260 их насны морь бүртгүүлжээ

Сэтгүүлч
2 цагийн өмнө

Ардын хувьсгалын 105 жил, Үндэсний их баяр цэнгэл наадмын их насны морьдын уралдаан 260 хурдан хүлэг бүртгүүлсэн байна.

МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн халтар, хээр, Тод манлай уяач Б.Норовсамбуугийн Буган, аймгийн Алдарт уяач Б.Гантулгын хээр, МУ-ын Алдарт уяач Б.Батсанаагийн хээр, хүрэн халзан, fС.Хүдэрчулууны Цоглог зээрд,  МУ-ын Алдарт уяач Д.Баттөгсийн ягаан халзан, аймгийн Алдарт уяач С.Баярсайханы буурал, аймгийн Алдарт уяач Л.Доржийн бор, Д.Насанбаярын бор, Т.Мөнхбаярын хээр, аймгийн Алдарт уяач Ч.Ганболдын хүрэн, аймгийн Алдарт уяач П.Мөнхбаярын зээрд,  Манлай уяач А.Ариунсайханы хүрэн,  Н.Мөнхийн Цом бор, аймгийн Алдарт уяач А.Ариунболдын Хараацай хээр, сартай хул, Ч.Уламбаярын зээрд халзан, Д.Одхүүгийн халтар, аймгийн Алдарт уяач Ж.Алтанхуягийн хул, Тод манлай уяач Б.Отгонсэлэнгийн саарал, нийслэлийн Алдарт уяач Н.Батхуягийн хээр, нийслэлийн Алдарт уяач Л.Мөнхбаярын хул, Ц.Амарсанаагийн Тод хээр, З.Мэндсайханы хээр, О.Мөнгөнталстын зээрд халзан, аймгийн Алдарт уяач Э.Бат-Эрдэнийн хүрэн, Б.Гантулгын хээр, Манлай уяач П.Алтансүхийн зээрд халзан, Б.Буянжаргалын цагаан бор, МУ-ын Алдарт уяач Д.Батбаярын хул, Манлай уяач Б.Даваадоржийн хээр, Ц.Эрдэнэбаярын бор, Тод манлай уяач Д.Дагвадоржийн Наран халиун зэрэг улс, бүс, Их хурдад түрүүлж, айрагдсан хурдан буянгууд иржээ.


У.Энхмаа


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна