ХУРДАН МОРИНЫ ХӨНДҮҮРИЙГ ГАРГАХ НЬ
ТАВАГНЫ ХӨНДҮҮРИЙГ ГАРГАХ
Аливаа амьд амьтны үс жил тутам ургаж гуужиж байдаг шиг зарим амьтны эвэрлэг эрхтэн жил тутам шинэчлэгдэж байдаг. Адууны туурайн гахай нь жил бүр үзүүр хэсгээсээ элэгдэж цаанаас нь шинэ хэсэг түрж гардаг. Энэ үйл явц хаврын улиралд дуусдаг бөгөөд хуучин гахай нь элэгдэж дуусаагүй байхад шинээр гахай нь түрэн туурайны аягандаа багтахгүйгээс болж адуу улддаг. Үүнийг тухайн цагт нь цэвэрлэж янзлахгүй бол адуу зунжингаа улдах нь ч бий. Иймээс хавар гурван сарын сүүлээр цас цоохортохын үест засаж янзлах нь тун зохистой. Үүнийг тавагны хөндүүрийг гаргах гэнэ. Ер нь ул нимгэнтэй амархан улдамтгай моринд хавар яг энэ үед гахайг нь бэхжүүлэх ажил хийх хэрэгтэй. Үүний тул тарваганы тосоор гахайг нь нэвтэлж өгвөл сайн эвэршин хатуурч барагтай бол дэвтэж түрэхгүй. Зарим хүн тарваганы тос хайлуулаад мориныхоо туурайны аягыг дээш харуулан барьж байгаад халуунаар нь хийдэг. Зөв хэдий ч морь үргэх үед халуун тос гар луу асаж түлчих гээд байдаг гэмтэй. Тиймээс адуугаа богочиж байгаад тарваганы тосоо хайлуулж халаалгүй аглиунаар нь туурайн аяганд хийх буюу гахай дээр нь тавиад, түүнийхээ дээр гадасны улайссан толгойг тааруулан барьж халуун илчээр тосоо хайлуулан шингээвэл аюул осолгүй, илүү үр дүнтэй болдог юм. Ингэсэн морь бүтэн жилдээ улдахгүй. Тавагны хөндүүрийг нь гаргаснаар адууны бэлтгэл ажил дуусах тийшээ хандана.
ГЭДЭСНИЙ ХӨНДҮҮРИЙГ АРИЛГАХ
Үүний дараа гэдэсний хөндүүрийг арилгах буюу хар гэдсийг нь бага багаар хөнгөлдөг. Үүнийг зарим нэг нутагт хөвөөг нь арилгах гэх нь бий. Ганц нэг хоног уяж хонон хөлсөлснөөр энэ зорилго хангагдахгүй. Ихэнх уяачид наадамд уях морьдоо барьсан анхны өдрөө авч хоноод маргааш өглөө нь хөлсөлдөг. Үүнийгээ хар гэдсийг нь авч байна гэдэг боловч үнэн хэрэгтээ цаг хугацааны хувьд их оройтуулж байгаа хэрэг юм. Цаашдаа хүнд, хөнгөн олон ажил хийсний дүнд хөвөө нь увуу цувуухан арилж, морь мэнд сайхан уралдана. Уяач үүндээ бодитой дүгнэлт хийхгүй доохнуур давхисан мориндоо буруу өгөх нь бий. Хөвөө гэдэг нь олон хоног сарын идэшнээс ходоод гэдэсний хананд наалдаж хоцорсон өнгөр зузааран зузаарсаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний дагуу түрэгдэн түрэгдсээр, нэгэн тал юм уу эсвэл бүтэн хомоол дээр бөөгнөрөөд умсны нэг нугалаанд хөдөлгөөнгүй байршчихсаныг л хэлж байж болох юм. Үүнийг гүйцэд авахын тул таван сарын дундаас эхлэн хоорондоо холын амраатай 2-3 уяж хонож, хужиртай усаар услаад хөлслөх хэрэгтэй. Тэгээд мориныхоо баасыг сайн ажиглаж бай. Гадуураа салстан бүрхүүлтэй, хатуурсан ганц нэг хомоол унагахыг нь олж үз. Ялангуяа хөлсийг нь хатаахаар хөдөлгөж явахдаа, дүлж байвал бүр сайн. Бага дунд сунгааны үед амьсгааг нь сайн ажигла. Бүх бие нь хөдөлж дотроосоо дэлсгээтэй их амьсгалж байгаа бол дотроо юмтай буюу хөвөөтэй байгаа нь тэр. Өөртөө төвөггүй хамраараа цэвэр сайхан амьсгалж байвал хөвөө нь гарсан гэсэн үг.
БИЕИЙН ХӨНДҮҮРИЙГ АРИЛГАХ
Ноднин жилийн уралдаанаас хойш хол замд, дээд хурдаар давхиагүй, өөрөөр хэлбэл ойрдоо өндөр ачаалал аваагүй морины булчин шөрмөс олон хоногийн ачаалалгүй амгалан байдалд дассан байдаг. Ийм булчин шөрмөсийг өндөр ачаалалд оруулахын өмнө бага багаар дасгаж, их ачаалал буюу давхилд эмзэглэхгүй болгож бэлтгэхийг морины бүх биеийн хөндүүрийг арилгах гэнэ. Үүний тул хавар эртнээс буюу тэжээх явцдаа үе үе ойр зуур ухасхийж үе гишүүг нь чангаруулж байхаас гадна 5-р сард 1-2 удаа сайхан ханайлгаж байх нь зүйтэй. Ханайлгах гэдэг нь нэмнэлгүйгээр хар гүйхээр нь бус цогихоос арай ширүүн явдлаар бага, дунд сунгааны хэрийн газар давхина. Ингэхэд морины бүх биеийн хөндүүр гүйцэд гарна. Сүүлийн үед уясан морь нь тогтмол айрагдан түрүүлж буй Манлай уяач С.Ганхуяг энэ ажилд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд “өвөл хавар тэжээсэн адууг хавартаа хэд сайн ханайлгахад амьсгаадаж суухаа больдог” хэмээдэг. Ханайлгалгүйгээр шууд уяанд оруулбал адууны биенд хөндүүр сууж ажил даалгүй няцрах гээд байдаг. Эндээс л уяа буруутаж болзошгүй юм. Хамгийн наад зах нь 25-ны эрлийз давхилын үе гэхэд бүх биеийн хөндүүрийг бүрэн гаргасан байх шаардлагатай. Хөндүүр арилсан эсэхийг далны дээд үзүүр буюу цагаан мөгөөрсөн дээр нь хуруугаараа дарж шалгах бөгөөд хөндүүрлэхгүй байвал бүрэн гарчээ гэж ойлгож болно.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна