсэн эзгүй байх хооронд харж хандах хүнгүйгээс, муу гараар орж хөлд нь цус буулгачихсан болохоор дахин уяагүй. Харин эх эцэг нэг дүү хул морь Баруунтуруун, Зүүнговийн наадамд түрүүлсэн ч хулгайд алдчихсан. Цэргээс ирээд хонгор морио сайн довтолгосон. Даагандаа Зүүнговь суманд, шүдлэндээ Хяргас, Зүүнговь сумдад, хязаалан соёолондоо Зүүнговь сумандаа тус тус түрүү магнай болсон хурдан хүлэг дээ. 13 нас хүртлээ хурдалсан хонгор морь манай унаган адуу. Өнөө хулгайд алдсан хулын дараа бас нэг хурдан шар халтар морь гарсан юм. Соёолондоо Малчин сумын ой болон Зүүнговьдоо мөн л түрүүлсэн шар халтараа аймгийн наадамд нэг түрүүлгэж, хоёр айрагдуулж байлаа.
-Цэргээс халагдаж ирээд ямар ажил хийж байв?
-Бригадын нярав хийж байгаад сүүлд нь тоо бүртгэгч болсон. Нэгдлийн фермийн нягтланг нэгдэл тартал хийлээ. Ажлынхаа завсар зайгаар нь морио уяад л. Гэхдээ ажлын хажуугаар олон морь уях амаргүй үе байлаа шүү дээ. Бүүр нэг хэсэг сумын наадмаар морь уралдахаа ч байгаад байсан юм. Морь уяж байгаа хүнийг хаа газрын юу олоод авчихав гэж нүд нь орой дээрээ гарах шахуу юм болно гээч. Би морь уялаа гэж зэмлүүлж л явлаа.
-Холдоо хаагуур наадаж байсан бэ?
-Мэдээж Зүүнговь сумандаа наадна. За тэгээд аймаг, ойролцоох Баруунтуруун, Хяргас, Малчин сумдын наадмаар очдог байлаа. Аймгийн наадамд дөрөв, таван удаа явж, их нас, соёолон тус тус түрүүлгэж, нэг аман хүзүү, хоёр айраг авч цулбуур өргөн цоллуулж явлаа. Бас нэг удаа Тэсэд очиж шар халтар морио аман хүзүүдүүлж байсан. Тэсийн наадам ч чанга шүү. Гэхдээ манай Зүүнговийн морьд Тэсийн адуутай ана мана, өгөө аваатай л үзнэ.
-Эндээс хамгийн сайхан наадам гэж алийг нь онцлох вэ?
-Ганцхан халиун морио хөтөлж очоод, аймгийн наадмын их насанд түрүүлгэх үнэхээр сайхан байж билээ. Наадамлаж явсан хүн бүхэн баяр хүргээд л. Энэ үед өөрийн эрхгүй сэтгэл хөөрч, уяа сойлго тааруулах болсондоо олзуурхан, бахархаж байлаа. Үүний дараа жил нь бид дахин аймагт очиж, аман хүзүүнд хурдалсан юм. Манай сумын наадамд Тэсийнхэн их ирнэ. Манай Зүүнговь сумын Баатарын халиун морь Тэс болон ойр хавийн сумдад их сайн давхисан адуу байгаа юм.
-Та 2000 онд МУ-ын Алдарт уяач цолыг Төрийн дээд одон медаль “Алтангадас”-тай хамт авч байсан. Бас л баяр бахдал төрүүлсэн сайхан дурсамж болов уу?
-Өмнө жилийн намар нь тодорхойлолт аваад явсан ч шагнуулна гэж бодож байгаагүй шүү. Тэгсэн цагаан сарын урдхан аймгийн МСУХ-ны дарга, улсын начин Төрмөнх манайд ирж МУ-ын Алдарт уяач цолыг гардуулан өгсөн. Ингэж сумаасаа төрсөн МУ-ын Алдарт цолтны гурав дахь нь болж байсан юм. Үүнээс хэдэн сарын дараа Алтангадас одонгоор энгэрээ мялаасан. Мартагдашгүй сайхан он жилүүдийн нэг дээ. Үнэхээр их баярлаж байлаа.
-Тэр үед Зүүнговь суманд ямар ямар сайн уяачид байв?
-Нэгдэл нийгмийн үед ажил их болохоор одоо шиг хүссэн нь морь уяад байхгүй. Цөөн хүн л морь уядаг байж. Намдагийн улаан, Дамдинсүрэнгийн морьд сумандаа дээгүүрт довтолно. Бас Дамдин Батаагийн хоёр хурдан хээр морь сумын наадмыг олонтоо чимсэн.
-Зүүнговийн адуу ямар онцлогтой вэ?
-Манай Зүүнговийн адуу уяа их сайн даана. Өл даадаг, халуунд тэвчээртэй ч жаахан туруу муутай. Их халуунд ундны усанд ороод зогсчихдог болохоор туруу жаахан нимгэнтэй болчихдог шиг байгаа юм. Олон уралдвал туурай улдах гээд байдаг. Зүүнговь сумандаа Өгөөмөр, Баяннуурын адуу их хурдан. Сурхалт өөд дүүлээд байхаар чадал тэнхээ ордог гэж дээр үеийн хөгшид ярьдаг байсан нь үнэн юм шүү. Багаас нь өгсүүрийн цуцааг гаргачихаар энэ хавийн адуу аль ч уралдаанд үзүүр дээрээ тарлаад ороод ирдэг, суудаггүй.
-Та хэд хоногийн уяа хийж мордуулах уу?
-Тавиад, бариад хориод хоног уядаг байсан. Хоёр гурав хоног цатгаж байгаад дахин барьж авч хөлсөлнө. Нэг их уралдуулахгүй, хааяа нэг үсэргэнэ. Хамаагүй их уяхаар өл даадаггүй морь өвс идэж өгдөггүй харшчихдаг юм. Бидний үед байгалийн өвсөөрөө л уяна шүү дээ. Би зундаа Өгөөмөр ууланд морьдоо уядаг байлаа. Сайхан соргог бэлчээртэй, сэрүүхэн болохоор морьд ч таатай байдагсан.
-Хүүхдүүд морь уяж байна уу?
-Би долоон хүүтэй. Эднээс хоёр нь морь уядаг юм. Одоогоор залуу уяачид, алсдаа юм дуулгах бизээ.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна