С.Найдандоржийн хул түрүүлжээ

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 07 -нд

Дундговь аймгийн төв Мандалговь хотноо болж буй "Ардчилал-2012" уралдааны хурдан соёолон морины уралдаан будлиангүй сайхан болж өнгөрлөө. Газар газрын 58 үрээ мордож Хулдын Найдандоржийн хул түрүүгээр тодорлоо. Хар үрээ нь зурхай дээр түрүүлж гишгэсэн боловч морь бариач нь хөтөлж оруулсан гэдэг үндэслэлээр хул үрээг тэргүүнд барьжээ.
1. Дундговь аймгийн Хулд сумын харьяат СА уяач Содномбаатарын Найдандоржийн хул. Энэ жил гурав түрүүлж дөрөв айрагдаад байгаа. Өмнөговь аймгийн баяр наадамд аман хүзүүдсэн.
2.Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат Энхбаатарын хар
3. Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат Б.Цэнгэлжаргалын зээрд
4. Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Төмөрпүрэвийн Ганзоригийн загал. Энэ жилийн баруун бүсийн даншигт тавд хурдалсан.
5.  Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат Н.Дашжамцын хүрэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна