АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан шүдлэнгүүд

Сэтгүүлч
8 цагийн өмнө

1. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Элдэв-Очирын Ариунболдын хүрэн халзан. Уралдаанч 10 настай Одоннэмэхийн Цэндбат.

2. Уяач Баттулгын Ганбаяр уяж хурдлуулсан Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн хүрэн халзан. Уралдаанч 15 настай Батхүүгийн Бадар-Ууган

3. Аймгийн Алдарт уяач Баярсайханы Дүрэвсүрэн уяж хурдлуулсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Эрхэмбаатарын Өлзийдэлгэрийн хүрэн. Уралдаанч 9 настай Хатанбаатарын Тогтохжаргал.

4. Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Цагаанайгийн Зулхүүгийн Талын зээрд. Аймгийн Алдарт уяач Баярсайханы Дүрэвсүрэн уяж, 12 настай уралдаанч Сономдаржаагийн Энхбаяр унаж хурдлууллаа

.

 5. Булган аймгийн Булган сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач Батцогтын Өвгөнхүүгийн зээрд. Аймгийн Алдарт уяач Сосорбурамын Одгэрэл уяж, 9 настай уралдаанч хүү Мөнхбаярын Ганпүрэв унаж хурдлуулав.

6. Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат Өлзийсайханы Цэнд-Аюушийн халтар халзан. Уяач Эхбаярын Бямбаням, уралдаанч 10 настай Наранбаатарын Боорчи.

7. Аймгийн Алдарт уяач Б.Соёлбат уяж хурдлуулсан Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат Гэрэлтбаатарын Болдбаатарын зээрд. Уралдаанч 10 настай Батмөнхийн Батцэцэг.

8. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Багаабазарын Доржбаатарын Шийр цагаан хүрэн. Энэ хурданг түүний хүү, аймгийн Алдарт уяач Б.Нохойцагаан уяж, 11 настай уралдаанч хүү Эрдэнэбатын Дашзэвэг унаж  хурдлуулав.

9. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Пунцагийн Бүрэнжаргалын шарга. Энэ хурдан буянг аймгийн Алдарт уяач Дамдинсүрэнийн Ариуннаран уяж, уралдаанч 9 настай Батбаатарын Ирмүүн унаж хурдлууллаа.

10. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Даваацэрэнгийн Ганамын Жигүүр хул. Хурдан буянг аймгийн Алдарт уяач Д.Хуягбат уяж, 10 настай уралдаанч хүү Ариунболдын Болд-Эрдэнэ унаж хурдлуулав.

У.Энхмаа

Гэрэл зургийг А.Цэдэн-Иш, Г.Батболд

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна