Дүнжингаравын түрүү "Магнай хээр"

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 03 -нд

Монголын хурдны өлгий гэгддэг Алтан-Овоо Шилийн Богдоор овоглосон Сүхбаатарчууд шигшмэл хурдан хүлгэдээрээ улсад данстай. Улс бүсийн наадамд шандас шалган хурдлах хүлгэдийн 50-иас илүү хувийг Сүхбаатарын гаралтай адуу магнайлдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. “Асгат саарал”, “Цалин мөнгөн”, “Ембүү хул” гээд л Сүхбаатар аймгаас гаралтай хурдан хүлгэдийг нэрлэх аваас нэлээд урт дараалал гардаг юм. Ийнхүү хурдан хүлгэдийнхээ тоосонд хийморь лундаагаа сэргээх хийморилог уяачдын нэг бол Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул ГЕГ-ын дэд дарга Б.Цэрэнбалтав билээ. Түүний хээр үрээ Их Монгол улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны ангилалд айргийн тавд хурдлан наадамчин олноо баясгасан юм. Түүний хээр үрээг Магнай хээр хэмээн нэрийддэг бөгөөд өнгөрсөн өвлийн “Дүнжингаравын хурд”-д магнайлан ирсэн учир ийнхүү нэрлэх болсон тухайгаа уяач эрхэм сонирхуулсан юм. Магнай хээр 2011 оны улсын баяр наадамд есөд хурдалж байсан ба 2012 оны Дүнжингаравын хаврын бүсийн уралдааны эрлийз дээд насны ангилалд  түрүүлсэн амжилтаа ийнхүү төрийн их баяр наадмаар дахин бататгалаа.
                                                                                                                                                        Г.Оюун-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна