Эндүүрэгдээд эзнээ олжээ
Сэтгүүлч
Хүлэг, эзэн хоёул учирсан түүх хэзээд уйдамгүй, шимтэй.
Батсүхийн Наранхүү ээлжит дуулианаа дэгдээж, хул азарга энэ цагийн адууны үнэмлэхүй ханшийг тогтоосон цагаас л нэг асуулт хэл загатнуулаад явсан юм. Тэгээд хэдхэн хоногийн өмнө өнөөхөө асууж санаа амарлаа ккк.
Өнгөрсөн жил улсын наадамд түрүүлж, өнөө жил Өвөрхангайд айрагдаад, Их хурдад гурвалдаг хээр соёолонгийн талаар юм л даа...
Уншигч та уйдахгүй гэвэл хүүрнэе.
Төрийн зарлигт наадамд нэг түрүүлж, хоёронтоо айрагдаад байгаа Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул нийслэлийн Алдарт уяач Батсуурийн Чинзоригийн Шувуун хээр соёолон бол З.Мэндсайханы унаган адуу. Өөрөөр хэлбэл гурван тэрбумын хултай нэг савны адуу. Яаж яваад, ямар учрал тохиолоор, хэр хэмжээний үнэ хүрч өнөөгийн эзэндээ хүрсэн тухай...



Б.Чинзориг бол сумын төвийн хүү. Зуны амралтаараа ах нарын уясан морийг хөлсөлнө. Ахлах ангид сурч байхдаа ах нартайгаа хамжин хоёр даага уяж, сумын наадамд 10 дотор давхиулна хэмээн ам гарч, түрүүлж эс дуугарахын сургамжийг авсан хэмээдэг. Хэдий хоцорч, хожигдсон ч /нэг даага нь 11-д, нөгөө нь 20 гарч давхисан/ хүүхэд насны тэр дурсамж аргалын гал шиг уугисаар л байж.
Сургууль соёлоо төгсч, ажил, амьдрал жигдрэхийн үест буюу 2011 онд нэг нутгийн ихэр ах /Өнөрбаян, Баатарчулуун/ дүүсийн морьд ид хурдлан дурсамж сэдрээж, Б.Чинзориг морьтны эгнээнд нэгджээ. Гурван жилийн дараа говийн ах дүүсийг бараадан Д.Эрдэнэбулган морийг нь уях болов.
Сумын наадмын айрагт ханаж, илүүд шуналгүй, “хэдээр давхих нь хамаагүй. Хүүхэд, хүлэг хоёул мэнд сайхан давхих нь чухал” хэмээн сэтгэл цадаж, магнай тэнийсэн өдрүүд хөвөрсөөр...
Эл байдлыг анзаарсан Д.Эрдэнэбулган уяач 2017 оны өвөл Сүхбаатарын Халзангаас шүдлэн үрээ авчирч “За найздаа энүүгээр л аймгийн малгай өмсүүлнэ дээ” хэмээгээд бэлэглэжээ. Төд удалгүй Тэнүүн хонгорын эцэг,эх солиогүй төрсөн дүү хязаалангаа “хүүгийн өмчний адуу юм. Гэвч миний хөгшинд олигтой юм алга” хэмээн дахин бэлэгт барьж.
Тэр зун Дундговьд Зава Дамдины мэндэлсний 150 жилийн ойн бүсийн уралдаан болж, хязаалан нь зургаалж, шүдлэн нь есөлжээ. Энэ наадмын талаар Б.Чинзориг:
“...Том наадмын айргаас өөрийн хүсэлтээр татгалзсан хүн дээ би. Юу болсон гэхээр би тэр наадмын морины комиссын гишүүнээр ажиллаж байлаа. Үүлдэрлэг байдал харгалзсан сүүлийн том уралдаан. Хязаалан мордоход нутгийн хоёр уяачийн сайн үрээнүүдийг бариад уяачихаж. Адилхан морь уяж байгаа эр улс гэсээр тэнд байсан үрээнүүдийг нь бүгдийг нь гаргахаар боллоо. Комиссын гишүүн нэг нөхөр “эдгээр үрээнүүдээс түрүүлж, айрагдвал чи өөрөө араа даагаарай” гэж байна. “Тэгнээ” л гэлээ.
За тэгээд морьд барианд орсон цус өндөр хоёр үрээний нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүдээд миний цэвэр монгол хязаалан зургааллаа. Тэр жил улсад түрүүлсэн хээр үрээ долоод давхиж. Эзэн нь “хамт өргөдөл өгөх”-өөр намайг хайж байгааг дуулаад утсаа унтраахаас аргагүй болсон. Төрийн зарлигт том наадмын хишиг ч гэлээ, эр хүн хэлсэндээ хүрэхгүй буцах шиг муухай зүйл байхгүй шүү дээ. Ингэж том наадмын айргаас мултарсан даа”...
Дараа жилээс нь төв бараадахаар шийдэж, Өлзийт хороололд төвхнөн нутгийн нэг залуугаар морьдоо уяулахаар болж. Тэнд суурьшаад удаагүй байсан С.Одгэрэлээс мэдэх чадахаа зөвлөхийг хүсчээ.
Цаг хугацаа өнгөрсөөр 2022 он гарч Б.Чинзориг, С.Одгэрэл нар уяа нийлэхээр болжээ. Уяачийн анхны тавьсан шаардлага “гайгүй адуутай болох”...
2023 оны намраас хоёул гайгүй адууны эрэлд гарч, битүүхэн сураг ажиг тавьсаар дараа онтой золголоо. Хаврын урь орсон тэр нэг өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын 100 жилийн ойд холхон түрүүлсэн хээр үрээг С.Одгэрэлээр уяулахаар зорин иржээ.
Б.Чинзориг ч дуулсан даруйд “залуу уяач уяад сумын 100 жилийн ойд холхон түрүүлсэн юм бол муугүй л үрээ байгаа. Зарна гэвэл авъя” хэмээн адгахад С.Одгэрэл түр хүлээхийг зөвлөж.
За ингээд хаврын морины ажил эхэлж, сунгахад хээр үрээ айрагт яваа дуулдах. 5 сар ч гарлаа. Нэг өдөр С.Одгэрэл залгаад “Хээр үрээ Хангарьдад уралдана. Та үнэхээр сонирхож байгаа бол тэр үеэр эзэнтэй нь уулз. 100 орчимд зарах бодолтой байх шиг байна. Эр улс ярьж хөөрөөд болох биз. Наймаа хийсэнгүй гэсэн үг сонсохгүй шүү” хэмээн тулгах нь тэр. Наадам ойр цагт уяачийн үг хууль шүү дээ.
Багануур дүүргийн уяач Ганзоригийн хээр үрээ тэр уралдаанд арваар давхиад 80 саяар эзэн солигдож. Шувуун хээр одоогийн эзэндээ ирсэн түүх энэ.
Харин залуу уяач Ганзориг ямар тохиолоор хээр үрээний эзэн болсон талаар ганц нэг хүнээс лавлавал:
Манлай уяач З.Мэндсайхан тухайн үед Түлш Эрчим Хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэхэд өөрийн адуун сүргээс хээр даага зүслэн бэлэглэж. Н.Тавинбэх бэлгэнд ирсэн даагаа Ганзориг уяачид өгч... Өнөөх нь уяж Мөнгөнморьтын ойд түрүүлгэсний дараа бэлэгний адуу эндүүрэгдсэнийг мэдээд солиог гаргах тухай яригдсан ч дахин өөр эзэнд /Б.Чинзоригт/ очсоныг мэдээд орхисон гэдэг.
Шувуун хээр хэмээх энэхүү хурдан азарга ногооны хавчиг зургаан настай идэрхэн хүлэг бөгөөд эцэг хар азаргыг нь А.Билигүдэйн оруулж ирсэн гэдэг бол эх нь Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат С.Жамъяншарав агсны унаган хээр гүү байдаг гэнэ лээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5 цагийн өмнө Эндүүрэгдээд эзнээ олжээ -
Өчигдөр, 14:11 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Ням, 15:17 минут Ярилцах болзол хангагдав -
Лхагва, 23:31 минут Шөвгөр зээрдээ дурсах уу? -
Лхагва, 23:27 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
Лхагва, 22:42 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Лхагва, 22:42 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Лхагва, 23:27 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
Лхагва, 23:31 минут Шөвгөр зээрдээ дурсах уу? -
Ням, 15:17 минут Ярилцах болзол хангагдав -
Өчигдөр, 14:11 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
5 цагийн өмнө Эндүүрэгдээд эзнээ олжээ

Сэтгэгдэл бичигдээгүй байна