Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн тухайд...
Сэтгүүлч
Хэзээ нэгэн цагт ийм үйл явдал болно гэдгийг мэдэж байсан гэчихвэл онгирсон болох уу? 2014 онд бичил ярилцлага авахдаа л түүнтэй хэзээ нэг өдөр Хүйн долоо худгийн хөлсний цэнхэр хашаанд уулзана гэдгээ мэдэрсэн.
Бие дааж морь уяад жил гаруйхан болж байгаа залуухан уяач яагаад тийм бодол төрүүлсэн бэ гэхээр уугуул нутаг, удам судар, хамгийн чухал нь зорилгоо тодорхойлчихсон итгэлтэй яриа.
11 жилийн дараа түүнд төрийн наадамд унаган үрээгээ айрагдуулсанд баяр хүргэн зурвас бичингээ том наадмын амжилтыг нь лавлавал:

...“Их хурдаа оруулбал долоо болсон эгч” гээд ийн жагсаалт явуулав.
-2016 онд Эрдэнэт хотын 40 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд сартай хээр даага айргийн дөрөвт
-2019 онд Ламын Гэгээний 380 жилийн ой, төвийн бүсийн уралдааны сонгомол бага насанд халтар даага аман хүзүүнд
-2023 онд Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насны ангилалд хээр үрээ айргийн дөрөвт
-2023 онд онд Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, хангайн бүсийн уралдааны сонгомол бага насны ангилалд хээр халзан даага аман хүзүүнд
-2024 онд Орхон аймагт болсон Илгээлтийн эздийн 50 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд хээр халзан шүдлэн аман хүзүүнд
-2025 онд АХ-ын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд хээр халзан хязаалан аман хүзүүнд
-2025 онд ММСУХ-ны 30 жилийн ой, “Их хурд-10” уралдаанд хээр халзан хязаалан аман хүзүүнд...

Төрийн зарлигт наадмаас хэдийнэ долоон айраг хүртчихэж. /Халзан үрээ Их хурдын өмнөхөн уяач солигдсон тул амжилтын тоонд оруулав/
Өвөөгийнхөө бий болгосон, аавынхаа уясан морийг унаж айраг, түрүүнд хурдлуулж явсан адтай шар хүү өдгөө унаган адуугаа монгол төрийн өндөр шатлалт гурван том уралдаанд айрагдуулчихсан зогсох.
Уншигч та хэний тухай яриад байгааг гадарласан байх. Тиймээ энэ хүн бол Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Элдэв-Очирын Ариунболд юм.
Бие даан морь уясан 12 жилийн хугацаандаа Орхон аймгийн шилдэг уяачаар хоёр, Сэлэнгэ аймгийн шилдэг уяачаар нэг удаа шалгарч, аймгийн чанартай уралдаанаас 20 гаруй түрүү, 50 гаруй айраг хүртсэн орон нутгийн ханасан цолтон.
Бөхөөр бол Орхон, Сэлэнгэдээ босоо хүчтэн. Тэр нь ч анзаарагдана. Аймгийн баяр наадмын болон бүсийн уралдааны мэдээ нэгтгэхэд нөхрийн нэр ёс мэт л тууж явна.
Харин сүүлийн гурван жил том наадмын цуваанд завсаргүй бичигдэв. Хичээн хөдөлмөрлөж байгаа хүн үр шимийг нь амсах нь зүйн хэрэг. Цаашдаа ч том наадмын цуваанаас хасагдахгүй байх.
Яагаад гэвэл түүний цусанд хөдөлмөрч, тууштай зан бий. Дээдчүүл нь алс баруун хязгаар Увс нутгийн улс.
2015 онд Увс аймгийг хөндлөн гулд тойрч явахдаа Тариалан суманд очоод гэрээ цэмцийтэл цэвэрлэчихсэн айлд оччихсон мэт сэтгэгдэл төрж байснаа одоо ч тод санаж байна. Бүх зүйл нь эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр. Монгол улсаа бүтэн шахуу тойрсон хүний хувьд ийм сум тун цөөн гэдгийг хариуцлагатайгаар хэлж чадна. Тэнд уулзаж ярилцсан уяачдын хөдөлмөрч, шаргууг ярих юм биш.
Э.Ариунболдын өвөө, аав аль аль нь илгээлтээр Сэлэнгэд ирж, мал маллахын зэрэгцээ морь уяж, аймгийн Аварга малчид болцгоожээ.
Өвөө Мягмар нь адууны цус холдох тусмаа чанарждаг болохыг анзаарч мэдээд Га Дагвадоржоос Жаргалантын морин зоводын гаралтай саарал даага авч, нутгийнхаа Намираа угшлын гүүнүүдийг хураалган хурд тарьж, гурван хүү нь түүгээр нь наадан аймгийн Алдарт уяачид болцгоосон гэдэг.
Өөрөөр хэлбэл Ариунболд гурав дахь үеийн уяач төдийгүй аав, авга ах нар нь орон нутгийн ханасан цолтнууд өдгөө үеэлүүд нь морь уяж, сайхан наадаж байгаа дуулддаг.

Уугуул нутаг, удмыг чухалчилсан нь ийм учиртай.
Гурав дахь буюу хамгийн гол хүчин зүйл бол хувь хүний хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөр. Э.Ариунболдод энэ чанар бий. Тиймдээ ч өнөөдөр унаган тамгатай үрээгээ улсын наадам, бүсийн уралдаан, Их хурд уралдаанд айрагдуулж чадсан биз.
Өнөө жил улсын наадам хийгээд шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд аман хүзүүнд хурдалсан хээр халзан үрээ бол Э.Ариунболдын унаган тамгатай адуу. Удам угшлыг нь хөөвөл:

Эцэг нь Орхон аймгийн харьяат аймгийн Алдарт уяач Л. Эрдэнэбатын сартай хээр азарга. 2019 онд Орхон аймгийн баяр наадамд түрүүлж байсан энэ хээр азарга Тод манлай уяач Д.Чулуунбатын унаган адуу гэдэг бөгөөд цусны хувь яривал 50-тай адуу. Харин эх нь “Монгол жокей” клубын Сүхбаатарын Сандагдоржийн Оранж дуудлагатай англи азарганы төл. Цусны хувь яривал мөн л 50-тай адуу.
Халзан үрээ дааган цагаас буюу уясан мөчөөс эхлэн хурдалж, уяач эзнийнхээ баярын магнайг тэнийлгэсэн бөгөөд:
Даагандаа:
Орхон аймгийн “Ирээдүйн хурд” уралдаанд түрүү
Орхон аймгийн баяр наадамд аман хүзүү
Архангай аймгийн Цэнхэр сумын 100 жилийн ойд түрүү
Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, хангайн бүсийн уралдааны сонгомол бага насны ангилалд аман хүзүү


Шүдлэндээ:
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 100 жилийн ойд түрүү
“Эрдэнэт кап” уралдаанд аман хүзүү
Орхон аймагт болсон Илгээлтийн эздийн 50 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд аман хүзүү

Хязааландаа:
Орхон аймгийн “Ирээдүйн хурд” уралдаанд түрүү
Орхон аймгийн Алдартуудын наадамд түрүү
АХ-ын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

ММСУХ-ны 30 жилийн ой, “Их хурд-10” уралдаанд аман хүзүүнд тус тус хурдалжээ.
Сайн бол түрүүлж, саархан бол аман хүзүүддэг энэ буянг тарьж ургуулан, таниж хурдлуулсан Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийг ирээдүйд Ерөнхийлөгчтэй золгоноо л гэж боддог доо.

Зам мөр нь дардан цагаан, заяа буян нь тэгш дүүрэн байх болтугай. Залуучууд сайн уяж байна шүү.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2 цагийн өмнө Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
Лхагва, 16:13 минут Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
Лхагва, 10:54 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
Мягмар, 10:58 минут Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ… -
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл… -
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру… -
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу… -
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ -
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…

Сэтгэгдэл бичигдээгүй байна