Шинэ зууны шинэ түүх Бүжин бор


Цуутай хүлгийн аатай түүх- Шинэ зууны шинэ түүх Бүжин бор
Тогтмол булантай байх нь сэтгүүлчид ихээхэн давуу талтай. Зөвхөн тэр чиглэлийн мэдээлэлд анхаарал хандуулахаас эхлээд амар байдаг. Тиймээс “Тод магнай” сэтгүүлээ эрхлэн гаргаж байх арав гаруй жилийн хугацаанд тогтмол булангуудаар дамжуулан мэдээлдэг байсан юм. Тэрхүү булангуудын нэг нь “Цуутай хүлгийн аатай түүх” юм. Нэлээд хэдэн дугаарт нийтлэгдсэн санагдана. Харин өнөөдөр 2023 оны 4-р сарын 3-ны даваа гарагт 21-р зуун гарсаар нэгэн шинэ амжилт тогтоогоод байгаа С.Ганхуягийн Бүжин бор хэмээх хүлгийн талаар хоёр үг холбмоор санагдлаа.

Эхлэл...
2009 он. 7-р сарын 25, 26-ны өдрүүдэд зүүн бүсийн хурдан морины уралдаан Дорнод аймагт болж, 300-гаад азарга, 400-гаад соёолон гэгчлэн нас болгон өтгөн мордож байв. Морьдын тоо олон дээр нь айхтар халуун бүгчим өдрүүд таарч, унасан хүүхэд, уралдах хүлгийн шандсыг жинхэнэ шалгаж байлаа. Энэ уралдааны их насанд газар газраас ирсэн зуу зуун хүлэг мордон, гарааны зурхай руу нүүгэлтэн хөдлөв.
Хэсэг хугацаааны дараа хамгийн холоос уралдсан хүлгүүд барианд орохоор тэмүүлж айсуйн дунд дэлтэй бор морь дөрөв дээр шогшсоор ирлээ. Эцсийн хүчээ шавхан дайчлах энэхүү хүлэг бол Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат, сумын Алдарт уяач Лувсангийн Мөнхбатын унаган хүлэг билээ. Дааган цагаас уралдаж, сумынхаа наадамд нэг түрүүлж, дөрөв айрагдсан тул хүмүүс эчнээ мэднэ. Уягдсан цагаас, уралдсан мөчөөс айраг алдаж байгаагүй илтгэлт хүлэг. Үзэн буй хэн бүхний сэтгэл уясан “айрагдчихаасай” хэмээн залбирахыг эс тоон араас гурван морь нэхэж ирээд, бор морь долоод баригдав.
“...Бор морь жаахан л дутлаа. Айрагдчихсан бол...” гэх үзэгчдийн харуусал дундуур эзэн уяач зүсч ороод духны хөлсөө шудрангаа залгуулаад хүлгийнхээ хөлсийг хусангаа “том наадам шүү дээ” хэмээн сэтгэл засав.
Түрүүнээс хойш сэтгэл тавгүй байсан бор морь тайвшран “дараагийн удаа илүү хичээнээ” хэмээн шивнэсэн бөлгөө. Эзнээ хурцалж буй энэ хүлэг бол өнөөх Бүжин бор юм.

Удам зүй...
Удам угшил: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат, сумын Алдарт уяач Лувсангийн Мөнхбатын унаган адуу.
Эцэг: Хонгор азарга. Хонгор азарганы эцэг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Батмөнхийн адууны угшилтай /хонгор азарга/ бөгөөд харин эх нь Л.Мөнхбатын унаган хонгор гүү. Хоёр хонгор адууны дундаас гарсан хонгор азарга даагандаа овооны тахилгад түрүүлж, сумын наадамд айрагдаж байжээ.
Эх: Улаан гүү. Л.Мөнхбатын сумынхаа баяр наадамд түрүүлж, айрагдсан хурдан улаан азарганы төл.
Хоёр талаас хурдны удамтай бор морь 2001 оны унага. Даага, шүдлэн, хязааландаа сумынхаа наадамд завсаргүй айрагдаад 2005 онд соёолондоо 10-т хурдалжээ. Тэр жил Цагаан-Овоо сумын 70, Хөлөнбуйр сумын 60 жилийн ой тохиож, бор соёолон Цагаан-Овоод түрүүлээд, Хөлөнбуйрт 10-т давхисан байна.
Харин 2006 онд хавчиг морь Батхаан уулын тахилгад түрүүлээд, дараа жил нь сумынхаа наадамд анх удаагаа түрүүлжээ. 2008 онд найман настай морь сумынхаа наадамд гуравт хурдлан дөрөв дэх айргаа хүртсэн байна. Ийнхүү Л.Мөнхбатын бор морь сумынхаа наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртээд зүүн бүсийн уралдааныг зорьжээ.
Зүүн бүсийн уралдааны талаар өмнө нь дурдсан шүү дээ. Наадам дуусч, намрын ажил залгадаг хойно Л.Мөнхбат хадландаа гарч, эзгүй хойгуур нь их том хүн зорин ирээд явжээ.
Сэтэрт бор

Дорны шаргал тал жинхэнэ адууны нутаг. Өөрөөс илүү адуун сүргийнхээ ая тухыг харж, нутаг сэлгэсээр С.Ганхуяг Дорнодод ирж суурьшаад хэдэн жилийн нүүр үзжээ. Хүн мал аль аль нь дасч, сэтгэл тэнийсэн өдрүүд үргэлжлэх.
“Сайн их насны морьтой учрах нь хувь төөрөг. Эр хүний энэ насанд эрдэнэт сайн хүлэг нэг л тохионо.”
Тэртээ 1994 онд улсын наадамд соёолон түрүүлгэж, том наадмын өм нээсэн С.Ганхуяг энэ мэт үгсийг наснаас олон дуулж байв. 2009 оныг хүртэл хүний өөрийн олон хүлэг уяж, төрийн зарлигт наадмуудаас 50-иад айраг түрүү хүртсэн түүнийг хүмүүс “САЙН УЯАЧ” хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрдөг болжээ. Гэхдээ... “Бандгаа сайн уяач, бага насны адууг илүү сайн уядаг” гэдэг байв.
Үнэхээр ч үүний үзүүлсэн амжилтын ихэнхийг бага насны хүлгүүдийн амжилт эзэлнэ. “Их насны морийг эвтэйхэн сайн уячихаж чадна даа. Сайн морь хаана бий бол...” гэсээр 2009 онтой залгаж.
Тэр бор морины талаар дуулсан байлаа. Тэгээд намрын нэг өдөр зорин очвол тэрэгнээс хоёр бор морь уяатай байж. Дэлэндээ хадагтай сэтээртэй гэмээр бор нь нүдэнд шууд л тусч хамаатны залуугаас лавлавал “та зөв морь харжээ. Өнөө хурдан бор чинь наадах чинь” гэж.
Гэрт орвол өрхийн тэргүүн эзгүй хадландаа гарсан байлаа.
Өвөл...
2009 оны өвөл 11-р сарын сүүлээр С.Ганхуяг өнөө айлдаа ахин ирэв. Энэ удаа хүссэн хүнтэйгээ таарч. Моринд дуртай, хүсэл сонирхол нэгт эрчүүд юу эсийг ярихав дээ. Тэр яриаг тоймлон хүргэх аргагүй юм. Тэгээд эцэст нь 12,5 сая гэсэн тоо яригдаад бор морь эзэн солигдов.
2010 он
11 сарын сүүлээр наймаа хийгдэж. Бандгаа бор морио авчран дэлийг нь аваад /С.Ганхуяг/ тэжээлд оруулав. Тэгээд сар шинийн дараахан Цагаан-Овоо суманд болсон багахан наадамд мордуултал айрагдаж. Энэ наадмыг Т.Батзориг тэргүүтэй харчуул зохион байгуулсан юм.
Түүний дараа жилийн өнгө тольддог хаврын бүсийн “Дүнжингаравын хурд” уралдааныг зорив.
400 гаруй их насны морь мордоход Бандгаан бор түрүүллээ. Тэд чадлаа. Сумын наадамд уралддаг бор морь, бага насны адууг баараггүй сайн уядаг Бандгаа хоёул шинэ мессеж тараав.
Тэр мессежинд “Бандгаа сайн бор морьтой болж, тэр нь түрүүлэв”...
Их насны морь түрүүлгэх нь уяачийн бахдал буюу.
Зун...
АХ-ын 89 жилийн ойн баяр наадмын их насанд 306 хүлэг уралдаж. Сүхийн Балдандоржийн хонгор түрүүлэн, Туушингийн Зоригтын хар аман хүзүүдэж, М.Эрхэмбаярын Саран хонгор гурвалан, өнөөх бор дөрвөлөв.


С.Ганхуягийн бор морь арван настай анх төрийн наадамд айрагдаж буй нь энэ.
Дараа жил нь 11 настай морь АХ-ын 90 жилийн ойд айргийн тавд хурдлав. Тэр жил их насанд 581 морь мордсон. Бор морь ардаа 576 хүлэг үлдээсэн. Хэвлэлээр “С.Ганхуягийн бор морь хоёр дахиа айрагдав” гэсэн гарчигтай мэдээ цацагдсаар...



Хэд хоногийн дараа Архангай аймагт хангайн бүсийн уралдаан зохион байгуулагдав. Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Тоглохын талд болсон энэ уралдаанд 318 их насны морь шандас шалгаж, С.Ганхуягийн бор морь аман хүзүүнд хурдаллаа.

Ийнхүү Бандгаан бор морь төрийн зарлигт наадмаас нэг түрүү, гурван айраг хүртэн түмний хүндлэлт хүлэг болов. Одоо түүний хэрхэн давхихыг нь хүлээдэг, ямар амжилт үзүүлэхийг нь таадаг болсон.
Гурав дахиа...
2012 он. Улсын наадамд айрагдах морьдын тааварт бор морь хэдийнэ орж. Их насны морь уралддаг 7-р сарын 11-нд “Бандгаан бор мордож уу? Хаахнуур давхих бол? ...Айрагдах байхаа?. Энэ жил 12-той билүү” гэгчлэн үгс үзэгчдийн суудал хавиар тэнэж явна.
Тэр жил их нас хамгийн олон буюу 413 уралджээ. Бандгаан бор морь тавд хурдлав. Түүний ард 408 хүлэг буй. Төрийнхөө наадамд гурван жил дарааллан айрагдав.



Монгол төрийн наадамд гурав буюу түүнээс дээш дарааллан айрагдсан их насны хэдхэн морь бий. 1956 онд түрүүлж, 1957 онд аман хүзүүдэн, 1958, 1959 онуудад дахин түрүүлсэн Галын хүрэн, 1951, 1952, 1953 онуудад завсаргүй айрагдаж, 1955, 1956 онуудад зургаалан, 1957 онд дахин айрагдсан Төв аймгийн Бор-Өндөр сумын харьяат Дугарын Лувсанжамцын борыг нэрлэж болно.
Бандгаан бор морь энэ амжилтыг бататгаж чадах болов уу.
2013 он
Хүмүүс амьсгалаа түгжчихээд хүлээж буй мэт мэдрэмж... Бандгаан бор морь хаагуур давхих бол. Хэрвээ энэ жил айрагдвал дээд амжилт тогтооно. Гэвч чадах болов уу. Жил бүр олон сайн их насны морьд төрж буй. Бор морь энэ жил 13 настай. Шинэ цагийн адуу дийлж буй энэ цаг үед ахимаг насны монгол адуу айрагдах болов уу...
Уралдааны замд гараагүй байхад Хүйн долоон худгаар дүүрэн ийм яриа.
Их насанд 381 морь мордсон тухай чанга яригчаар зарлана. Бариа ойртох тусам үзэгчдийн уухайн дуу улам бүр нүргэлж, бор морь хүч чадлаа шавхан зүтгэсээр цагаан зураас давлаа. Тэр дөрөвт баригджээ.

Ийнхүү дорнын уудам талд салхитай уралдаж өссөн бор морь 13 насандаа монгол төрийн наадамд дөрөв дэхээ айрагдаж, Галын хүрэн, Лувсанжамцын борын дараа бичигдэхээр болов.Харин шинэ зуунд түүнээс өөр дөрвөн жил завсаргүй айрагдсан хүлэг үгүй билээ.



Дааган цагаас эхлээд 11 жил завсаргүй уралдсан бор морь 15 насандаа үүрдийн амгаланг олж, тэнгэрт хувилсан бөгөөд тэр цагаас хойш найман жил өнгөрсөн ч моринд хайртай монгол түмнийхээ сэтгэлд хурдалсаар байна.


А.Тэлмэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 19:38 минут Цовоо хурдан Цолмон халзан
-
Лхагва, 19:06 минут Бишрэм хурдан Богд хээр
-
Лхагва, 18:28 минут УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ У…
-
Мягмар, 14:27 минут Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
5-р сарын 27 -нд "Сэцэн ханы хурд-2023" уралдааны сонгомол дунд нас…
-
5-р сарын 27 -нд Монгол Улсын Мөнгөн гүүнүүд
-
5-р сарын 23 -нд Улсын цоллооч Г.Гантөгс: Зээрд азарга маань аймгий…
-
5-р сарын 23 -нд "Сэцэн ханы хурд-2023" уралдаанд түрүүлж, айрагдса…
-
5-р сарын 23 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №114: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ш.БАДАМ…
-
5-р сарын 23 -нд "Сэцэн ханы хурд-2023" уралдаанд түрүүлж, айрагдса…
-
5-р сарын 18 -нд Сумын Алдарт уяач Т.Дашраднаа: их нас, азарга, со…
-
5-р сарын 18 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
5-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Түвшинбаяр: 2012 онд манай у…
-
5-р сарын 14 -нд “ЖАВХЛАНТ ШАРГА-2023” уралдаанд түрүүлж, айрагдсан…
-
5-р сарын 11 -нд "Сэцэн ханы хурд-2023" уралдаанд түрүүлж, айрагдса…
-
5-р сарын 11 -нд “ЖАВХЛАНТ ШАРГА-2023” уралдаанд түрүүлж, айрагдсан…
-
5-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №113: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ С.АХИ…
-
5-р сарын 11 -нд “Нүүрэнтэйн хурд-2023” уралдаанд түрүүлж айрагдсан…
-
5-р сарын 09 -нд “Сэцэн ханы хурд-2023” уралдаанд түрүүлж, айрагдса…
-
5-р сарын 08 -нд Нийслэлийн МСУХ-ны тэргүүлэгч Г.Баяржавхлан: Хоёр …
-
5-р сарын 08 -нд Хэнтий аймгийн баруун бүсийн уралдаанд түрүүлж, ай…
-
5-р сарын 08 -нд Аймгийн Алдарт уяач С.Заяахүү: Медаль гэгч зүйлийг…
-
5-р сарын 08 -нд “Ирээдүйн түмэн эх-2023” уралдаанд түрүүлж, айр…
-
5-р сарын 08 -нд Хэнтий аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүүлж, айра…
-
2023 оны 5-р сарын 01 -нд "Агт-Эрдэнэ" галын улс, бүс, Их хурд уралдаануудад…
-
2023 оны 5-р сарын 01 -нд ТОД МАГНАЙ №112: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Т.ГАНЧӨДӨР
-
2023 оны 4-р сарын 30 -нд Говийн бүсийн сонгомол дээд насны ангилалд эхний 1…
-
2023 оны 4-р сарын 19 -нд Б.Түвшинг дахин сонгожээ
-
2023 оны 4-р сарын 19 -нд Толин зээрд хэмээх хүлгийн тухайд...
-
2023 оны 4-р сарын 19 -нд Хурдан морь цоллооч А.Ганзориг: Морь цоллоход аята…
-
2023 оны 4-р сарын 15 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд
-
2023 оны 4-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №111: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ж.БАЯНЖ…
-
2023 оны 4-р сарын 03 -нд Шинэ зууны шинэ түүх Бүжин бор
-
2023 оны 3-р сарын 31 -нд Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
2023 оны 3-р сарын 28 -нд МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
2023 оны 3-р сарын 28 -нд Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
2023 оны 3-р сарын 28 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
2023 оны 3-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
-
2023 оны 3-р сарын 23 -нд Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
2023 оны 3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
2023 оны 3-р сарын 20 -нд Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
2023 оны 3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
2023 оны 3-р сарын 20 -нд Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
2023 оны 3-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
-
2023 оны 3-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
2023 оны 3-р сарын 10 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
2023 оны 3-р сарын 06 -нд Уяач Г.ЛХАГВА-ОЧИР: Сумын 90 жилийн ойн наадам хам…
-
2023 оны 3-р сарын 05 -нд Дундговь аймгаас 24 Алдарт уяач цолтон шинээр төрл…
-
2023 оны 3-р сарын 05 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №109 : АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ө.ГА…
-
2023 оны 3-р сарын 04 -нд АХ-ын 100, 101 жилийн ойд 11-20-д хурдалсан дааган…
111.205.33.66
Сайхан хүлэг шүү
Reply