Завханы Аварга малчид “Аваргуудын баяр”-аа хийлээ

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 20 -нд

Завхан аймгийн Тавантолгой багийн нутаг Сар хайрхны өвөрт Дөрвөлжин сумын Онц, Тавантолгой багийн Улсын болон аймаг сумын сайн малчид хамтран “Аваргуудын баяр”-ыг зохион байгууллаа. Энэ баярт Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн уяачид зургаан насны хурдан морьдоо уяж сойж уралдуулснаас их насанд Завхан аймгийн Ургамал сумын уяач Отгонрагчаагийн  үрээ түрүүлж, Увс аймгийн Завхан сумын уяач Нямаагийн  үрээ удааллаа. Харин азарганд Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Бат-Эрдэнийн азарга түрүүлж, Дөрвөлжин сумын Алдарт уяач Оюунбаатарын уясан хүлэг хурдаллаа.  Соёолонгийн уралдаанд Дөрвөлжин сумын уяач Алтантүлхүүрийн хурдан ажнай түрүүлж, Ургамал сумын уяач Баасангийн соёолон айрагдлаа. Хязааланд 34  морьд мордсоноос Завхан аймгийн Завханмандал сумын уяач Даваанямын хязаалан түрүүлж, Дөрвөлжин сумын уяач Амарбаярын хязаалан хоёрт хурдаллаа. Шүдлэнд 64 үрээ мордсоноос Дөрвөлжин сумын уяач Зоригтын шүдлэн түрүүлж, Увс аймгийн Завхан сумын уяач Энх-Амгалангийн шүдлэн айрагдав. Харин дааганд 62 үрээ уралдсанаас Дөрвөлжин сумын уяач Агзадын даага түрүүлсэн  байна.
Харин бөхийн барилдаанд 64 бөх барилдаж аймгийн арслан П.Батмөнх түрүүлж, аймгийн начин Балжинням үзүүрлэв. Ийнхүү “Аваргуудын наадам” нижгэр сайхан болсон бөгөөд цаашид жил бүр уламжлал болон явагдах болно хэмээн аварга малчид хэллээ. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна