“Гурвантэс” сумын уугуул, сумын Алдарт уяач Н.Мэндбаяр:”Олон жил уягдсан тэмээ өөрийгөө сойгоод байдаг”
А.Тэлмэн
- Наадмын сонин жилээ даадаг гэдэг. Луу жилийн баяр наадмын сониноос яриагаа эхэлье дээ?
-Луу жилийн баяр наадмуудад өнгөтэй сайхан наадсан. Би өвөл тэмээгээ, харин зун морио уядаг. Өөрөөр хэлбэл жилийн дөрвөн улиралд уяаны ажилтай байдаг гэсэн үг. Тэмээний уралдаан 12 сараас эхэлж, 3 сард дуусдаг. Би баруун сумдууддаа голдуу уралддаг юм.
-Тэмээний уяаг сонирхож болох уу? Мориноос юугаараа ялгаатай вэ?
-Морины уяатай ерөнхийдөө төстэй. Гэхдээ адууных нь илүү нарийн байх. Тором, тайлаг, бүдүүн тэмээ гэсэн гурван төрөлд уралддаг учраас эдгээр насны тэмээг намар сэрүүн орох үеэс уяж эхэлдэг. Би бол найман сарын сүүл 9 сарын эхээр түрүүчийнхээ тэмээг барьчихдаг. Хэд хоног уяж хөнгөрөөгөөд дараа нь хоол ундыг нь тохируулаад сойж эхэлнэ дээ. Хөлс авна, тарлана. Яг л морь шиг. Нэг онцлог нь тэмээ үс ноостой ихтэй учраас нэмнэнэ гэсэн ойлголт байхгүй. Тэмээнийхээ байдлаас шалтгаалаад 10-15 километрт давхиулж хөлсөнө.
-Тэмээ хэдэн километрт уралддаг юм бэ?
- 20-иос доош. Хүмүүс тэмээ мориноос удаан гэж ойлгодог. Гэтэл сайн ажиглабал тийм айхтар зөрүү байхгүй. Мэдээж бага зэргийн сааралттай ирдэг. Гэхдээ хүмүүсийн бодож байгаа шиг их биш. 18 км замыг 43 минутанд л туулчихдаг юм. Хурдан тэмээ бол хурдан шүү дээ.Торомноосоо уралдсан хурдан тэмээ 17-18 нас хүртлээ уралдчихдаг. Тэгэхийн тулд мөн л адуу шиг уяг нь сайн тааруулж, зөв сайхан эдлэх ёстой.
-Хурдан тэмээг юугаар нь шинждэг вэ?
-Борви, хийц, сүвээ гээд бүх л биеийн тэнцлийг харна даа. Цээж өргөн, таваг нимгэн, сүүл урт, аман хүзүү өргөн байх нь хурдны шинж гэдэг юм. Жишээлбэл аман хүзүү өргөн байна гэдэг чинь алсын тамир сайтай байна гэсэн үг.
-Тэмээний уралдаан хэр өтгөн болдог вэ?
-Бүдүүн тэмээнд их олон уралдана ш дээ. Дээд тал нь 150-160 хүрч байсан гэдэг. Одоогоор 85-120 орчим уралддаг. Их цөөхөн уралдлаа гэхэд 60 гаруй тэмээ мордоно шүү дээ. Тором буюу бага насанд гэхэд 40-50 элбэг уралдана.
-Уяа нь таарсан тэмээ ямар шинж тэмдэг байхав?
-Ялгаагүй өнгө зүс нь сайхантай, сэтгэл санаа өөдрөг болно. Тэмээ үүр цаймагц босч шээдэг онцлогтой амьтан. Тэгэхдээ алсыг ширтээд зогсчихдог юм.
-Тэмээг их уяхан амьтан гэдэг. Тэр нь уяаны үед мэдрэгдэх үү?
-Адуу ухаантай гэдэг ч зарим үед тэмээ илүү шүү. Хүнээс өөрцгүй болчихдог юм. Олон жил уралдсан тэмээ өөрийгөө сойно. Миний нэг улаан тэмээ бий. Баруун сумдынхан андахгүй дээ “Мэндбаярын улаан” гээд. Уралдсан цагаасаа айраг, түрүү алдаагүй. 80-аад медальтай. Жилд 10 гаруй уралдчихна. Улаан тэмээ маань сүүлдээ өөрөө өөрийгөө сойгоод байдаг болчихсон.
-Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум тэмээнийхээ амжилтыг адууныхтай нь адилхан тооцож цол олгодог юм билээ.Танайх?
-Уг нь орж байгаа. Гэхдээ манай суманд одоохондоо оруулж тооцохгүй байгаа.
-Түрүүлж айрагдсан тэмээг цоллох уу?
-Цоллоноо. Гэхдээ сүүлийн үед тэр болгон цоллохгүй байна. Зүгээр зогсоож байгаад л медалийг нь зүүгээд өгчихдөг юм.
-Уяаны тэмээг тэжээх үү?
-Урьд нь огт тэжээдэггүй байсан. Сүүлийн жилүүдэд тэжээж байгаа сураг дуулдаад байгаа. Баянхонгорын урд талынхан тэмээгээ овъёосоор тэжээсэн чинь боломжийн байна гэж ярихыг сонссон. Миний хувьд тэмээгээ одоогоор тэжээгээгүй байгаа. Бусдын туршлагыг харж байгаад тэжээх эсэхээ шийднэ.
-Тэмээний уяаны тухайд ийм байдаг байж. Хэзээнээс хурдан морь сонирхох болсон юм бэ?
-Аав маань уяач хүн л дээ.Багаасаа аавыгаа дагаад, морь мал гээд явчихсан болохоор уяаны тухай бага сага гадарланаа. Нэг хэсэг амьдралын шаардлагаар морь малнаас жаахан хөндийрсөн ч сүүлийн таван жил эрчимтэй оролдож 10 гаруй айраг, түрүү авсан. Энэ жил Сүхбаатараас хоёр азарга хоёулаа сайхан давхиж байгаа. Зөвхөн өөрийн адуугаа сайжруулъя гэлгүй нутаг орныхоо адууны цусыг сэлбэчих юмсан гэсэн бодол өвөртлөн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Түвшинширээ, Халзан сумдаар явж 10 гаруй даага авчирч нутагтаа тараасан. Манай сумаас 2000 км зайтай газар л даа. Сумандаа “Магнайн хүлэг” гал уяандаа хамаарч уядаг бол хотод “Их салхин” галын бүрэлдэхүүнд багтаж, ах нараасаа уяаны эрдэмд суралцдаг.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна