МУ-ын Алдарт уяач Д.Баясах: 2002 оны аймгийн наадамд нэг азарганы дөрвөн төлөөр дөрвөн айраг авсан


Анхдагчдын өлгий Булган нутгаас төрсөн төрийн хишигт уяачдын нэг нь Булган сумын уугуул Дашийн Баясах юм. Тэрээр 2002 онд Монгол Улсын Алдарт уяач цолыг хүртжээ.
-Юуны түрүүнд Баясах Алдартыг сэтгүүлийнхээ уншигчидтай товч танилцуулмаар байна?
-За би 1964 онд Булган аймгийн Булган суманд Дашийн хоёр дахь хүүхэд болж төрөөд аймгийн төвдөө нэгдүгээр 10 жилийн сургууль төгссөн. Гурил тэжээлийн комбинатад ажиллаж байгаад 1983 онд цэрэгт яваад 1986 онд халагдаж ирээд л морь уясан даа.
-Морь уях нь таны өөрийн сонирхол байв уу, аль эсхүл өвөг дээдсийн үйл хэргийг үргэлжлүүлэх ухамсартай сонголт байв уу?
-Аль аль нь байсан гэхэд болно. Аав маань морь уядаг хүн байлаа. Аавынхаа уясан морийг унаж, уяаных нь ажилд дагаж явсаар моринд дуртай болсон гэх үү дээ. Манайх аймгийн төвийн айл болохоор мал хар гэх юмгүй. Унааны хэдээсээ уяж ганц нэг айраг, түрүүтэй нааддаг байв. Миний хувьд анх 1988 онд аймгийнхаа 50 жилийн ойгоор хүрэн даага уяж 17–оор давхиулаад, хойтон жил нь шүдлэн үрээ гуравлуулж анхны айргаа авч байлаа. Гурванбулагийн урт уургат хэмээх Баасансүрэн ахын маань унаган сартай хүрэн азарганы төл. Хязааландаа аймгийн наадамд зургаалаад, Сайханы хоёр түмэн адууны баярт айрагдсан. Хавчиг морь болгоод хөл гаранд нь сэв суугаад уяагүй.
-Айраг, түрүүний өмөө аймгийн наадмын айргаар авна гэдэг сайхан эхлэл байна. Дараагийн айраг амсуулсан нь ямар адуу байсан бэ?
-Манайх чинь аймгийн төвийн айл байгаад 1992 онд хөдөөг зорьсон юм. Хөдөөний айл болоод морь мал цуглуулж малтай болж эхэлсэн. Тэгээд хоёр соёолон үрээ хүнээс авч уяад тэр ондоо аймгийн наадамд хүрэн нь түрүүлж, хул нь нь тавлаж байлаа.

-Аймгийн наадмаас соёолонгийн түрүү, айраг авчирсан тэр хурдан хүлгүүд хаанахын хэний адуу вэ?
-Хул соёолонг Бүрэгхангайн Ишжамсрангийн Пүрэвсүрэн гэдэг хүнээс, хүрэн соёолонг Дашцэрэн гэж хүнээс авсан юм.
-Зах зээлийн эдийн засагт дөнгөж шилжээд байсан тэр үед соёолон адуунуудаа ямар ханшаар авч байсан бэ?
-Мөнгөний ханш нэг дахин унасан үе. Унагатай гүү 5000 төгрөг, хургатай хонь 1000 төгрөг байсан үе. Хул үрээг нь бэлэн 10000, хүрэн үрээг нь бэлнээр 10000 төгрөг, хоёр унагатай гүү өгч авч байлаа. Тавладаг хул үрээг нь хойтон жил нь морь унадаг хүүхэд маань авъя гэхээр нь өгсөн. Түрүүлдэг хүрнийг хавчиг, хөх шагайнд нь ч уяж байсан. Аймагт хавчиг морь нэг айрагдаж, долоон настайдаа Тээвэрчдийн баяр, Цагдаагийн ойд айрагдсан.
-Хөх шагай гэж ямар насыг хэлдэг юм бэ?
-Дүнсэр адууг манай нутагт хөх шагай гэдэг юм.

-Алдартын амжилтын буухиаг ямар хурдан хүлэг үргэлжлүүлсэн бэ?
-1996 оны хавар Дамбажанцангийн хүрэн халзан азарганы төл өсгий цагаан хээр азаргыг таван тугалтай үнээ, таван унагатай гүүгээр худалдаж авч байлаа. Уягдаж байгаагүй битүү азарга шүү дээ. Тэр хавраа Орхон сумын наадамд айрагдаад, Эрдэнэтийн 20 жилийн ойд наймаар орж, долоо хоногийн дараа Улаантолгойн 20 жилийн ойд гуравлаж байсан. 1997 онд аймгийн наадамд дөрвөөр давхиад, 1998 онд мөн аймгийн наадамд тавлаад, Хархоринд болсон анхны Их хурдад 26-д орсон. Тэгээд 1999 онд аймгийн наадамд дөрвөөр давхиад, түүнээс хойш амжилт гаргаагүй.
-Өсгий цагаан хээр азарганы төлүүд хурдалсан уу?
-Үр төлүүд нь жил дараалан айрагдсаан. 1999 онд төл хул даага нь Орхон суманд таваар давхиад, шүдлэн, хязаалан, соёолондоо аймгийн наадамд тувт гуравласан. Үндсэндээ шүдлэн, хязаалан, соёолондоо гурван жил дараалан аймгийн наадамд айрагдсан. Соёолонгоосоо хойш аймагт ороогүй ч Сайханд гурваар давхиж байлаа. Энэ хулын дүү шанаа цагаан хээр шүдлэн 2002 онд аймагт аман хүзүүдсэн ч манай найз азарга тавина гээд хот руу аваад явсан. Бас нэг төл хээр даага 2002 онд аймгийн наадамд гурваар давхиж, Орхон суманд аман хүзүүдсэн. УИХ-ын гишүүн, Булган аймгийн Могод сумын харьяат Цэнгэл ахын хавчиг саарал азарга улсын наадамд түрүүлэхэд нь хээр даагаа бэлэглэсэн. 2002 онд хязаалан хүрэн үрээ нь аймгийн наадамд гуравлаж, 2003 онд соёолон үрээ хадуураад оруулж чадаагүй. 2004 онд хавчиг азарга аймгийн наадамд гурваар давхиж байсан. Тэгээд хээр азарганыхаа төлөөс ганц азарга тавья гээд азарга тавьсан. 2005 онд Хөх шагай аймгийн наадамд аман хүзүүдэж байлаа. Манай том хүү маань уяж байгаад хөлийг нь гэмтээгээд уралдаагүй.
-2002 оны аймгийн наадмаас нэг аман хүзүү, гурван айраг авч сайхан нааджээ. Тэр тусмаа нэг л азарганы төлөөр дөрвөн айраг авна гэдэг бахархам амжилт.
-Тийм ээ. Надад ийм сайхан наадах од хийморь тохиосон юм аа.
-Өсгийн цагааны төлөөс тавьсан ганц хүрэн азарганы үр төлүүд хэрхэн давхиж байна вэ?
-Хүрэн шүдлэн нь хавар Хутаг–Өндөр сумын бүсийн уралдаанд түрүүлж, Эрдэнэтийн 35 жилийн ойд долоогоор давхиад, Булган аймгийн Могод сумын 80 жилийн ойд аман хүзүүдсэн.
-Таны унаган адуунууд сайн давхижээ.
-Тийм ээ, унаган адуунууд 2002 оноос хойш уралдсан шүү. Авмал адуугаар ч бас гайгүй сайхан наадлаа. Бүрэгхангай сумын Ишжанцангийн Пүрэвсүрэнгээс дөрвөн насны зөрүүтэй ах дүү хоёр адилхан сайхан шарга халзан адуу авсан. Нэгийг нь уяж таваар давхиулаад, Эрдэнэтийн 20 жилийн ойгоор гуравласан боловч будилаад хасагдсан. 260 морь уралдсанаас 210 нь дутуу эргэж, миний шарга тэр дотроос гуравт орсон юм.
-Нөгөө шарга нь яаж давхисан бэ?
-Нөгөө шаргыг нь сургаад уургын морь болгосон. Хоёр шаргаас гадна надад сайхан түүхтэй ирсэн нэг адуу бий. Сайханы түмэн адууны баярт улсын начин Ганбаяр түрүүлээд байндаа мотоцикль авч, тэрийгээ нутгийн залуутай азарга адуугаар сольсон юм. Тэр адуунд дагаж ирсэн даагыг би начны ахаас соёолондоо аймгийн наадамд тавлаад байхад нь авч байлаа.

-Аймгийн наадамд айрагдсан соёолонд үнэрхсэн л байх даа?
-Зургаан адуугаар авч байсан. Надад гурван медальтай ирээд би арван хэдэн медальтай болгосон доо. Аймгийн наадамд ороогүй ч хавар ноолуурын уралдаан, Хишиг-Өндөр суманд болдог Сүүн цагаан цацал компанийн жил бүрийн уралдаан зэрэгт олон айрагдуулсан. Бүрэгхангайн шинийн тавны уралдаанд ч хол тасархай түрүүлгэж л байсан.
-2002 онд Улсын Алдарт уяач болсон. Тэр үед хичнээн айраг түрүүтэй байж вэ?
-Улсад уралдаж чадаагүй ээ. Тухайн үед аймгийн наадмын 10 түрүү эсвэл 20 айрагтай бол цолны болзол хангадаг байсан. Үүнээс тал нь дээд насны, тал нь доод насны амжилт байх ёстой. Миний хувьд аймгийн 21 айргаар Монгол Улсын Алдарт уяачийн болзол хангаж байлаа.
-Нутгийн уяачидтай ярилцаж байхад танаас адуу авч хурдлуулсан гэх хүмүүс байсан. Адуу хэр их авч, өгөлцөж байна даа?
-Монгол Улсын Алдарт уяач Дамдинсүрэнд сайн хээр морио өгсөн. Аймгийн Алдарт уяач Дагийд хоёр сайн морио өгсөн нь аймгийн наадамд сайн давхиж алдар цолд хүргэсэн.
-Ингэхэд өөрөө адуу мал авч байна уу?
-Эхний хэдэн жил унаган адуугаараа уралдсаан. Сүүлийн үед адууныхаа цусыг сэлгэмээр санагдаад авч байна. Аймгийн прокурорын дарга Эрдэнэбилэгээс хүрэн соёолон үрээ авч азарга тавьсан. Бүрэгийн хоёр түмэн адууны баярт айрагдаад, шинийн 5-ны уралдаанд сүүлийн дөрвөн жил түрүү, аман хүзүүгээр давхиж байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ганзориг гэдэг хүнээс хавчиг хээр морь авчирч залуу уяач Чулуунбаатарт өгч аймгийн наадамд дөрвөөр оруулсан. Энэ жил бас Сүхбаатар сумын Болдоо гэж найзаасаа битүү шахуу хээр морь авчраад Тэшигийн Ганбаяр дүүдээ өгч, одоо жижиг наадмуудад хоёр айрагдчихаад байна.
-Адууг яаж авдаг вэ? Шинжиж сонжоод байна уу, зар сургаар авч байна уу?
-Адуу харах тал дээр ааваасаа өвлөж үлдсэн юм байна, өөрийн сонирхол байна. Мэдээж шинжийг нь харна. Сэтгэлд багтсан адуугаа л авдаг. Сэтгэлд багтсаныг нь аваад уяхад айраг, түрүүтэй л байдаг юм.
-Гадны цэвэр цусны адуу, эрлийз адуу сонирхож байна уу?
-Яг сонирхож байгаа юм алга. Бүх адуугаа тэгж цус сэлбэнэ гэдэг сэтгэлд багтахгүй л байна. Өвлийн цагт арчилгаа, тэжээл, хашаа хороо шаардагдана. Нэг азарга адууг бол цус сэлбэж хурдны чиглэлээр өсгөж болох юм. Тэртээ тэргүй ялгаж уралдуулж байна шүү дээ.
-Сая ярилцах зуур уяа адуугаа тэжээж байгаа талаар сонслоо л доо. Уяаны арга барилд тэжээл яалт ч үгүй нэмэгдэж байх шиг?
- Тэгэлгүй яах вэ, уяа морьдыг тэжээх нь бяр суулгахад их хэрэгтэй. Манайх аймгийн төв дээр саравчтай хашаатай. Уралдах морьдоо намар 11 сараас эхэлж овъёос нэмэгдэл тэжээлээр тэжээдэг. Энэ жилийн хувьд хорио цээр гээд өвөл уралдуулсангүй.
-Өөрийнхөөсөө гадна найз нөхөд, ах дүүсийн морьдыг уядаг юм аа даа?
-Эрдэнэтийн цахилгаан станцын дарга Ганбаатар, Гок-т инженер байсан Могод сумын харьяат Батбаяр гээд найзынхаа морьдыг уяж байсаан. Санаандаа хүрсэн сайхан адуу зааж авахуулаад тэрнийг нь уяж айрагдуулж өгөх ч бас сайхан шүү.
-Алдартын “Шийрийг хатаасан” уяач гэр бүлээс нь төрж байна уу?
-Би дөрвөн бандитай хүн. Хоёр нь 30 гарсан залуучууд бий. Том нь Бүрэгхангайд амьдардаг Сумын Алдарт уяач. Бага нь бас ахтайгаа цуг морь уяна. Хоёулаа л голцуу унаган адуугаа уралдуулж, аймгийн Алдарт уяачид болзол дөхөж байгаа. Бага хоёр маань морь унаад л дэрвэж байна.
-Танай аймгийн тэгш ойн баяр тохиож байгаа. Алдартад бодсон юм байгаа байлгүй?
-Энэ жил ой болно гээд Сүхбаатар сум яваад ирлээ. Би ер нь нийгмийн хонгор морины нутаг Сүхбаатар сум руу л явдаг юм. Уралдаж байгаа адуу үнэтэй болохоор битүү морьд авчирч уяж байна. Ойдоо дүү нарын нийлсэн зургааны насны 12-13 тооны адуу уяж байна даа.
-Нутгийнхаа наадмын түрүүг хамгаалан авч үлдэх үүрэгт нь амжилт хүсье. Уясан хүлэг нь ойн баяр наадмын түрүү, айргийг авах болтугай.
Д.Энхтуяа /Тод магнай сэтгүүлийн Булган аймгийн тусгай дугаар/
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Баасан, 20:21 минут 3000-ын улааны эзэн Гомбожавын Очирбат
-
Баасан, 19:57 минут Д.Ганзоригийн хээр
-
Баасан, 19:52 минут Аймгийн Алдарт уяач Д.Ганзориг: “Аавын минь адуу” …
-
Мягмар, 22:49 минут Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг …
-
Мягмар, 22:38 минут “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах Ухааны маги…
-
Мягмар, 22:28 минут Ч.Батзоригийн шарга халзан
-
Мягмар, 22:16 минут Сумын Алдарт уяач Г.Дорж: Галшараас авчирсан адуун…
-
Мягмар, 21:57 минут Луу халтар
-
Даваа, 10:36 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-25: МАЛЫН ИХ ЭМЧ Д.НЯМЖАВ
-
Даваа, 10:16 минут “Хөгжилт” нэгдлийн ууган гишүүн, хурдан хүлгийн цу…
-
Даваа, 10:03 минут Ч.Батзоригийн хар
-
Ням, 20:50 минут Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
1-р сарын 08 -нд Баян ходоодны дааганы унаач Уралдаанч Б.Батхишиг: …
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
1-р сарын 08 -нд Уралдаанч Б.Баярцогт: Одоо ээж рүүгээ ярина аа
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
1-р сарын 08 -нд Уяач Б.Сэр-Од: Халзан даагаараа төрийн наадмын анх…
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 06 -нд Г.Гансүхийн хул
-
1-р сарын 06 -нд Уяач Г.Гансүх: Тэр үеийг үгээр илэрхийлэхийн аргаг…
-
1-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Н.Батболд: Хашаанд зогсоож тэжээ…
-
1-р сарын 04 -нд Уралдаанч Н.Билэгтсайхан: Том болоод эмч болно оо
-
1-р сарын 04 -нд С.Баярсайханы бор
-
1-р сарын 04 -нд Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Улсын баяр наада…
-
1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Тайванжаргал: Өвөө маань 9 сум…
-
1-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-24: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Э.МӨНХ-…
-
1-р сарын 02 -нд Уралдаанч О.Өсөхбаяр: Улсын наадмаас анхны айргаа …
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
1-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Гончигсүрэн: Би өөрийгөө азт…
-
12-р сарын 30 -нд Ухаа адуугаар урамтай наадагч Сэр-Одын Сунайндагва
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
12-р сарын 30 -нд З.Тэмүүжингийн хонгор
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
12-р сарын 27 -нд Уралдаанч Б.Сэргэлэнбаатар: Би удахгүй 8 нас хүрнэ
-
12-р сарын 27 -нд Н.Дөлгөөний халиун
-
12-р сарын 27 -нд Ууган хүүгийн хийморь асч, удмаа залган алдраа ман…
-
12-р сарын 27 -нд “Их газрын чулуу” ХХК-ийн захирал П.Баяржаргал: Б…
-
12-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Х.Баяраа: Тахийн азарганы үр төл…
-
12-р сарын 24 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-23: МАНЛАЙ УЯАЧ Б.ЦЭНДБААТАР
-
12-р сарын 24 -нд Сумын Алдарт уяач О.Баттулга: Ам гарна гэдэг морио…
-
12-р сарын 24 -нд Уралдаанч Н.Билгүүнманлай: Хул шүдлэнгээ айрагдуул…
-
12-р сарын 24 -нд Г.Адьяахүүгийн хул халзан
-
12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
12-р сарын 23 -нд Б.БАЯРДОРЖИЙН ЛАКИ ХАР
-
12-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ц.Нямхүү: Нас явлаа одоо уяхаа б…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Монгол Улсын Алдарт уяач Г.Батболд: Хоёр зүйлийг б…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Хүннү халтар
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Энхтөр: Хурдан морины төлөө …
-
12-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач Б.Батсүх: Ийм л үр дүн хүлээж…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Алдраа авч чадаагүй аавыгаа дурсахуй
-
12-р сарын 21 -нд Уяач А.Лхагва: Гүнтийн ногооноос хойш 37 жилийн да…
-
2020 оны 10-р сарын 13 -нд Б.Эрдэнэбаярын саарал
-
2020 оны 10-р сарын 26 -нд Дайчин халзан
-
2020 оны 11-р сарын 24 -нд МУ-ын Алдарт уяач Батчулууны Ерөөлт: Их мэдэж, нар…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Уралдаанч С.Эрхэмбаяр: Улсад уралдаж байгаа морьды…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Дөлгөөн халтар
-
2020 оны 11-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Д.Рэнцэндорж: Баянбараат, Баянца…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
2020 оны 11-р сарын 10 -нд Дүүгүүр хээр
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
2020 оны 12-р сарын 16 -нд МОНГОЛ ХҮРЭН
-
2020 оны 10-р сарын 21 -нд Морьтны соёлыг түүчээлэн түгээгсэд
-
12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
2020 оны 10-р сарын 26 -нд АХ-99 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны хүл…
-
12-р сарын 21 -нд Боржигон овогт Дэндэвийн Хишигжаргал
-
2020 оны 12-р сарын 13 -нд Монгол Улсын Алдарт уяач Д.Баясгалан: Луу жил дхүр…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Х.ТҮМЭНБАЯРЫН ХУЛАН БУУРАЛ
-
2020 оны 10-р сарын 13 -нд Сумын Алдарт уяач Ц.Алтанхуяг: Хүрэн азарга улсад …
-
2020 оны 10-р сарын 26 -нд Тод манлай уяач Д.Хишигжаргал: Моринд дуртай охинд…
-
2020 оны 12-р сарын 13 -нд З.ПҮРЭВ-ОЧИРЫН ЗЭЭРД
-
Мягмар, 22:28 минут Ч.Батзоригийн шарга халзан
-
2020 оны 10-р сарын 16 -нд Мадаггүй сайхан нааддаг Макс галын уяачид
-
2020 оны 12-р сарын 13 -нд Уралдаанч Б.Буянтөгс: Тавд давхиж явахад зүрх хурд…
-
2020 оны 11-р сарын 24 -нд Г.Ганбаярын хар
-
2020 оны 10-р сарын 21 -нд Сумын Алдарт уяач Г.Одбаатар: Манайхан Баянхонгор …
-
2020 оны 11-р сарын 08 -нд Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР
-
2020 оны 10-р сарын 16 -нд МЭНГЭТ ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 17 -нд МУ-ын Заан Ч.Батзориг: Төрийнхөө наадмаас нэг дор …
-
2020 оны 10-р сарын 13 -нд Уяач Б.Эрдэнэбаяр: Улс, бүсийн уралдаанаас дөрвөн …
-
2020 оны 12-р сарын 07 -нд Т.УУГАНБАЯРЫН ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 24 -нд АХ-ын 99 жилийн ойд 11-30 хурдалсан соёолонгууд
-
Ням, 20:50 минут Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
12-р сарын 23 -нд Б.Батсүхийн унаган зээрд
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
2020 оны 10-р сарын 19 -нд Ц.ЧИНГИСИЙН БУУРАЛ
-
2020 оны 12-р сарын 07 -нд Аатай ах дүүс
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
2020 оны 11-р сарын 19 -нд Ц.Буянбаатарын саарал
Сэтгэгдэл бичигдээгүй байна