МУ-ын гоц мэргэн Д.Бор-Охин: Залуу харваачид жаахан замбараа муутай болоо юу
А.Тэлмэн
-Их Монгол улсын 800 жилийн ойн их баяр наадамын сонингоос яриагаа эхэлье. Тэр жил Дорнодоос нэлээд олон харваачид ирэх шиг болсон?
-Тэгэлгүй яахав. Тэр жил 800 жилийн ой тохиож байсан болохоор хөдөө орон нутгаас нэлээн олон харваачид баяр наадамдаа ирж оролцож байсан. Их ойдоо харваж хүчээ үзэх санаатай харваачид ирсэн байлаа. Манай Дорнод аймгаас л гэхэд 30, 40-өөд харваачид ирцгээсэн. Аймаг сумдын наадам эрт болчихож байгаа нь их ойдоо оролцох боломжийг гаргаж өгч байсан.
-Хэд дэх жилдээ сур харваж байгаа вэ. Эмэгтэй гоц мэргэн ер нь ховорхон байдаг байхаа?
-Ер нь би сурд нэлээд хожуу орсон. Манайханд сур харвадаг хүн байгаагүй болохоор 37 нас хүрч байж сур гэдэг юмыг мэддэг болсон. Тэр үед Малчин залуучуудын фестивалиас зохион байгуулсан тэмцээнүүдэд орохгүй бол оноо хасдаг байлаа. Сурын харваанд орохгүй бол оноо хасуулна гээд Баяндун сумын Долгор гэдэг хүн намайг харвуулж үзээд, "гайгүй харваж сурах юм байна" гээд намайг бэлтгэсэн. Тэрнээс хойш 1973 оноос эхэлж харвасан даа. 1973 оноос нутагтаа харваж байгаад 1975 онд Улаанбаатарт 54 жилийн ойн баяр наадмаар ирж харваад түрүүлж байлаа. Дөрвөн жилийн дараа 1979 онд хоёр дахиа түрүүлж хошой мэргэн болоод, хоёр алт, нэг мөнгө нэг хүрэл медальтай гэртээ ирж байлаа, 1981 онд 60 жилийн ойгоор харвах санаатай ирсэн ч нумаа алдчихаад харваж чадаагүй буцсан юм. Тэгээд 1987 онд ирж харваад, бас фестивалийн мөнгө, хүрэл медаль аваад, улсын наадамд түрүүлж гоц мэргэн болсон. Аймагтаа бол 10 гаруй удаа түрүүлсэн дээ. Алийн болгон түрүүлж байхав, залуучууддаа зам тавьж өгье гээд сүүлийн үед харвахаа больсон.
-Социализмын үед түрүүлж, дарга нараас шагнал гардсан тухай сонин содон дурсамжаа харваачид ярьцгаадаг. Таны хувьд хэнээс шагнал авч байв?
-Цэдэнбал даргыг байхад хоёр удаа, Батмөнх даргаас нэг удаа шагнал авч байлаа. 1975 онд анх түрүүлдэг жил нэг их усан бороотой өдөр байсан. Гутал дотор дүүрэн ус шал шал дуугараад л, гар нов нойтон байсан учраас гараа дээлэндээ арчсан болоод Бал даргаас шагналаа авсан. Цэдэнбал даргатай гар барихад жаахан хүүхдийн гар шиг зөөлхөн юм билээ. Юм хийдэггүй хүний гар тийм байдаг байх.
-Эмэгтэйчүүл битгий хэл эрчүүл тэр бүр хийгээд байдаггүй ачааны машины жолооч байсан нь нум сум харвахад нөлөөлсөн байх даа?
-Мэдээж нөлөөлсөн. Би чинь сургууль соёл гэж яваагүй, 4-р анги төгсөөд л малтай ноцолдож явсан хүн л дээ. Талийгаач маань их сургууль төгсөж манай суманд ирээд бид хоёр гэр бүл болсон юм. Мэргэжилгүй надад ажил олдохгүй байсан учраас жолооч болсон. Жолооч байсан болохоор ч тэр юмуу анх их хатуу нумаар харваж сурсан. Хүнд хүчир ажил их хийж байсан болохоор хатуу нумаар харвадаг байсан. Одоо ч гэсэн хатуу нумаар харваж байгаа. Жаахан зөөлрүүлэхгүй бол нумаа дийлэхгүй л болж байна даа.
-Гэрийн эзэгтэй замд гарчихаар гэр орон, үр хүүхдээ яаж зохицуулдаг байсан бэ?
-Талийгаач маань ар гэрээ даагаад, хэдэн хүүхэдтэйгээ айлын эхнэр шиг л үлддэг байсан. Бид хоёрт хүүхэд шуухад хараад өгөх хөгшчүүл байхгүй, миний аав ээж хоёр хөдөө малтай. Тэгээд би авахыг нь аваад л, үлдсэнийг нь манай өвгөн хараад, араа залгуулаад явдаг байсан даа. Хоёр ихэр хүүхдээ өвчин хүрвэл эмнэлэгт өгч, эдгэхээр нь 24-ийн яслид өгч байж жолооч болж байлаа шүү дээ.
-Мэргэчүүл маань сурын харвааг өөрөөрөө дуусгахгүйн тулд үр хүүхэд, ач гучдаа нум бариулж сургадаг. Таны хувьд?
-Хүү маань гайгүй сайн харвадаг ч бөөр муутай болохоор одоо харвахгүй байгаа. Хоёр охины маань байтын мастер, Ач, зээ нар |маань ч бас харваж байна. Ер нь хүүхдүүдээ сургах л санаатай байгаа даа. Одоо нас маань дээр гарсан учраас амжилт гаргана гэж байхгүй болохоор өөрөө чадахгүй ч хэдэн хүүхдүүдээ сургаад л явж байна. Нум гачигдалтай байдаг болохоор тэтгэврийн хөгшин би нум авчихаж чадахгүй л байна.
-Ахмад харваачийн хувьд залууст сургаж хэлэх үг байгаа байх?
-Харвадаг залуучууд их болсон байна. Тэр хэрээр залуучуудын маань амжилт өндөр болж, их сайхан харваж байна. Бидний үеийн улсууд бараг байхгүй, тун ховорхон болчихож. Яг миний үеийнх гэхэд байхгүй, надаас доошоо 5-6 дүү хүмүүс л байна. Ер нь харваа их залуужиж байна. Бидний үед ахмад харваачдаасаа их зүйл сурна, асууна, их айдаг ичдэг байлаа. Харин одоо үеийнхэн жаахан замбараа муутайхан болж, ахмад улсуудаа хүндлэхдээ тааруухан болсон байна. Бидний үед чинь нэг үг хэлэхэд нь өөдөөс нь юм ярилгүй за гээд л босдог байсан. Нийгмээ дагадаг ч юмуу залуус маань жаахан хувиа бодсон, арчаагүй зантай болчихсон юм шиг ажиглагдаад байх юм.
А.Энх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна