“Арын хангайн шигшмэл хурд - 2012” наадмын шилдгүүд

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 16 -нд

Хоёр жилд нэг удаа болдог “Арын хангайн шигшмэл хурд - 2012” долдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Архангайн Эрдэнэмандал суманд өргөн дэлгэр болж өндөрлөсөн юм. Энэхүү хурдан морины уралдаанд аймаг болон сумынхаа их баяр наадамд 2011-2012 онуудад айрагдсан азарга, соёолон, их насны хурдан ажнайнууд уралдах мандат авч хурд шандасаа сорьдог уламжлалтай. Анх 2010 оны зун Эрдэнэт хот дахь нутгийн зөвлөлийн дарга Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн Ихтамир суманд зөвхөн Архангай аймгийнхаа шигшмэл хурдуудыг цуглуулан “Арын хангайн шигшмэл хурд” уралдааныг амжилттай сайхан зохион байгуулж байлаа. Тухайн үед уг даншиг наадмыг хоёр жилд нэг удаа уламжлал болон хийхээр, мөн наадамд түрүүлсэн гал-сумын нутагт дараагийн арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу энэ жил Эрдэнэмандалд болсон юм.
Архангайн шигшмэл хурдан хүлгүүд, шилдэг уяачид, хамгийн хурдан адуутай сумдаа шалгаруулах, цаашлаад нутгийн хурдан морины угшил, хурдыг сайжруулах, уяачдаа хөхиүлэн дэмжих алсын зорилгоор 2010 онд анх  бүсийн дайтай "Арын хангайн шигшмэл хурд 2010"-ыг зохион байгуулж байлаа. Уг наадамд Архангай аймгаас төрөн гарсан Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн нутгийн уяачидтай уулзаж, хурдан морины үүлдэр угсааг сайжруулах, орчин үеийн уяаны арга барил, туршлагаас хуваалцан мэдээлэл солилцсон нь тухайн үедээ малчдаас өндөр үнэлгээ авсан юм.
Анхны “Арын хангайн шигшмэл хурд 2010" хурдад тус онд Архангай аймгийн болон Эрдэнэбулган, Батцэнгэл, Булган, Жаргалант, Ихтамир, Хайрхан, Хангай, Хашаат, Хотонт, Өлзийт, Өгийнуур, Өндөр-Улаан, Тариат, Түвшрүүлэх, Цахир, Цэнхэр, Цэцэрлэг, Чулуут, Эрдэнэмандал сумдын наадамд эхний 9-д хурдалсан азарга, их нас, соёолон насны шигшмэл хурдан хүлгүүд урилгаар оролцож нас тус бүрт 150-170 гаруй хүлэг тоосоо өргөж байлаа.
Энэ наадам нь тухайн үедээ олон зүйлээрээ анхдагч байж чадсан бөгөөд энэ жил ч үүнийгээ батлан харуулсан юм. Үүнд: Нутгийн шигшмэл хурдан хүлгүүдийг нэг дор цуглуулан уралдуулаад зогсохгүй аймгийн хамгийн хурдан хүлгүүд, шилдэг уяачдыг ч давхар шалгаруулсан. Түүнчлэн энэ наадамд өмтэй сайхан наадсан тэргүүн сумыг ч онцлон нэрлэсэн. Зохион байгуулалтын өндөр түвшинд болсон тус наадамд уралдах шандаст хүлгүүдийг нарийвчлан дугаарласан. Үүнд тус хурдан хүлэг сум аймгийнхаа наадамд хэрхэн уралдаж байсан хийгээд ямар сум хэдээс хэд хүртэл дугаартай байхыг тодотгон таниулах үүднээс сумдын унаач хүүхдийн дугаарыг, унасан хурдан хүлгийнх нь сумандаа эзэлсэн байраар 1-9, 11-19, 21-29 гэх мэт ялгаж дугаарласан. Мөн Архангай аймагтаа анх удаа хурдан морины гарааны төхөөрөмжийг энэ наадмаар ашигласан гээд нь орон нутгийн хувьд шинэ сонин үйл явдлаар дүүрэн наадам болсон билээ.
"Арын хангайн шигшмэл хурд 2010" хурдан морины их наадамд гурван насанд 500 гаруй хурдан хүлгүүд тоосоо өргөж байсан бол энэ жил 603 хурдан хүлэг гараанаас гарсан юм. Энд сумдын үзүүлсэн амжилтаар жагсаавал: Цэнхэр сум хоёр түрүү,Эрдэнэмандал нэг түрүү, 2 айраг, Ихтамир гурван айраг, Булган хоёр айраг, Түвшрүүлэх, Өлзийт,  Цэцэрлэг, Батцэнгэл, Хотонт  тус тус нэг айраг хүртсэн амжилтаар удаалав.

Ингээд “Арын хангайн шигшмэл хурд 2012”-т түрүүлж айрагдсан морьдын цувааг хүргэе.

Азарга

1. Цэнхэр сумын уугуул Г.Баярсайханы хээр  /Аймгийн наадамд айрагдсан/
2. Түвшрүүлэх сумын уугуул Ш.Донодын  хүрэн 
3. Ихтамир сумын уяач  Ц.Батхолбоогийн хонгор халзан  /Аймгийн наадмын түрүү/
4. Их тамир сумын уяач Ч.Мөнгөнсүхийн хар  
5. Өлзийт сумын уяач  М.Гансүхийн хээр     
6. Ихтамир сумын уяач Мөнхбатын  бор 
7. Булган сумын уяач Занабазарын загал 
8. Хайрхан сумын уяач Б.Одсүрэнгийн хар 
9. Эрдэнэбулган сумын уяач Н.Эрдэнэжаргалын алаг  /Аймагт айрагдсан/
10. Цэнхэр сумын уяач Б.Баттулгын хонгор 
11. Эрдэнэбулган сумын уяач И.Ням-Осорын хар   /Аймагт айрагдсан/
12. Булган сумын уяач Х.Бямбадоржий хүрэн
13. Өгийнуур сумын уяач Х.Дөлгөөний халтар 
14. Эрдэнэбулган сумын уяач Н.Баримидын бор 
15. Ихтамир сумын уяач Н.Сэнгэбатын буурал 
16. Өндөр-Улаан сумын уяач Г.Доржзодовын хонгор 
17. Цэцэрлэг сумын уяач Б.Батсайханы хүрэн 
18. Эрдэнэмандал сумын уяач Б.Аюушийн хонгор халзан 
19. Өлзийт сумын уяач С.Бат-Өлзийгийн хүрэн 
20. Эрдэнэбулган сумын уяач Энхтайваны хонгор 
21. Батцэнгэл сумын уяач Ш.Анхбаярын бор 
22. Өндөр-Улаан сумын уяач М.Баттогтохын бор 
23. Эрдэнэбулган сумын уяач Ч.Мөнхбатын буурал 
24. Эрдэнэмандал сумын уяач Б.Сандагсүрэнгийн хүрэн 
25. Эрдэнэмандал сумын уяач Хатанбаатарын  хонгор 
26. Булган сумын уяач П.Нямсүрэнгийн хээр 
27. Цэнхэр сумын уяач С.Пүрэвийн шарга 
28. Хайрхан сумын уяач Т.Болдбаатарын хээр халзан 
29. Цэцэрлэг сумын уяач И.Тайваны саарал 
30. Өндөр-Улаан сумын уяач Ш.Отгонбаярын хээр 

Соёолон

1Эрдэнэмандал сумын уяач О.Алаг-Уулын хүрэн алаг 
2 Булган сумын уяач Ш.Мөнхжаргалын Ангир хээр /Аймагийн наадамд айраг/
3 Цэцэрлэг сумын уяач Болдбаатарын Янзаган зээрд  /Аймагт түрүүлсэн/
4 Батцэнгэл сумын уяач Ц.Жаргалсайханы хүрэн
5 Булган сумын уяач Л.Доржоогийн хээр 
6 Цэцэрлэг сумын  уяач Ё.Батболдын буурал 
7 Хангай сумын уяач Б.Хатанбаатарын хүрэн 
8 Эрдэнэбулган сумын уяач Энхтайваны хүрэн 
9 Эрдэнэбулган сумын уяач С.Идэрцогийн хээр 
10 Эрдэнэбулган сумын уяач Г.Баярсайханы цоохор  /Аймагт айрагдсан/
11 Эрдэнэбулган сумын уяач Б.Баатарсүрэнгийн хүрэн  /Аймагт айрагдсан/
12 Эрдэнэмандал сумын уяач Б.Энхтүвшингийн зээрд 
13 Хайрхан сумын уяач Пүрэвдоржийн шарга 
14 Төвшрүүлэх сумын уяач П.Төмөрчулууны хээр 
15 Цэцэрлэг сумын уяач Г.Гантөмөрийн хонгор 
16 Өндөр-Улаан сумын уяач Ц.Алтангэрэлийн халиун 
17 Булган сумын уяач Хаш-Эрдэнийн сартай хүрэн 
18 Эрдэнэмандал сумын уяач Л.Батсайханы хонгор 
19 Хайрхан сумын уяач С.Мөнхбаатарын хонгор 
20 Батцэнгэл сумын уяач Л.Эрдэнэбатын зээрд 
21 Эрдэнэмандал сумын уяач Д.Дашболдын хүрэн 
22 Батцэнгэл сумын уяач Г.Батбаатарын хүрэн 
23 Чулуут сумын уяач Ч.Чимэддэлэгийн бор халзан 
24 Эрдэнэбулган сумын уяач Баянмөнхийн халтар 
25 Хайрхан сумын уяач Б.Болор-Эрдэнийн цоохор 
26 Их тамир сумын уяач Ц.Отгонсүрэнгийн хүрэн 
27 Хайрхан сумын уяач Ш.Лхагвасүрэнгийн хар 
28 Хотонт сумын уяач Д.Энхбаатарын халиун 
29 Чулуут сумын уяач А.Батсайханы буурал 
30 Цэнхэр сумын уяач Г.Цэрэнтогтохын хар 

Их нас
1 Цэнхэр сумын уяач Б.Будрагчаагийн хээр  
2 Хотонт сумын уяач Амгаланбаатарын хул 
3 Эрдэнэмандал сумын уяач Д.Дашболдын шарга 
4 Эрдэнэмандал сумын уяач О.Алаг-Уулын хар 
5 Ихтамир сумын уяач Гэлэгсамбуугийн хүрэн /Аймагт айрагдсан/
6 Булган сумын уяач Н.Сандаг-Очирын хээр 
7 Эрдэнэмандал сумын уяач Н.Отгонбаатарын хүрэн 
8 Хайрхан сумын уяач Батсүмбэрэлийн хүрэн 
9 Эрдэнэбулган сумын уяач С.Мөнхгэрэлийн хээр  /Аймагт айрагдсан/
10 Ихтамир сумын уяач Л.Эрхэмбаярын хонгор
11 Эрдэнэбулган сумын уяач Л.Батсүрэнгийн хар
12 Эрдэнэбулган сумын уяач Энэбишийн Хонгор 
13 Өлзийт сумын уяач Ц.Бат-Эрдэнийн хээр 
14 Өндөр-Улаан сумын уяач Х.Гиваапилжээгийн хээр 
15 Эрдэнэмандал сумын уяач Л.Батсайханы хонгор 
16 Булган сумын уяач Д.Жамбалсүрэн хээр 
17 Булган сумын уяач Х.Бямбадоржийн хээр 
18 Цэцэрлэг сумын уяач Ё.Батболдын хүрэн 
19 Өндөр-Улаан сумын уяач Я.Хүрэлбаатарын алаг 
20 Өндөр-Улаан сумын уяач С.Эрдэнэбаатарын хээр 
21 Эрдэнэбулган сумын уяач Н.Ням-Осорын зээрд 
22 Өлзийт сумын уяач Ю.Түвдэннямын шарга 
23 Жаргалант сумын уяач Б.Очбаатарын хонгор 
24 Эрдэнэбулган сумын уяач Р.Равдансүрэнгийн хээр 
25 Цэнхэр сумын уяач Н.Баярнэмэхийн хээр 
26 Чулуут сумын уяач Я.Цог-Эрдэнийн хүрэн 
27 Чулуут сумын уяач Д.Бямбажаргалын бор 
28 Чулуут сумын уяач Б.Самбуунямын хээр 
29 Цэнхэр сумын уяач Г.Батболдын халтар 
30 Эрдэнэбулган сумын уяач Ш.Мөнхжаргалын хонгор   /Аймагт айрагдсан/

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна