Хурдан морины салбар комиссын гишүүн С.Очирбат: Хожмын түүхийг бичдэг бидний ажил хариуцлагатай
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул, Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5-р багийн харьяат хурдан морины зүтгэлтэн Совдын Очирбатыг уншигч тантай уулзуулж байна. Аймгийнхаа хурдан морины салбар хороонд 26 дахь жилдээ ажиллаж буй тэрээр бидэнд ийн хуучиллаа.
-Олон жил баяр наадмын комисст ажиллаж байгаа юм байна. Хэзээнээс энэ ажилд оролцох болсон юм бэ?
-Одоогоос 26 жилийн өмнө буюу 1993 оны 7-р сараас. Төв аймгийн 70 жилийн ойн баяр наадмын соёолонгийн уралдааны даамлаар манай ангийн захирагч, дэд хурандаа Сүрэнгийн Баасанхүү томилогдсон юм. Та бүхэн мэднэ дээ. Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, улсын баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн даргаар олон жил ажилласан даа.
-Уяачид, мориныхноос Баасанхүү генералыг танихгүй хүн цөөн байх аа.
-Тухайн үед морин уралдааныг тайлбарлах шууд дамжуулах техникийн бололцоо байсангүй. Бид цэргийн холбооны үүргэвчтэй станциараа анх удаа мэдээ дамжуулж байлаа. Тэр станци 8-12 километрийн радиуст холбоо барьдаг. Би ямар ч туршлагагүй нөхөр бариан дээр цэргийн ангийнхаа дуу өсгөгч, чанга яригчтай магнитофон буюу дуу хураагууртай зогсож байлаа. Тэр жил бараг 500-600 соёолон уралдсан байх. Туршлагагүй дээрээс нь техникийн боломж тааруугаас болоод соёолон барианд ороход хэдхэн морины номер л тэмдэглэж амжсан. Дараа нь морины бай тараах гэсэн цуваа гаргаж чаддаггүй. Аргагүйн эрхэнд авто клубынхаа цонхоор 200 мориныхоо байг тарааж байх вэ. Тэгэхгүй бол ташуурдуулчих гээд... /инээв/
-Уралдаанч хүүхдийн дугаарыг тэмдэглэж амжаагүй гэсэн. Тэгээд яаж мэдэж 200 морины эздэд бай тараасан юм бэ?
-Ирсэн хүн болгонд бай өгсөн. /инээв/ Тэрний хүчээр ташуурдуулалгүй өнгөрлөө. Хагас сайн өдөр байсан санагдана. Арайхийн амсхийгээд байтал нэг дэхийн өглөө комиссын дарга Батмөнх, нарийн бичгийн дарга Хэнч-Яахав нар дуудуулжээ. Яваад очсон Хэнч-Яахав гуай зэмлээд сүйд. Тэгэхээс яах вэ. За тэгээд үлдсэн 500-гаад мянган төгрөг баахан үнэмлэхээ бушуухан тушааж аваад санаа амарлаа. Ингэж хөглөсөн учраас дараа жилээс нь эхлээд хариуцлагатай үзсэн. Харин өнөөдөр тэр нэг хөгтэй наадмаас хойш 25 жил болжээ.
-Таны яриаг сонссон тэр жилийн наадам нүдэнд зураглагдаж байна шүү.
-Тэгш ойн жил байсан учраас морь олон мордсон байна лээ. Дараа жилээс нь эхлээд морьдын тоо харьцангуй цөөрсөн. Гэхдээ л амаргүй. Барианд орж байгаа морьдын номерыг нэг нь харж дууддаг, нөгөө нь гараар бичиж авдаг. Олон морь зэрэг ороход заримдаа дуудаж амжихгүй шүү дээ. Тийм байдалтай 7, 8 жил явсаны эцэст диктафон буюу дуу хураагуур гарч ажил маань хөнгөрсөн.
-Улс бүсийн наадмыг харж байхад нэлээд олуулаа бариан дээр зогсоод хүүхдийн номер дуудаж байдаг юм билээ. Тийнхүү олон хүн хяналт тавьж байж маргаангүй цуваа гаргадаг байх.
-Тэгэлгүй яах вэ. Хожмын түүхийг бичиж байгаа учраас хариуцлагатай хандах хэрэгтэй. Би туршлагатай, сэтгэлтэй хүмүүстэй хамтарч ажиллаж байсандаа үргэлж бахархдаг. Статистикийн газар ажиллаж байсан Ядамсүрэн гээд мундаг гүйлгээ ухаантай, морийг хүнээс илүү таньдаг хүн комисст ажиллаж байлаа. Тэр хүн уралдаж буй морьдыг удам судраар нь ярина. Мөн одоо улсын бүртгэлийн газарт ажиллаж байгаа Баян-Өнжүүлийн Батболд, мэргэжлийн хяналтын газар ажиллаж байсан Болдбаяр нарын хүмүүс морины комисст ажилладаг байсан. Би тэднээс их зүйл сурсаан.
-Та бүхэн зөвхөн аймгийн баяр наадмаар л ажиллах уу? Төв аймагт зохион байгуулагдаж буй бусад уралдаануудад оролцдог уу?
-Зарим нэгд нь оролцоно оо. Даваахүү Тод манлай улсын сайн малчин болоод Бор үзүүрт наадам хийж байсан юм. Олон газрын уяачид ирсэн өтгөн наадам болсон л доо. Талийгч Ядамсүрэн гуай улсын морь цоллооч Гантөгс, Даваахүү, Болд, Бямбатөгс бид хэд урилгаар очиж комиссод нь ажиллаж байлаа. 2013 онд Заамарын төвийн бүсийн хурдын комисст ажилласан. Мөн МУ-ын Тод манлай уяач Бичээрэйн Далайгийн хийдэг жил болгоны уламжлалт уралдаан дээр ажилладаг. Энэ мэтчилэн яривал олоон.
-1993 онд соёолон 600 дөхөж уралдсан гэсэн. Тэгвэл сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хамгийн олон болон хамгийн цөөн морь уралдсан нь хэдэн оны наадам бэ?
-2000-гаад оны эхээр манай Төв аймгийн наадамд их нас голдуу 500 хүрч морддог байлаа. 2003 онд аймгийн 80 жилийн ойгоор бүр 800 хүрч байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд уралдаан олшроод тэр үү морьдын тоо цөөрөөд байна.
-Хаа сайгүй тийм болсон дуулдах юм.
-Дунджаар нэг насанд 200-300 адуу морддог байсан бол сүүлийн үед 100 орчим л уралдах юм. Гэхдээ манай аймгийн наадмын босго өндөр л дөө. Аймагт 20-т давхичихсан морь өөр аймаг суманд очиход эхний тавд л зарлагдана. Төрийн наадмын түрүү Цогтсайханы Сүмбэн зээрд, Их хурдын түрүү Баасанбазарын Дөлгөөн хонгор чинь аймагт түрүүлээд улсад ирж уралдахад тийм амжилт үзүүлж байгаа юм. Ер нь манай аймгийн наадамд айрагдсан адуу улсад дээгүүр давхидаг шүү.
-Ингэхэд та улсын баяр наадмын хурдан морины салбар хорооны комиссод ажиллаж байв уу?
-Гавьяат мал зүйч Самданжамц, хурдан морины салбар комиссын нарийн бичгийн дарга Галбадрах хурандаа нарын урилгаар хоёр удаа улсын баяр наадмын комиссод орж ажилласан. Мөн Дүнжингаравын хурд уралдааны комиссын бүрэлдэхүүнд 2, 3 ч удаа орсон.
-Алтны дэргэдэх гууль шарлана гэдэгчлэн өөрөө морь уях бодол төрдөг үү?
-Олон жил хурдан адууны дэргэд зогслоо. Өөрийн гэсэн морьтой бол гээд адуу бэлэглэх улс цөөнгүй. Тэр болгоныг зүсэлж авсан бол овоо тоо гарах байх. Гэхдээ би авдаггүй юм. Миний хувьд тэнд тийм адуу бий дээ хэмээн бодож байхад л хангалттай. Тэгээд ч миний ажил хариуцлага өндөртэй. Өөрийн гэсэн адуутай болчихвол сэтгэл хоёрдоод хариуцлага суларч мэднэ шүү дээ.
-Эргэн тойрныхноос морь уях уу?
-Хүүхдүүд төвийн дээр нь сургууль соёлын мөр хөөчихсөн болохоор адуу малнаас хол. Харин нутагт нэг ах морь уядаг. Аймгийн Алдарт уяач цолтой. Багаасаа эмнэг сургасан. Моринд их сайн. Одоо бараг спортын мастер болсон байх аа.
-Нутагт гэдэг нь ...
-Би чинь Говь-Алай аймгийн Хөхморьт сумын хүн шүү дээ. 8-р ангиа төгсөөд Налайхын цэргийн сургуулийн холбооны ангид ирж байлаа. Цэргийн байгууллагад 25 жил ажилласан. Тэтгэвэртээ гарснаасаа хойш аймгийнхаа холбооны газар, “Монсуль” компанид ажиллаж байгаад одоо багийн дарга хийж байна. Улсад 41 жил ажиллажээ.
-Их Монголын элсэн дээр тоглож өссөн хүү байх нь.
-Ээ дээ. Сүүлийн хэдэн жил нутаг руугаа явж чадсангүй.
-Төв аймагт суурьшаад удаж байна уу?
-Төв аймагт 30 жил амьдарч байна. Бараг Төв аймгийн хүн болж дээ.
-Ах тань морь уядаг юм байна. Аав тань морь уядаг байв уу?
-Манайх харлаг, борлог зүсмийн хурдан морьдтой. Ах түүнийг нь унаж хурдлуулдаг байсан. Ах минь багаасаа морин дэл дээр өссөн болоод адуунд эрэмгий. Одоо төрсөн нутагтаа морио уяж уралдуулан цэнгэж суугаа.
-Уртын дуу хадаж, гийнгоо цангинасан наадам айсуй. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Морьтны соёлын том өв болсон наадам бүхэн сайхан даа. Энэ их өв соёлыг түгээн дэлгэрүүлж буй та бүхний ажилд амжилт хүсье. Та бүхнийг морины босоо цагаан хийморь үеийн үед ивээж явах болтугай.
Ерөөл бат оршиг.
Тод магнай сэтгүүлийн Төв аймгийн Зуунмод сумын тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
- 2023 оны 10-р сарын 17 -нд Өнөө жил яах бол...
- 2023 оны 10-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач О.ДАШЗАВ: Сумынхаа наадмын айрги…
- 2023 оны 10-р сарын 08 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 06 -нд Сумын Алдарт уяач Б.Пүрэвбат: Гурван азаргаар одто…
Сэтгэгдэл бичигдээгүй байна