Ногооннуур сумын 60-н жилийн ой болно

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 27 -нд

Намар цаг хаяанд ирснээр наадамчин олны маань хөл татарч, ногоо өвсний ажил эхэлж байгаа билээ. Сүүл мушгих наадмын товыг дуулгахад Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум байгуулагдсаны 60-н жилийн ойн баяр наадам 2012 оны 09-р сарын  7,8,9-ны өдрүүдэд болох аж. Уг наадамд зургаан насны морь уралдаж, хүчит бөхчүүд эр бяраа шалган барилдаж, эрхий мэргэн харваачид цэц мэргээ солих гэнэ. Энэхүү наадам нь томоохон хэмжээний баяр учраас Баян-Өлгий аймгийн бүх сумдаас хурдан хүлгэд, уяачид ирэх ажээ. Түрүү морийг гурван сая төгрөгөөр, бага насны түрүүг саяас хоёр саяын хооронд байлах юм байна.

Ш.Бадмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна