Төрийн наадмын түрүү Элбэг хээрийн төл Н.Батболдын Энержи хонгор
А.Тэлмэн Хүрмэн сумын уугуул, Нямсүрэнгийн Батболдын хонгор морь өмнийн говийн өнөө цагийн өнгө тодорхойлох хурдан буянгуудын нэг. 2009 онд одоогийн эзэндээ ирсэн хонгор морь “Энержи ресурс” компанийн нэрэмжит уралдаанд хоёр ч удаа айргийн таваар хурдалж, олноо “Энержи” хэмээн алдаршсан билээ. Ийнхүү уралдсан болгондоо түрүүлж айрагддаг хонгор морь нь хоёр талын цустай адуу бөгөөд тодруулбал түүний эцэг нь 1996 оны улсын наадамд шүдлэндээ айргийн гуравт хурдалж, дараа жил нь буюу 1997 оны төрийн их баяр наадамд алтан жолоо өргүүлж байсан Ч.Элбэгсайханы Элбэг хээр азарга юм. Хээр азарга уг нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат МУ-ын Алдарт уяач "начин" хэмээх Б.Дэмбэрэлийн унаган адуу. Багануур бага Хэнтий бүсийн уяачдын холбооны тэргүүн Ч.Элбэгсайхан Б.Дэмбэрэл Алдарт хоёр адуугаар дамжин нөхөрлөсөн эртний андууд. Тиймээс хурдан моринд зүтгэлтэй хуурай дүүдээ Б.Дэмбэрэл хээр үрээгээ бэлэглэж, түүнийг нь “Элбэг” хээр хэмээн нэрийдэх болсон гэдэг. Харин эх хул гүү нь З.Даваанэрэнгийн Мөнх төрийн мөнгөн магнай хүрэн халзан азарганы цустай адуу хэмээгддэг. Ийнхүү хоёр талын хурд нийлсэн хонгор морь 2009 онд одоогийн эзэндээ ирсэн бөгөөд Н.Батболд эхнэрийнхээ талын хамаатан Ч.Элбэгсайхан ахдаа “нэг сайхан их морьтой болмоор байна” гэх хүсэлтээ тавьжээ. Тэр дагуу нь Ч.Элбэгсайхан арваад тооны морьд үзүүлж, тэрнээс Н.Батболдын нүдэнд хонгор морь илүүтэй туссан гэдэг. Ийнхүү хонгор морь Н.Батболд хоёр дөрөө харших болж, 2010 онд аймгийн Алдарт уяач Х.Мөнх-Эрдэнээр уяа сойлгыг нь тааруулуулан Өмнөговь аймгийн наадамд хол тасархай түрүүлгэжээ. Ийнхүү очсон цагаас хурдалж эхэлсэн хонгор морь одоогийн байдлаар аймаг сумдын наадмаас хоёр түрүү, зургаан айраг хүртээд буй бөгөөд энэ жил л гэхэд аймгийнхаа наадамд айргийн гурваар хурдалж хурдан морь сонирхогчдоос өндөр үнэлэлт аваад байна.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна