Аймгийн Алдарт уяач Ч.Намсрай: Дөрвөн хар адуугаар л нааддаг байлаа
А.Тэлмэн
-Таны хар адуунуудыг морины хорхойтнууд анддаггүй юм билээ?
-Би Булган аймгийн Орхон сумын харьяат хүн. Тийм ч болохоор бага нас Булганд өнгөрсөн. Хүүхэд байхын л адуу малтай ноцолдож хүн болсон гэх үү дээ. Аав минь адуучин хүн байлаа. Дээхэн үеийн нэгдэл нийгэм гэж байхад адуу хариулдаг байсан юм. Тэгэхээр би яах аргагүй л удам дагасан уяач болж таарч байгаа биз. Миний хувьд 1974 оноос хойш хурдан морь уяж байна. Морь уяж эхлээд гуч гаруй жилийн дараа аймгийн Алдарт уяач болсон. Би ер нь хар адуунд их дуртай. Өнгөрсөн хугацаанд дөрвөн хар адуугаар л наадаж байна. Энэ дөрвийн хоёр нь миний унаган адуу, нөгөө хоёрыг нь Булган аймгаасаа авч байсан юм. Ихэвчлэн нутгийнхаа адуугаар л наадаж ирлээ. Харин сүүлийн хэдэн жил гаднаас ганц нэг адуу аваад байгаа.
-Дөрвөн хар мориныхоо амжилтын талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
- Анхны хар морь бол миний унаган адуу. Бөндөнчүлтэмийн ногоон гэж алдаршсан адуу байсан юм. Тэр үед манай дүү Д.Баясгалан /одоогийн Суман хүрний эзэн шүү дээ/ унаж, би уядаг байлаа. Сумандаа тав, аймагтаа хоёр түрүүлсэн. Мөн бүсийн наадамд нэг түрүүлсэн хурдан буян байлаа. Түүний дараа дүү хар морио уралдуулах болсон. Намайг цэргээс ирэхэд соёолон адуу байлаа. Тухайн үед түмэн хонины баяр гэж хийдэг байсан юм. Тэр баярт битүү адуу уяж долоолуулж билээ. Түүнээс хойш аймагт олон удаа уралдсан. Түрүүлж байгаагүй ч дандаа айрагддаг байлаа. Харин гурав дахь хар нь Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дашдоржийн унаган адуу байгаа юм. Надад ирээд суманд хоёр түрүүлж, аймагт нэг айрагдсан. Сүүлийн хар морь бол аймгийн Алдарт уяач Гөлөгөөгийн унаган адуу. Хурдан удмын адуу байгаа юм. Би бүдүүрсэн хойно нь авч уяад аймагт хоёр түрүүлгэж, хаврын бооцоот уралдаанд 12 удаа айрагдуулсан. Мөн Эрдэнэтийн овоо тахилга наадамд хоёр айрагдсан аргагүй л хурдан амьтан даа. Одоо бол морь уяхаа байсаан. Амралтандаа гарсан гэх үү дээ.
-Өнөө үед нэг адуугаар тогтмол амжилттай уралдана амаргүй болж. Мэдээж уралдаан олширсонтой холбоотой байж магадгүй л юм. Таны хувьд нэг адуугаараа хэчнээн жил уралдаж байв даа?
-Хоёр дахь хар адуугаа 10 гаруй жил уясан шүү. Саяын авмал хар морийг таван жил уралдууллаа. 11 настай байхад нь аваад гаргасан амжилтуудыг дээр хэлсэн дээ. Гурван жил бооцоот уралдаануудад уралдаад 12 айраг авсан нь тэр.
-Энэ дөрвөн хар адуунаас өөр таны нэрийг гаргаж байсан ямар хурдан адуу байсан бэ?
-Унаган адуунаас гэвэл хүрэн халзан азарга маань байна. Соёолондоо аймагтаа дөрөвлөж, хязааландаа суманд түрүүлээд дараа нь аймагт айрагдсан. Ер нь 2003 онд миний морьд их хурдтай байсан. Эрдэнэт, Булганаараа л их наадсан даа.
-Олон жил морь уясан ахмадын хувьд асуумаар зүйл байна. Та морьдынхоо тэжээлийн хорыг яаж гаргадаг вэ?
-Наадам дуусахаар цусыг нь хатгаад шингэлчихдэг юм. Тэгээд ганц нэгэн тариа хийнэ. Үүнээс өөр юм хэрэглэдэггүй.
-Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. Монголынхоо бүх уяачдад “уясан болгон нь хурдалж, унага бүр нь босоо төрөх болтугай” хэмээн ерөөж байна.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна