Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний хувьд Алтан овоондоо ивээгдэнэ гэдэг их хувь зохиол


Алсаас барааг нь харж наминчлан залбирдаг абшиг ерөөлт Алтан овооныхоо их тахилга наадамд бор үрээгээ айрагдуулан Онгон нутгийн суу алдрыг дуудуулсан хийморилог уяачийг уншигч танд танилцуулъя. Түүнийг Монхорын Нямаа гэдэг. Онц тээвэрчин, сумын сайн малчин, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медальт буурал уяач 1956 оны зун Хөндлөн хэмээх газар айлын ууган хүүхэд болон мэндэлжээ.
-Алтан овооны төрийн их тахилга, зүүн бүсийн уралдаанд айрагдаж эзэн уяачаа баясгасан бор үрээгээ манай уншигчдад танилцуулаач.
- Миний бор үрээ сумын дарга байсан Бор гэдэг хүний улаан азарганы төл. Эх нь манай өөрийн унаган буган гүү байгаа юм. Эцэг улаан азарга нь Онгон, Сүхбаатар зэрэг суманд айрагдаж байсан, долоо найман медальтай хурдан адуу.
-Эхийнх нь талд хурдны удам бий юу?
-Эхийнх нь эцэг Дарьгангын Дүйдэнгийн харын угшилтай.
-Бор үрээ дааган цагаас уягдсан уу?
-Тэгсээн. Даагандаа сумынхаа наадамд наймаар ороод, Нарангийн бага овооны тахилгад зургаалсан. Шүдлэндээ сорилго уралдаанд аман хүзүүдээд, сумын наадамд түрүүлж, аймагт болсон зүүн бүсийн уралдаанд наймласан. Тэндээсээ ирээд сумынхаа уяачдын холбооны 20 жилийн ойд түрүүлж, Дорноговь аймгийн төвийн бүсийн уралдаан Өргөн суманд болоход ахиад түрүүлсэн. Тэгээд Матад суманд болсон уралдаанд гурваар орсон.
-Шүдлэндээ олон уралджээ. Хязааландаа хэд уралдсан бэ?
-Дарьгангад болсон овооны тахилгад тавлаад, сумандаа ирж бас нэг овоо тахилгад наймаар давхисан. Тэгээд улсын наадамд очиж 27-д, Алтан овооны тахилга зүүн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан даа.

-Хүн бүхэн л морио түрүүлнэ, айрагдана гэсэн бодолтой очиж буй. Нямаа Алдартын хувьд хэр найдлага тавьж байсан бэ?
-Дээгүүр давхих байх гэж бодож байснаас айрагдана гэж найдаагүй ээ. Гэхдээ ноднин шүдлэн үрээ аймагт болсон бүсийн уралдаанд уралдахад нь би аймгийн зам ангийн даргын машинд суугаад дагасан юм. Морь барианы газар дөрвөн километрийн зайтай харагдаж байхад эхний 20 дотор орж ирээгүй байсан. Тэгээд бариан дээр очоод зогсож байтал наймд ирсэн юм. Тэгэхээр бас цээжний гүнд горьдлого төрдөг юм билээ. Алтан овооны тахилгад ч гэсэн хойноос нэхэж уралдсаар айрагдсан. Энэ олон жил морь уяхдаа хамгийн их баярласан наадам бол уржнангийн зүүн бүсийн уралдаан. Морь уясан эр хүний хувьд Алтан овоондоо ивээгдэнэ гэдэг их хувь зохиол.
-Уралдааныг нь дагаж үзсэн юм уу?
-Үгүй ээ. Манай гэр наадмын талбайн хойхно байсан юм. Улсад уралдсан болохоор морь тайлбарлагч таньж байна лээ. “Барианд ороход таван км дутуу байна Бүлтэн бор 20 луу орж ирлээ” гээд цагаан хоолойгоор зарлахаар нь гараад гүйсэн “Тав руу ороод ирлээ” гэснээ “Гуравт хурдаллаа” гэсэн. Тэгээд хөлсний хашаа руу гүйчихсэн чинь амьсгаадаад, дээр нь өнөө муу хоёр нүдний нулимс гоожоод... (инээв) Ядаж байтал цагдаа оруулдаггүй. “Морь нь айрагдсан хүн байна, оръё” гэж гуйсаар ортол манай нэг аймгийн Алдарт уяач дүү хөтөлчихсөн явж байсан. 1999 онд хар морио зургаад оруулчихаад “Арай болоогүй юм байна” гэж бодож байсан үе санаанд ороод үнэхээр сайхан санагдсан. Одоо ингээд өөрт тань ярихад хүртэл сайхан байна.
-Таны л бүтээн бий болгосон сайхан дурсамж шүү дээ. Зүүн бүсийн дараа дахин уралдсан уу?
-Уралдаагүй ээ. Тэгээд амраасан. Өнгөрсөн жил соёолон азарга Асгатын наадамд аравлаад, улсын наадам болон Ламын гэгээний хурдад дундуур давхисан. Энэ жил хавчиг азарга өнжих байх.
-Бор азаргаа үнэ тохирвол зарах уу?
-Цэрэнбалтав прокурор утсаар яриад сонирхож байсан ч ирээгүй. Би өөрөө ч заръя гэж бодоогүй юм. Миний бор азаргыг чинь Бүлтэн бор гэдэг юм шүү дээ. Улсад уралдаж байхдаа Бүлтэн бор гээд зарлагдаад байсан даа.
-Ажил ихтэй байдаг болохоор тогтож сонсоогүй байх аа. Алдартын магнайг тэнийлгэсэн өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Хүрэн азарга маань энэ жил 12 хүрч байна. Манай найз Байлдагч гэдэг хүн намайг сумын Алдарт уяач болоход шүдлэн үрээ бэлэгт өгч байсан юм. Эмнэг шүдлэн сургаж хойтон намар нь багийнхаа шинэ байрны нээлтэнд уралдуулж есөд оруулаад, хоёр хоногийн дараа Наранд болсон тахилгын уралдаанд мордуултал дахиад есөлсөн. Соёолондоо өвлийн уралдаанд аман хүзүүдээд, хавар Сайрын овооны тахилгад түрүүлж, сумынхаа наадамд гуравласан. Тэгээд хавчиг азарга хавар Дорноговийн “Хутагтын хурдад зургаалаад, сумынхаа наадамд гуравлаж, аймгийн зүүн бүсийн уралдаан Дарьганга суманд болоход долоод ирсэн. Хойтон жил нь долоотой азарга өнжөөд, наймтайдаа Дорноговь аймгийн баяр наадамд гуравлаж, сумынхаа 90 жилийн ойд түрүүлсэн. 2016 онд естэй азарга сумынхаа наадамд гуравлаад, Дорноговьт очиж уралдаад хөлийг нь муутгачихсан юм. Тэгээд уягдаагүй. Миний хүрэн азарганы эцэг нь Баяндэлгэрийн Өндөр Гомбосүрэн гэж хүний адууны гаралтай хүрэн азарга байсан юм гэнэ лээ. Эх нь болохоор манай сумын Хими гэж өвгөний адууны шаргал гүү.

-Аймгийн Алдарт уяач гэдэг орон нутгийн ханасан цол. Урам зоригоор тэтгэсэн олон хурдан хүлгүүд байсан байх.
-Бий бий. Хээр морь маань 1990 онд даагандаа сумынхаа наадамд долоогоор давхиад Алтан овооны тахилгад очиж 30 хэдэд давхиж байлаа. Би жолооч болохоор ийш тийшээ тээвэрт яваад шүдлэн, хязааланд нь уяж чадаагүй юм. Тэгээд морин соёолон хилийн цэргийн 60 жилийн ойд аман хүзүүнд, хавчиг морь сумынхаа наадамд айргийн тавд хурдлуулсан.
Яг миний унаган хар морь соёолон өвлийн уралдаанд гурваар ороод, зун нь түрүүлж, Алтан овооны тахилгад зургаалсан байлаа. Тэр хар морь сүүлд хоёр багахан уралдаанд таваар давхисан. Одоо долоон настай хүрэн азарга уяж байна. Энэ хүрэн азарга Наран сумын харьяат, аймгийн Алдарт уяач Гомбодорж гэж хүний адууны эцэгтэй. Эх нь болохоор манай сумын, аймгийн Алдарт уяач Үнэнбаярын надад бэлгэнд өгсөн хээр гүү юм. Дааганд нь анх уяад сумын наадамд 13-т оруулж, шүдлэн өнжөөгөөд, хязааланд нь долоод давхиулсан. Давхар уяагаар Болор цомын эзэн яруу найрагч Батсайханы мялаалга уралдаанд аман хүзүүдүүлж, Баян бөхөн овооны тахилгад хоёрт давхиулсан. Тэгээд 2018, 2019 онуудад сумынхаа наадамд аман хүзүүдсэн. Ах нь иймэрхүү л амжилттай уяач даа.
-Хэдий үеэс хурдан морь уясан юм бэ?
-1972 оноос эхэлж морь уясан. Долдугаар ангид байхдаа нэгдлийн 100 дааганы уралдаанд өөрийн сургасан даагаа унаж уралдаад есөд давхиулж эр хониор шагнуулж байлаа.
-Шаггүй эр байх нь. Дээдчүүл тань морь уяж байсан уу?
-Манай аав Пүрэвийн Монхор морь уядаг байсан. Захиргаадалтын үед буган морь, халтар азаргаа уяад сумын наадмаас ганц нэг айраг авч байсан гэдэг юм. Миний хувьд морь уях болсон нь багадаа олон жил хурдан морь унаснаас үүдэлтэй байх. Таван настайгаасаа эхлээд бараг 17 хүртлээ хурдан морь унасан хүн шүү дээ.
-Сайн унаач болоод олон жил хурдан морь унажээ дээ.
-Айрагт орж үзээгүй, 10 дотор л давхиулдаг байсан унаач шүү дээ (инээв). Мөнхтамга, Лхам зэрэг хүмүүсийн морийг унадаг байлаа. Намайг морь унадаг байх үед Лхагийн буган азарга, Очирын халтар морь, Чулууны буган азарга ид хурдалж байв. Тэр үед морь цөөн уралддаг ч наадам сайхан болдог байсан.
-Сумын наадам хамгийн сайхан нь гэх өгүүлбэрийг олон хүн хэлдэг шүү.
-Морь хүнгүй бүгдийг таньдаг мэддэг болохоор тэгдэг байх л даа. Би 1974 онд цэргийн албанд татагдаад Улаанбаатарт 107 дугаар авто сургуульд нэг жил суралцан жолоочийн мэргэжил эзэмшсэн. Тэгээд 1975 онд 029 дугаар ангид хуваарлагдаж цэргийн ерөнхий дээд сургуульд жолоочоор хоёр жилийн алба хаагаад 1977 онд халагдаж ирсэн юм. Тэгээд мал эмнэлэгт ажилд орж, цоо шинэ машин хүлээж аваад таван жил барьсан. Түүний дараа нэгдлийн даргын жолоочоор долоон жил ажиллаад, сүүлд нэгдлийн өвс зөөврийн чиргүүлтэй 30-ыг олон жил барьсаан.

-1972 онд дунд сургуулийн сурагч байхдаа анх морь уясан гэсэн. Идэвхтэй бие даан уясан нь хэзээ вэ?
-Цэргээс халагдаж ирснийхээ дараа жил нэгдлийн 100 дааганы уралдаанд даага уяад долоод давхиулсан. Тухайн үед нэг айлд оногдох малын тоог заачихсан адуу таваас илүү болвол нэгдэлд нийгэмчилдэг байсан юм. Цэргээс ирэхэд манайх таван адуу илүү гараад аав хоёр даагатай гүү, уяж байсан халтарыгаа нийгэмчилсэн юм. Тэгэхээр нь нэгдэлд өгсөн даагаа уяад долоод хурдлуулж, эм хониор шагнуулсан. Тэгэхэд манай нөгөө даагыг ээжийн ах уяад аман хүзүүдүүлж эр хониор шагнуулж байлаа.
-Нийгэмчилсэн хоёр даага чинь 10 дотор давхисан юм уу?
- Тийм. 1978 оноос хойш нэг хэсэг морь уяж чадаагүй. Яагаад гэхээр мал эмнэлэг тарилга, туулга гээд зав багатай. Тэгээд 1983 онд даргын жолооч болоод, 1984 оноос өөрийн унаган хүрэн, буган хоёр даагаа уясан, хүрэн нь сумын наадамд түрүүлж их урам оруулсан даа. Тэр цагаас хойш жил өнжилгүй морь уяж, хаана ямар л уралдаан болно ганц үрээ ч хамаагүй хөтлөөд явдаг болсон. Намайг морь уяхад манай багийн аймгийн Алдарт уяач Боргил, Очирбат нарын хүмүүс их тусалж дэмжин зөвлөдөг байсан юм.
-Улс, бүсийн уралдаанд оролцож байсан гэсэн. Аймгийнхаа баяр наадамд оролцож байв уу?
-Бүсийн уралдаантай жил очиж байсан. 2017 оны зүүн бүсэд миний бага хүрэн азарга 17-д, 2018 онд долоод явж байгаад 35-д ирсэн. Миний энэ бага хүрэн азарганы эцэг нь Нарангийн аймгийн Алдарт уяач Гомбодоржийн адуу. Харин эх нь аавын халтар азарганы угсаатай. Халтар азаргааны төл хүрэн азарганы удмын адуу л яваад байгаа юм.
-Уяачид амжилтын оргил үе гэж байдаг. Таны хувьд тэр хэдэн онд тохиосон бэ?
-1990 онд би сумынхаа наадамд соёолон түрүүлгээд, их морь тавд, хязаалан зургаа, шүдлэн долоод давхиулж байсан. Сүүлд бор үрээгээ түрүүлгэж, бага хүрэн азаргаа долоогоор оруулсан.
-Хүлгийн хийморьт сүсэглэн баясдаг аавынхаа нэгэн адил уяа эвлүүлэх хөвгүүд бий л байлгүй.
-Бий, бий. Би гурван хүү, хоёр охинтой. Бага хүү Мөнх-Эрдэнэ маань морь уяад сумандаа айрагдуулчихаад байгаа.
-Морьтны соёлыг үе дамжин дэлгэрүүлж буй та бүхэнд талархал илэрхийлэн, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн сайн сайхныг хүсье.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
-
2022 оны 1-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ш.Баасанбат:Төрийн наадамд торго…
-
2022 оны 1-р сарын 23 -нд Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэв: Тэжээж эхлэх…
-
2022 оны 1-р сарын 23 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-67: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ С.ЭРДЭНЭБ…
-
2022 оны 1-р сарын 17 -нд Сумын Алдарт уяач Р.Оюунаа: Хэлж байгаад түрүүлгэд…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАНЛАЙ УЯАЧ ТӨМӨРБААТАРЫН ГАЛБАДРАХ: Монгол хү…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-66: АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН Б.БАЯСГА…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Дархан түмэн эх зээрд халзан
-
2022 оны 1-р сарын 10 -нд Тод манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан: Их насны м…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Дамдинбазар: Хориод жил бөх …
-
2022 оны 1-р сарын 10 -нд Хөлний эмгэгийг хэрхэн оношилж, эмчлэх вэ?
-
2022 оны 1-р сарын 10 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-65: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.БАЯСГ…
-
2022 оны 1-р сарын 03 -нд Сумын Алдарт уяач, эмнэг сургалтын спортын мастер …
-
2022 оны 1-р сарын 03 -нд Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдан: Адуу, хүн хо…
-
2022 оны 1-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-64: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Р.ГА…
-
2022 оны 1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Б.Отгондорж: Морь эзнийхээ дурыг…
-
2021 оны 12-р сарын 30 -нд Тод манлай уяач Туваанжавын Гантөмөр: Хүн бүр мор…
-
2021 оны 12-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-63: МАНЛАЙ УЯАЧ Г.БАТЧУЛУУН
Сэтгэгдэл бичигдээгүй байна