АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түрүүллээ

Сэтгүүлч
3 цагийн өмнө

Ардын хувьсгалын 105 жил, Үндэсний их баяр цэнгэл наадмын азарганы уралдаанд 89 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэснээс:

Түрүү магнайд Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн шарга халзан.

Аман хүзүүнд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Батсүхийн Наранхүүгийн Бум хул

Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул МУ-ын Алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын Солонго 

Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач Батмөнхийн Тогтохын хүрэн халзан

Айргийн тавд Төв аймгийн Борнуур сумын харьяат, аймгийн Алдарт уяач М.Сайнзаяагийн хүрэн халзан  тус тус хурдалж, наадамчин олноо баясгалаа.

У.Энхмаа

Гэрэл зургийг А.Цэдэн-Иш, Г.Батболд


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна