Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн түрүүллээ

Сэтгүүлч
10 цагийн өмнө

Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдаанд 223 үрээ бүртгүүлснээс 170 хурдан ажнай мордсон. 

1. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Элдэв-Очирын Ариунболдын хүрэн халзан түрүү

2. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн хүрэн халзан аман хүзүү. Уралдаанч 15 настай Батхүүгийн Бадар-Ууган

3. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Эрхэмбаатарын Өлзийдэлгэрийн хүрэн айргийн гурав. Уралдаанч 9 настай Хатанбаатарын Тогтохжаргал

4. Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Зулхүүгийн Талын зээрд айргийн дөрөв

5. Булган аймгийн Булган сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач Батцогтын Өвгөнхүүгийн зээрд айргийн тавд тус, тус хурдаллаа.


У.Энхмаа

Гэрэл зургийг А.Цэдэн-иш, Г.Батболд

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна