АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ТӨМӨРМӨНХ: Шинж байдлаас илүүтэй зохицох чадварыг харах хэрэгтэй
Ханбогдын уяачид хийморьтой, хүлэг морьд нь хурдтай гэдгийг таниулж, аймгийн наадмын анхны айргийг авчирсан Гүнсэнгийн Төмөрмөнх Алдартыг уншигч тантай уулзуулъя.
1957 оны дүн өвлөөр Шанхайн хэцийн Дааган дэлийн энгэрийн зүүн суу хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлсэн тэрээр хоёр дахь үеийн уяач. Багаас морь уях төрийн хэрэгт шамдан суралцсан тэрээр 1980 аад оноос бие дааж, сумынхаа түүхт 60 жилийн ойгоор анхны түрүүгээ хүртэж байжээ. Г.Төмөрмөнхийн морь уясан он жилүүдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж ММСУХ-ны Эрдэнийн Очир, Уяачийн алдар одон, 20 жилийн ойн медалиар тус тус шагнасан бөгөөд төрийн дээд шагнал Алтангадас одон, АХ-ын 80 жилийн ойн медаль зэрэгцэн гялалзах аж.
-Дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн морьтны соёлыг түгээж буй таны энэ өдрийн амгаланг айлтгая. Танай бүл олон уяачтай юу?
-Нагац ах, өөрийн эцэг болон хадам аав гээд морь уядаг улс цөөнгүй байлаа. Тэднийхээ залгамж халаа болон морь уясан. Одоо өөрөө энэ нутгийн ахмад уяачийн нэг болчихоод сууж байна. Цаг хугацаа гэж хурдан юм даа.
-Дээдчүүлийнхээ талаар жаахан дэлгэрүүлэн ярьж өгөөч.
-Пүрэв гэдэг бол долоон дүүгийн минь эцэг, ижийтэй минь ханилсан хүн. Шанхайн хэцээр нутагладаг хүрэн, цэгээн, ухаа зүсмийн олон хурдан морьдтой. Сумын наадмаас олон айраг, түрүү хүртсэн хүн. Би ч багадаа ганц нэг морийг нь унаж л байсан. Дүү нар бол Цэцийн Шийхэр гэж Алдарт уяачийн өгсөн хүрэн морийг нь унадаг байсан. Ер нь их хурдтай хүн байсан шүү. Энэ нутгийн уяачид ярих л байх. Сайн уяачаас гадна улсын Аварга малчин, улсын тэргүүний анчин хүн байсан.
Эцгээс гадна нагац ах Долгорсүрэнгийн Тогтохоо гэж насаараа сум нэгдлийн агентаар ажиллахын зэрэгцээ морь уядаг хүн байлаа. Тэр хүн 1976 онд хүрэн, 1978 онд алаг соёолон тус тус түрүүлгэж, хар соёолон, хар морийг хэд хэдэн удаа айрагдуулсан. Хар соёолонг нь бүдүүн морь болсон хойно нь би уяж, суманд тав түрүүлгэж байлаа. Мөн нэг шарга морийг нь уяж, суманд айрагдуулсан. Бас нэг алаг үрээ нэг түрүүлж, хоёр айрагдсан санагдана. 1983 онд шиг санагдаад байх юм, Манлай сумын Бямбаа гэж хүнээс хар шүдлэн үрээ авч, суманд хоёр түрүүлгэсэн. Аан бас 1971 онд хээр соёолон нь айргийн тавд орсон. Миний мэдэх нь энэ.
-Сайхан наадаж байжээ.
-Тэр үед наадам ховор болдог байж. Ер нь уралдвал айрагдчихаад л байдаг байсан шүү.
-Хадам аав тань мөн морь уядаг гэсэн үү?
-Тиймээ, Гончигдорж гэж сайн уяач байлаа. Нэг үе өвгөнд тусалж, морь малын ажилд нэмэр болон бишгүй зүйл сурсаан. Намайг уяачийн дөртэй болгосон хүмүүсийн нэг. Мөн манай нутгийн аймгийн Алдарт уяач Жамбал гэж сайн уяачаас мэдэхгүй, чадахгүйгээ асууж зөвлөдөг байсан.
-Төрмөнхийн гэх хүлгүүд хэдий үеэс уралдаж эхэлсэн бэ?
-1979, 1980- аад үе юмуу даа. Цэргээс халагдаж ирээд ханьтайгаа нийлж, хадам эцгээрээ зөвлүүлэн морь уяж эхэлсэн. Нэгдлийн адуу малладаг байсан болохоор унаж үзэж байгаад аль хөл хөнгөнтэйг нь уяна. Тэгж байгаад 1984 онд сумынхаа 60 жилийн ойгоор хар шүдлэнгээ түрүүлгэж, өм нээгдэж байлаа. Дараа жил нь хар үрээг аав уяад дахин түрүүлгэж байсан юм. Түүнээс хойш хөлөндөө эмзэг суугаад дахин уралдаагүй.
-Амжилтын гараагаа том наадмаас эхэлжээ.
-Тэгсэн. 10 жилийн дараа сумын 70 жилийн ойгоор цэгээн морио аман хүзүүдүүлж, соёолонгоо түрүүлгээд, хязаалан үрээ аман хүзүүнд хурдлуулж, бараг гурван түрүү авахаа шахсан. Энэ хооронд бага насны морьд түрүүлж, айрагдаж л байсан. Одоо мартчихаад байна.
-70 жилийн ойд түрүүлж, айрагдсан хүлгүүдээ танилцуулаач.
-Түрүүлдэг хонгор соёолон Дундговь аймгийн Өлзийт сумын адуу. Хоёр ч хүний гар дамжуулаад би хязааланд нь авч байсан юм. Тэгээд соёолонд нь түрүүлгээд зарсан. Нутаг руугаа гүйгээд байхаар нь тэнд нь хүнд өгчихсөн юм.
Аман хүзүүдсэн зээрд хязаалан нь даага, шүдлэндээ сумын наадамд түрүүлж байсан юм. Төв аймгийн Эрдэнэсант сумын нэг хүнээс шүдлэнд нь авч түрүүлгээд, хязааланд нь аман хүзүүдүүлсэн. Тэгээд хөл муутай болчихоод уяж чадаагүй юм. Аман хүзүүнд хурдалдаг цэгээн морь нь манай сумын адуу. Гурав айрагдсан.
Ах нь морь уясан цагаасаа хойш 40 гаруй айраг, түрүү хүртсэн. Хүний өөрийнгүй тооцвол 90 гаруй болдог юм. Сүүлийн жилүүдэд сайн уясангүй, хоёр хүү маань уядаг. Уржнан хоёул сумын Алдарт уяач цол хүртэцгээлээ.
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор шарга халзан даага айргийн гуравт хурдлуулж байж. Энэ хаанахын адуу вэ?
-Манай нутгийн адуу. Саахалт айлаасаа авсан гүүний төл юм. Даагандаа гуравт давхиад, шүдлэндээ аман хүзүүнд хурдалсан. 2008 онд гуравлаад, 2009 онд тавлаад, 2010 онд гурвалсан. Нийт таван медальтай хөгшин морь одоо ч бий. 2008 онд Манлай, Ханбогд сумд нийлж, Өмнөговь аймгийн зүүн бүсийн уралдааныг Богдын энгэрт хийхэд соёолон морь гуравт хурдалж байсан юм.
-2014 онд сумынхаа түүхт 90 жилийн ойгоор орон нутгийн дээд цолонд хүрчээ.
-Хоёр түрүү, арван айргийн амжилтаар Алдарт уяач цол олголоо гэж байсан. Ах нь олон хүний морь уясаан. Дэндэвсамба даргын морийг уяж байлаа. Баттогтохын морийг уяж 20 гаруй айраг, түрүү авсан байх. За тэгээд Балдансамба, Идэрзориг зэрэг олон хүний морийг уяж, 40-өөд айраг түрүү авсан.
Нэг жилийн наадмаас 11 айраг, түрүү авч байсан удаатай. Мөн Ханбогд сумаасаа анх удаа аймагт морь айрагдуулсан хүн би. Баттогтохын хязааланг айрагдуулж байсан. Дараа жил нь мөн Баттогтохын саарал үрээг дөрөвт, цагаан морийг нь гуравт давхиулсан. Аймгийн бүсийн уралдаан, сумдын ойгоор зөндөө морь айрагдуулсаан.
-Уях морио өөрөө шинжиж авдаг уу? Ер нь морь шинжиж таних тухайд өөрийгөө хэрхэн үнэлдэг вэ?
-Айхтар гэж хэлэхгүй ээ. Гэхдээ улсууд морь үзүүлэх гээд авч явах нь элбэг. Ах нь баруун Алтайгаас л адуу аваагүй байх. Бусад аймгуудын ихэнхээр явсан даа. Хэнтий, Сүхбаатар, Төв, Сэлэнгэ, Эрдэнэт гээд олон газраас адуу авчирсан. Улс бүсийн уралдаанд түрүүлж, айрагдаад сүйд болохгүй ч аймаг, сумын наадамд амжиллт гаргаад л байдаг юм.
Хурдан адууг олж таних нэг хэрэг. Тэр адуу манай нутаг оронд ирээд дасан зохицож, амжилт үзүүлж чадах эсэхийг тооцоолох өөр хэрэг шүү дээ. Манай говьд бяртай адуу уралдана уу гэхээс дэрсэн хөлтэй мал явахгүй шүү дээ. Мөн ул туурай нь их чухал. Хангайн болон Хэрлэн голын ай сав дагуух нутгаас ирсэн адуунуудын туур нь ургаад хэсэгтээ уралдахгүй аргагүй болдог юм билээ.
-Нээрэн л тухайн адууны хэв шинж гэхээс илүүтэй дасан зохицох чанар чухал даг шүү. Энэ нутаг оронд л мөрддөг морь уяхтай холбоотой өвөрмөц зан үйлийн талаар мэдэхээ ярьж өгөөч.
-Намайг багад соёолон морь ирэхэд “Өндрийн өвс” дууг нийтээрээ дуулдаг байлаа. Морь ирж байгаа бараанаар бариан дээр дуулаад зогсдог байсан. Одоо дуулах нь бүү хэл, мэдэх хүн ч цөөн болж дээ. Энэ мэтчилэн саяхан байсан зан заншил уламжлал бүдгэрч буйд харамсаж л явдаг юм.
-Сэтгүүлийн маань гол зорилго тэр уламжлалыг бичиж тэмдэглэн залууст өвлүүлэн үлдээх юм. Ярилцлагаа танд тохиосон хамгийн сайхан наадмын дурсамжаар жаргаая.
-Аймгийн наадамд морь айрагдуулах хамгийн сайхан байсан. ”Танай Ханбогдод хурдан морь байдаг юмуу” хэмээн тоглоом шоглоомын завсар үг унагадаг хүмүүст нутгийн олны өмнөөс хариулт өгөх шиг санагдсан.
-Ийм бахдалт наадмууд олон тохиох болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морьтны өв соёлыг түгээх үйлсэд нь амжилт хүсье.
Б.Хастөр
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
- 2023 оны 10-р сарын 17 -нд Өнөө жил яах бол...
- 2023 оны 10-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач О.ДАШЗАВ: Сумынхаа наадмын айрги…
- 2023 оны 10-р сарын 08 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 06 -нд Сумын Алдарт уяач Б.Пүрэвбат: Гурван азаргаар одто…
197.210.76.43
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.
Reply