Ахмад уяач, морь шинжээч асан Д.Цэдэн-Иш: Долоон хошууны наадмын их насны морины түрүү магнайг авна гэж зар тараажээ
А.Тэлмэн
Эрт нэгэн үед манжийн хаан Монголын даншиг долоон хошууны наадмын их насны морины түрүү магнайг авна гэж зар тарааж хангай газрын хурдан хүлгүүдийг өндөр үнээр цохин худалдан авч шилдэг уяачаар уяулах болжээ. Үүнийг дуулсан Түшээт хан дургүйцэж өөрийн нутгаасаа даншиг наадамд түрүүлэх хурдан хүлэг олж ирэхийг нэгэн өвгөн шинжээчид даалгажээ. Өвгөн өөрийн туслах залуу хүүгийн хамтаар явсаар нэгэн айлын гадаа ирэхэд идэр залуу нэгэн хөгшин цагаан гүү гэрээс уяатай байж гэнэ. Түүнийг үзсэн өвгөн шинжээч морь туших зуураа “чамаас ч нэг хүлэг төрсөн байхвий” гэж өөртэйгээ яриад гэрт орвол өвгөнтэй нас ойролцоо өвгөн эмгэн байж. Мэнд усаа мэдэлцэж идээ цай болон унд уусны дараа яриа өрнүүлж, хэрэг зоригоо хэлж “танай адуу хаана байгаа юм бэ” гэж асуужээ. Гэрийн эзэн өвгөн ойрхон байгаа хотны толгойн цаад руу ороо юм байлгүй саяхан л гадаа байсан гэжээ. Аяншиж ядарсан өвгөн түр зуур дугхийгээд сэртэл гадаа адуу ирж морь хажиглаж байж гэнэ. Гэрийн эзэн манай адуу ирж байгаа бололтой гээд хээвнэг сууна гэнэ. Харин шинжээч өвгөн яаран гарч харвал гадаа уяатай байсан цагаан гүүний үр сад бололтой 10 гаруй бор адуу байсан аж. Өвгөн тэндээс хавчиг настай гэдэс нь оломны ойлуур болсон улаан бор морийг авахаар болж “эрлээ би танай гаднаас оллоо” гээд алд цагаан хадаг 50 лангийн мөнгөн ембүү тавихад гэрийн эзэд хааны элч таалж байгаа бол өргөл барьцаар юу хийхэв хаандаа өргөчих гэж өвгөн нь хэлжээ. Харин эмгэн нь очиж очиж миний муу бороор яах нь вэ, өвгөний бор илүү байлгүй, яахав зээр гүйцдэг юм чинь гэж сууна гэнэ. Ингээд бор морио аваад өвгөн буцжээ. Буцах замдаа бор морь хөтөлж явдаггүй залуу эсгий татах мэт ногтны цулбуураар гогцоолдож өвдөгтөө хийн, чирч олон л сайхан амьтад байхад очиж очиж хөтлөөд явдаггүй ийм юм авах гэж байдгаа гэж өвгөнөө чамлан явжээ. Явсаар байгаад Түшээт хааныд ирж авч ирсэн морио үзүүлбэл хаантан “өвгөн та өөрөө уя” гэжээ. Тэр үед хаантан идэр залуухан ч байж. Өвгөний авч ирсэн морийг дотроо голж өвгөн шинжээчийн нас нь өндөр болж орхисон ч юм билүү гэж бодож нутгийн уяачдаар нэг хэсэг шилдэг морь уяулжээ. Хэсэг хугацаа болсны дараа анхны үсэргээ болжээ. Анхны үсэргээнд өвгөний бор морь хамгийн сүүлд ирэв гэнэ. Хоёр дахь сунгаанд морь хувааж иржээ. Их сунгаанд өвгөний морьдтой холилдож ирлээ, үүнийг үзсэн хаантан өвгөн дээр дахин ирж за өвгөн минь бид хоёр хоногоос наадамд хөдөлнө. Хэзээ хөдлөх гэж байна очсон хойноо юу хэрэгтэй надад хэлээрэй гээд давхиад явчихаж. Өвгөн бараг хаантантай зэрэг хөдөлж даншиг болох газар ирвэл хөл хөдөлгөөн гэж жигтэйхэн. Манж амбаны морийг майханд хийгээд цэргээр харуул тавьчихсан хүн амьтан ойртуулахгүй байна гэнэ. Түшээт хаантай уулзах гэсэн боловч олж чадахгүй байтал хаантан халамцуухан давхиж ирээд “сайн явж ирэв үү. Одоо хэрэгтэй зүйл юу байна” гэвэл өвгөн Манжийн хааны морийг нэг үзмээр байна. Хоёрт эр үхрийн зоогоор хийсэн алд хиртэй сур хэрэгтэй байна. Өөр ч юм хэрэггүй гэжээ. Хаантан за тэгвэл намайг дагаад морд, амбаны морийг үзье гээд давхиж, морь байгаа майханд ойртон ирвэл түшмэл бололтой нэгэн хүн тосон ирэхэд амбаны морийг нэг харъя гэжээ. Хятад түшмэл хаантан та үз. Харин тэр хүн болохгүй гэж гэнэ. Хаантан өвгөнд майхны үүд голлоод зогсож бай гэж дохичихоод майханд оронгуут майхны үүдийг дэлгэж хаячихаад аажуухан явж морийг нар зөв тойрон гарч ирлээ. Ингээд өвгөн дээр ирээд үзэж чадав уу гэхэд чадлаа гэж. Ямар байна? гэхэд өвгөн нэгээр дутуу юмаа гэжээ. Маргааш нь морьд зурхайд хүрлээ. Лам хуврагууд ном уншиж, шашны ёс гүйцээж, мань өвгөн унасан морио чөдөрлөж тушчихаад, хоёр алд сураараа бор морио оосорлож аваад морь эргэхэд аваад үлджээ. Морьд улаан тоос татуулаад л хөдөлж өгч, өвгөн бор морио үсрүүлээд угзраад л, тэгж тэгсээр өвгөн арга буюу алджээ. Гэхдээ сурныхаа нэг үзүүрийг гартаа урхидсан байсан учир сул үзүүр нь морины хазаарын амгаанаас мултрахдаа дүн хийсэн чимээ гарч газар хүрэлгүй морины араас чичигнэж байсан гэдэг. Өвгөн хүн өтлөх ч муухай юм даа дахиад хэд үсэргэх байсан юм гэж дуу алдан байжээ. Тэр жилийн даншиг наадмын түрүүг Түшээт хааны өвгөн шинжээчийн бор морь түрүүлэн Түшээт хан ихэд баярлаж найр хурим хийж өвгөнөө шагнан урамшуулж, тэр орой нэгээр илүү гэж та юуг хэлсэн бэ гэж өвгөнөөс асуувал манж амбаны авсан тэр хүлэг чинь салжир буга гэдэг хүлэг байна лээ. Өрөөсөн талдаа соёогүй. Хаантан таны бор морь чинь хулсан таяг илүүтэй яс бүрэн хэмээжээ.
Р.Буянтогтох
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна